“МАН-ын бүлгээс ногоон автобустай холбоотой бүх тендерийг цуцлах чиглэл өгсөн”

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

“МАН-ын бүлгээс ногоон автобустай холбоотой бүх тендерийг цуцлах чиглэл өгсөн”

“МАН-ын бүлгээс ногоон автобустай холбоотой бүх тендерийг цуцлах чиглэл өгсөн”

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн /2023.10.02/ бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.


Нийслэлийн нийтийн тээвэр шинэчлэлийн худалдан авах үйл ажиллагаанд гарсан асуудалтай холбогдуулж Засгийн газрын гишүүн Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайдын мэдээллийг бүлгийн хуралдаанаар сонслоо. Ж.Сүхбаатар сайд түгжрэлийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Нэгэнт алдаа гарсан учраас өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзсэн. Энэ асуудалтай холбоотой бүлгээс хоёр шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт, газар олголттой холбоотой маргаан, хоёрдугаарт, хот төлөвлөлтийн зөрчлүүд, төлөвлөлтгүй хот төлөвлөлтийн асуудал, түгжрэл гэх угжирсан асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргая гэж тогтсон. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлэгт тодорхой санал тавьсан. Нийслэлийн газар олголт, түгжрэл ер нь нийслэлд болохгүй байгаа асуудлаар Засгийн газар авлигалын хүрээнд шуурхай ажиллах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс дээрх асуудлаар МАН-ын бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэх байр байр суурийг илэрхийлсэн. Иймд, Ерөнхий сайдын саналыг бүлгийн гишүүд зуун хувь дэмжиж, цаашид нийслэлд Засгийн газрын зүгээс тодорхой томоохон арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Ялангуяа авлигатай тэмцэх чиглэлээр.

Ногоон автобустай холбоотой Ерөнхий сайдын дагуу АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Ирэх Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь Ерөнхий сайд холбогдох хүмүүстэй арга хэмжээ авч, хариуцлагын асуудлыг шийднэ. Түүнчлэн, МАН-ын бүлгээс ногоон автобустай холбоотой бүх тендерийг цуцлах чиглэл өгсөн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж