С.Зориг амиа алдсан, алуурчныг олж чадаагүй 25 жил

С.Зориг амиа алдсан, алуурчныг олж чадаагүй 25 жил

С.Зориг амиа алдсан, алуурчныг олж чадаагүй 25 жил

Төр нийгийн зүтгэлтэн С.Зориг агсан бусдын гарт амь насаа алдаад 25 жил өнгөрөв. Өнгөрсөн хугацаанд С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэргийн эргэн тойронд ямар үйл явдал болж өнгөрснийг тоймлон хүргэе.

  • С.Зориг 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон мэндэлжээ.
  • Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
  • С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд олон удаа хутгалуулж амь үрэгдэв
  • Гэмт хэрэгтний гарт амиа алдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30,000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
  • Олон жилийн турш С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэргийн эзэд олдохгүй байсаар “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэх үг улстөрийн намуудын сонгуулийн сурталчилгаа болов.
  • С.Зориг агсаныг амиа алдснаас 18 жилийн дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган ял оноож байв.
  • Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг  хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээр хэлэлцэн Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 25 жилийн ял оноов.
  • Гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн боловч хэргийн цаад захиалагч нь хэн болох нь тодорхой бус байгаа нь олон нийтэд эргэлзээ төрүүлэх болов.
  • 2020 оны сонгуулийн өмнөхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин шинэ “нөхцөл байдал” тогтоогдлоо. Тус хэргийг дээрх гурван хүнд тохохын тулд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, бас прокурор, шүүх эрүүдэн шүүсэн гэх асуудал нийгэмд ил болов.
  • Шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүсэн хэмээн үзэж Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргав.
  • ЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд хамтран ажлын хэсэг байгуулав.
  • 05.14 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын  дүгнэлтийг үндэслэн хэлэлцэж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэв.
  • 04.19 Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргаснаас хойш тэдэнд холбогдох хэргийг дахин шалгаж байсан. Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, цагаатгав.
  • 04.19 Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “"Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Тэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ. Үлдсэн хэрэг нь ажиллагаанд байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн, Ажлын хэсэг гарсан"  хэмээн мэдэгдэж байв
  • 10.02 С.Зориг агсан амь насаа алдаад даруй 25 жил болов. Энэ хугацаанд түүний амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийн эзэн хэн болох нь тодорхойгүй, хэргийг шалгах ажлын хэсэг ямар үр дүнтэй ажиллаж байгаа нь бүрхэг хэвээр үлдэв.
  • С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг илрүүлж чадаагүй 25 жил өнгөрөв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XOBOP 2023-10-02 75.190.35.176

Zorig ordain tsonhoor sheelee geed l sur duulian blond faisan
Hudlaa sensately degrees Allah get basin baish dee

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.162.86

Ард түмний шүүхийн тэргүүн гэгддэг байсан Бошигт болон ардчиллын анхны гэгддэг "малыш" хочтой Энхтүвшин нар С.Зоригийг алсан хүн нь Э.Бат-Үүл гэж шууд л хэлдэг байсан даа

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.162.86

Элбэгдорж, Бат-Үүл хоёр Зоригийг алсан гэдгийг монголчууд бүгдээрээ мэддэг болчихоод байхад худлаа жүжиг тавихаа болимоор юм. Наад хоёроо шоронд хатаа. Эсвэл хуулиа шинэчлээд хоёр зандалчинг цаазаар ав. Наад 2 чинь ганц Зоригийг биш, Дашбалбар, хэргийг нь илчилнэ гэж ярьсан АН-ын ахмад гишүүн Цогтсайхан, Зоригийн хэргийг мөрдөж байсан бүх мөрдөн байцаагчдыг алсан цуст алуурчид. Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа шүүх засаглал атгадаг эрх мэдлээ ашиглаж хөдөөний хөөсөн мантуунуудыг хилсээр ялласан

Avatar

Зочин 2023-10-02 66.181.182.153

Хэн захиалсан, хэн алсныг нийтээрээ мэддэг ганц хэрэг Зоригийн хэрэг, алуурчид нь нотлох гол баримтыг нь устгаж чадсан ганц хэрэг мөн Зоригийнх, ганц гэрч нь. болон дүү нь Чимгээ, Содномдаржаа нар лав биш гэхэд эрүүдсан ганц хэрэг Зоригийнх…Иргэд мэдэж байхад Хуулийн сайд Нямка бүр сайн мэдэлгүй яахав

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.89.62

3 шатны шүүхээр ороод илэрчихсэн хэргийг МАН чууд суллачихсан. Ердөө л энэ.

Avatar

ЗОЧИН 2023-10-02 202.9.46.70

Өөрийн нүдээрээ харсан амьд гэрчтэй хүн амины гэмт хэрэг илэрдэггүй дэлхийд ганц улс бол Монгол…

Avatar

б 2023-10-02 66.181.191.170

Мэнгэт хэн алсныг нь, хэн захиалсаныг нь мэдэхгүй юу? З шатны шүүхээс тогтоочихсон хүмүүсийг хэлмэгдүүллээ гээд их л итгэлтэй яриад байсан.

Avatar

Зочин 2023-10-02 139.5.219.161

МАН-ын гишүүн, Эрдэнэтийн ГОК-ийн захирал хийж байхдаа ГОК-ийн Монголын талын 75%-ийг хууль бусаар хувийнхаа компанийн өмч болгоод байсан түүнийг АН албан тушаалаас нь огцоруулсан байдаг. Үүний дараа Эрдэнэт хотын дэд дарга хоолны хордлогоор, АН-ын гишүүн З.Энхболдын аав усанд осолдож, дараа нь С.Зориг гэртээ амиа алдсан байдаг. С.Зоригийн аллагын хэргийг хожуу МАН-д элсэж бүхнийг илрүүлнэ гэж амлан УИХ-д нэр дэвшсэн Мөрөн гэгчийн удирдлага доор мөрдсөн…

Avatar

Зочин 2023-10-02 139.5.219.161

МАН өнөөг хүртэл энэ хэргийг АН-ынхан хийсэн мэтээр цуурхал дэгдээдэг. Харин МАН энэ хугацааны ихэнхид эрх мэдэлтэй төр барьж байсан ч энэ цуурхал гүтгэлгээ баталж чаддаггүй. МАН Харин ч энэ хэргийн илрүүлтэд байнгын саад болж ирсэн. Энэ бүгд, тухайн үед болсон үйл явдлууд, улс төрийн нөхцөл байдал зэргээс энэ хэргийг МАН-ын гишүүн Ш.Отгонбилэг зохион байгуулсан байх асар өндөр магадлалтай нь харагддаг. Тэр үед Монголд Ш.Отгонбилэгээс өөр мөнгөтэй хүн байгаагүй шүү. Мэдээж хулгайн мөнгө

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.118.121

одоо сонгууль болох гэж ба нямка сайд агсан хукэд хэн нэгэн хунд зоригийг алсан болгож тохоод намаа ялалтанд хургэх төлвөлгөөгөа танилцуулж ажил эхлэх бхдаа ямар аавын хуу мараа идэх болоо маг сонгуульд зорын хэргээр штуддаг аргад гаршилаа шүүү

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.68

Балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2023-10-02 192.82.65.88

Энэ олон жил Булган гэж хүн юу бодож суудаг бол… Ганц гэрчийн мэдүүлгийг үгүйсгээд ялласан 2 хүнээ Нямка суудлаасаа буухаасаа өмнө яаран яаран сулласан байдаг.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.9.40.67

Тэгээд Монгол улсын баатар болсон юм болов уу. Ард түмний шүүхийн тэргүүн гэгддэг байсан Бошигт болон ардчиллын анхны гэгддэг "малыш" хочтой Энхтүвшин нар С.Зоригийг алсан хүн нь Э.Бат-Үүл гэж шууд л хэлдэг байсан даа. Одоо Бошигт нь хаана явдаг юм болдоо. Бас нухуулчихсан уу.

Avatar

Зочин 2023-10-02 139.5.219.161

Хэрэв тийм бол, энэ хугацааны ихэнхид эрх мэдэлтэй төр барьж байсан МАН гол дайсан АН-ын нөлөө бүхий гишүүн Э.Батүүлийг шоронд хийж, ид бахаа хангах бүрэн боломж байсан. Гэтэл тэгэж чаддаггүй зөвхөн гүтгэж, мөрдөнд 1, 2 хоног хорихоос илүү зүйл хийддэггүй юм. Тэдэнд эрх мэдэл, төрийн машины залуур өнөөдр ч байна. Худлаа л байхгүй юу …

Avatar

Зочин 2023-10-02 202.179.21.202

а******н нь аль эрт илэрсэн шүү дээ. Тэр нь Э.Бат-Үүл шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.9.40.67

АН-ынхан төр барьж байхдаа Зоригийн хэргийг илрүүлчихсэн гэж байгаа. а******н нь Чимгээ, Содномдорж хоёр гэсэн.Илрүүлсэн хүн нь АН-аас дарга болсон Хурц гэж хүн байгаа.Элбэгдоржийн томилсон 3 шатны/анхан, давж даалдах, дээд шүүх/ шүүгч нар түүнийг нь баталгаажуулсан.Хэрэг илэрчихсэн байхад Нямдорж л жонхууруулаад байна гэж АН-ын олон лидэрүүд тэдний үзэл суртлыг сурталдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилсэн. Чимгээ, Содномдорж хоёр ерөнхий сайдын албан тушаалыг авах гэж алсан байх.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.68

Тэнэг п***а вэ

Avatar

Нэргүй 2023-10-02 192.42.116.201

Баабар нэг юмны сэжим авчээ. 10 сарын 2-ны С.Зоригийн дурсгалыг хүндэтгэх өдөр зориуд Ю.Цэдэнбалыг гавъяаг ойлгож хүндэлж байгаагаа хүлээн зөвшөөрсөн бичвэр оруулж. Баабар ууг нь байнга Ю.Цэдэнбалыг муулж, Ардчилал нэрийн доорхи Анархист өөрсдийн үйлдсэн МУ-ыг 30 жил тонож дээрэмддэг ялт хэрэгээ хаацайлж нуух гэж оролддог байсан даа. Сонин л юм, нэг юм болох нь ч болжээ
https://sonin.mn/news/enews/140719

Avatar

Нэргүй 2023-10-02 23.128.248.28

Элбэгдорж юу гэж тавлаж доромжилж байсныг санаж байна уу? Зоригийн аллагыг харсан ганц л гэрч байгаа, тэр нь Зориг өөрөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж