Хятадын зэсийн эрэлт нэмэгдэж, хүлээлтийг давав

Хятадын зэсийн эрэлт нэмэгдэж, хүлээлтийг давав

Хятадын зэсийн эрэлт нэмэгдэж, хүлээлтийг давав

"Голдман Сакс" хөрөнгө оруулалтын банкны  саяхан гаргасан мэдээлэлд, Хятадын олон гол нэрийн барааны эрэлт "эрчимтэйгээр"  нэмэгдэж байгааг онцолжээ. Хөрөнгө оруулалтын банкны ажигласнаар Хятадын зэсийн эрэлт өмнөх оны мөн үеэс 8 хувиар өссөн бол төмрийн хүдэр болон газрын тосны эрэлт 7 болон 6 хувиар тус тус өссөн нь "Голдман Саксын" бүтэн жилийн хүлээлтээс давсан байна.

"Голдман Саксын" тайланд "Эрэлтийн энэхүү эрч нь ногоон эдийн засаг, сүлжээ болон үл хөдлөх хөрөнгийн ашиглалтаас үүдэлтэй хүчтэй өсөлтийн хослолтой ихээхэн холбоотой" гэдгийг онцолжээ.

Хятад улс үл хөдлөх хөрөнгийн салбараа сэргээхээр тэмцсээр байгаа ч энэ он гарсаар Хятадын ногоон эдийн засаг “эрчтэй тэлж” байгаа нь зэс зэрэг ногоон шилжилттэй холбоотой металлын эрэлтийн өсөлтийг бий болгосныг хөрөнгө оруулалтын банк тэмдэглэв.

Эдийн засагчид Хятадын ногоон зэсийн өсөлтийг  нарны цахилгаан станцуудтай голлон холбон тайлбарлаж байна. Хятад улс нь өмнөх жилүүдэд суурилуулсан бүх цахилгаан станцын тоотой тэнцэхүйц хэмжээний сэргээгдэх эрчим хүчний станцуудыг энэ онд барьжээ.  Хятадын үйл ажиллагааны нарны хүчин чадлаар 228 гигабайтад хүрснийг Дэлхийн энергийн монитор  дурдсан.  Мөн дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь 2030 он хүртэлх зорилтоо 50  жилийн өмнө салхи, нарны хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх замдаа явж байна.

Хятадын ногоон зэсийн эрэлт өнгөрсөн долдугаар сард өмнөх оныхоос 71 хувиар өссөн байна. "Голдман Сакс" өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдрийн өмнөх тайландаа "Хамгийн сэргэлт, эрэлт сэргээгдэх эрчим хүчний салбарт бий болсон. Зэсийн эрэлт жилээс жилд 130 хувиар өссөн бөгөөд энэ нь нарны эрчим хүчний хэрэглээний өсөлтөөс шалтгаалж байна" гэж мэдээлсэн.

Хятадын үйлдвэрлэлийн салбар сэргэж байгаа нь хөнгөн цагаан зэрэг үндсэн металлын эрэлтийг ч нэмэгдүүлж байна. "Энэ гуравдугаар улиралд үйлдвэрлэлийн чиг хандлага сайжирсан нь үндсэн металлын импортын түвшин өссөнтэй давхцаж байна" гэж тайланд дурджээ.

Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл наймдугаар сард өмнөх оныхоос 4.5 хувиар өссөн нь тус банкны таамагласан 3.9 хувийн өсөлтийн хүлээлтээс давсан байна. Мөн энэ ангиллын хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг жилийн өмнөхөөс 5.4 хувиар өсчээ.

"Голдман Сакс" эдгээр металлын эрэлтийн өсөлт үргэлжилнэ гэж таамаглаж байна. "Одоогийн эерэг хөдөлгөгч хүчнүүд үргэлжилж байгаа нөхцөлд ирэх онд Хятадад хөнгөн цагаан, зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ болно" гэдгийн эдийн засагчид онцолж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар тээвэр зэрэг газрын тос ихээр хэрэглэдэг үйлчилгээний салбарууд "хурдан сэргэж" байгаатай холбогдуулан Хятадын нефтийн эрэлт нэмэгдэж байна. "Хятадын нефтийн эрэлт хэрэгцээг дотооддоо дээд зэргийн хөдөлгөөнөөр дэмжсэн нь тээврийн хөлөг онгоцнуудын оочер, дотоодын нислэгийн мэдээллээс харагдаж байна" гэж  тэд тайлбарлав.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

==== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-03 202.21.108.7

gigawatt gigabyte uur l negjuudeldee ghdee ene medee orchuulj bgaigaa nuhdud bol hamaagui yumshig bgn. bas tamga temdegtei orchuulagvch bgaadaa, hil deer baitsaagch gaalgiin ajiltan ni bas yaag dailhan negjiinhee yalgaag medehgui hulduu nuhduud. em ni humsaa er ni gutlaa ungulhuus uur yuch medehgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж