"Улсын нууцад авсан 20 орчим их наядын нүүрсний гэрээ бий"

"Улсын нууцад авсан 20 орчим их наядын нүүрсний гэрээ бий"

"Улсын нууцад авсан 20 орчим их наядын нүүрсний гэрээ бий"
2023 оны 10 дугаар сарын 2. Төрийн ордон. УИХ дах АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Ардчилсан намын бүлэг өнөөдөр/2023.10.02/ хуралдаж, мэдээлэл хийлээ.


УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ:

-Бид хоёр асуудлыг ярилцсан. Нэгдүгээрт, 2024 оны Монгол Улсын мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонслоо. Хоёрдугаарт, олон нийтийн дунд асуудал дагуулаад ногоон автобусны талаар Ардчилсан намын удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, энэ салбартаа ойр ажилладаг гишүүдийн төлөөлөлтэйгөө уулзлаа. Асуудал нь юу байсан, уг гарал, шалтгаан нь хаана байна вэ гэж ярилцлаа.

Мөнгөний бодлого, төсвийг чуулганаар хэлэлцдэг. Монгол Улс 30 дахь сар дээрээ хоёр оронтой инфляцитай явж байна. Хажуугаар нь эдийн засгийн өсөлт, нүүрсний борлуулалт яриад бүх зүйл утгагүй. Үнэ цэн, баялаг үнэгүйдэж байна. Нөгөө талд эрх баригчид эдийн засаг өсч байгаа, нүүрс, зэс зарж байгаа гээд байдаг. Төсөв, мөнгөний бодлогын тэлэлттэй байна. Бодлогын хүү өндөр байна. Бизнесүүд мөнгөгүй, төр мөнгөтэй байна. Бизнесүүдэд зээл олдохгүй байна.

Хоёрдугаарт, өнөөдөр анхаарал татаад буй ногоон автобусны тендертэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Хамгийн гол асуудал нь ганц компани Тендерийн хууль зөрчөөд техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл авчирсан биш. Бараг мафижсан тогтолцооны нуралтын гэрч болж байна. Төр оролцсон учир мафийн шинж чанартай болдог. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд шууд гэрээ, шууд худалдан авалт гэдэг зүйл гарч ирсэн. Нээлттэй тендер зарлахгүй, олон нийтийг оролцуулдаггүй. Олон улсад нээлттэй зарлахгүйгээр шууд хаалттай зарладаг. Шууд гэрээ хийж байгаагаа улсын нууц гэдэг. Өмнө нь нүүрсний өчнөөн гэрээ бий. 20-иод их наядын үнийн дүнтэй. Нэг агентлаг зөвлөмж гаргаад л гэрээ хийдэг болчихсон. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд хичнээн нууц гэрээ хийгдсэн бэ гэдэг асуудал гарч ирж байна. Цаашдаа нухацтай ярилцах том дүнтэй гэрээнүүдийг ил гаргах шаардлагатай болж байна. Зөвхөн ногоон автобусыг тойрч, асуудлыг ярихгүй. Ажлын хэсэг гарган ажиллъя. Н.Ганибал гишүүнээр ахлуулсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг гарч байна. Энэ асуудлыг өргөн хүрээнд, урт хугацаанд нарийн шалгах шаардлагатай.

АРДЧИЛСАН НАМЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА С.БАЯРЦОГТ:

-Хэдэн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахаар болсон. Хоёрдугаарт, энэ асуудал ойлгомжтой учир Ерөнхий сайдад гурван албан тушаалтанд хариуцлага тооц гэсэн саналыг хүргүүлж байна. Нэгдүгээрт, түгжрэлийн асуудал хариуцсан сайд. Мөн нийслэлийн Засаг даргатай хариуцлага тооцох хэрэгтэй. Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжийн дагуу энэхүү гэрээг нууцад оруулсан учир тус газрын даргын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхийг хянаад нийцээгүй бол огцруулах саналыг Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдад тавьж байгаа.

Дараа нь, УИХ дээр хяналтын тусгай хороо байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд маш олон тендерийг нууцад оруулаад шууд хийсэн. Энэ дээр татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан тогтолцоог бий болгосон байж болзошгүй. Энэ хороог байгуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдэд даалгасан. Мөн энэ асуудлыг хөндөж гаргаж ирсэн н.Энхбатыг төрийн хамгаалалтад авахыг хүсч байна. Энэ асуудлуудаар Б.Пүрэвдорж гишүүн Тагнуулын ерөнхий газрын даргад асуулга явуулсан. Яагаад таны гаргасан зөвлөмжийн дагуу энэхүү тендэр улсын нууцад хамаарагдах болов? гэсэн утгагатай.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ:

-Нийгэмд ногоон автобусаар илрээд тендерийн асуудал нэг л хэлбэрээрээ илэрлээ. Олон асуудал байгаа гэж иргэдээс мэдээлэл ирж байна. Бүх төрлийн вакцинуудыг улсын нууцад хамруулан тендэр зохион байгуулдаг гэнэ. Зөвхөн худалдан авахаас гадна гүйцэтгэл дээр ч ажлыг нь нууцалдаг. Олон улсын стандартуудыг үгүйсгэж байна. Олон улсын стандартын дагуу хуулийг хийсэн. Гэвч хаалттай нийгмийн хууль болтлоо хувирсныг олон улсад зарлалаа. Үүнийг бид гаргаж тавина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.89.134

20 иод их наядын өр гэхээр замаа алдаж дээ. Аймаар л юм гарч ирэх нь дээ. Нүүрс зэсээ аль хэдийн өчнөөн жилийнхийг урьдчилж зараад хуваагаад идчихэж. Яана даа

Avatar

zochin 2023-10-02 142.114.7.208

нээлттэй нийгэм нууц xоёр нэг л бишээ

Avatar

Зочин 2023-10-02 66.181.182.153

АН-ын цөөврүүдэд л хамаг НО байдаг, Үүнийг захаас нь зарлахад жирийн олон гайхширэлд орно.Чоно бурханы дүрд тоглоод 33 жил боллоо, цэвүүн цаг нь энэ юм болов уу.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.89.134

хөөрхий тролл

Avatar

Иргэн 2023-10-02 59.153.114.218

Тендерийн хууль гарсанаас хойш МАНАН-ын тендерүүд ийм байдлаар шалгарч ирсэн. Монгол даяараа мэднэ штээ! Үнэнхүү жүжигчэд юм даа!!!!

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.90.89

Намууд кр нь Х нарын үүр болсон юм биш үү

Avatar

Зочин 2023-10-02 103.57.94.168

Танай жонхуу баттулга нууцад оруулах асуудлыг гардаж хийсэн биз дэ

Avatar

Зочин 2023-10-02 202.126.89.19

чи өөрөө жонхуу хулгайч нарын луйврыг илчиллээ гэж үү хогын шаар шавхруу бөхс долоож биеэ үнэлэгчээ

Avatar

Зочин 2023-10-02 202.179.21.241

Энэ барьцаалагдсан, тавиул, хулгайч Баярцогт, Гантөмөр хоёрыг толгой дээрээ залчихаад та нар бас хулгай, авилга, шударга ёс ярих уу. Донгосдог шаарнууд шүү. Бага доромжлоорой

Avatar

Нэргүй 2023-10-02 109.70.100.3

Баабар нэг юмны үнэр авчээ. 10 сарын 2-ны С.Зоригийн дурсгалыг хүндэтгэх өдөр зориуд Ю.Цэдэнбалыг гавъяаг ойлгож хүндэлж байгаагаа хүлээн зөвшөөрсөн бичвэр оруулж. Баабар ууг нь байнга Ю.Цэдэнбалыг муулж, Ардчилал нэрийн доорхи өөрсдийн үйлдсэн МУ-ыг 30 жил Анархист (Дур зоргоороо авирлах үзэл) тонож дээрэмдэх ялт хэргээ хаацайлж нуух гэж оролддог байсан даа. Сонин л юм, нэг юм болох нь ч болжээ.
https://sonin.mn/news/enews/140719

Avatar

Zochin 2023-10-02 202.21.107.22

Овоо доо. АН сөрөг хүчгиы үүргээ биелүүлж чадахгүй байснаас төсөв хяналтгүй зарцуулагддаг болсон. Энэ тал дээр анхаарч, овоо дуугарч бгаа нь сайн бна. Өмнө нь яаггад дуугардаггүй бсан юм бэ гэвэл юу гэх бол. Арай хуйвалддаггүй бсан блгүй дээ.

Avatar

Зочин 2023-10-02 103.212.117.114

Сүүлийн долоон жил гэрээнүүдийг нууцалсан юм шигМАН-д хамаатуулж ярьж байгаа чинь шударга бус байна шүү, Манай Ерөнхийлөгч Бттулгын үед гол гэрээнүүд чинь нууцад орсон гээд хэлчихэж чаддагүй.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.9.46.214

Танай нам зүгээр тарвал таарна

Avatar

Нэргүй 2023-10-02 202.72.245.220

чи бас тарж бутар

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.90.4

Яг үнэн шууд огцруулах асуудал оруулж ир

Avatar

Нэргүй 2023-10-02 124.158.69.0

Огцор гэж хэлж чадахгүй, айгаад хариуцлага тооц гээд байх юм. АН арчаагүй аймхай юмаа. Өөрсдөө хулгайч учраас айдаг биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж