“Хасбанк” 20 сая төгрөгийн торгуулиа төлжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

“Хасбанк” 20 сая төгрөгийн торгуулиа төлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийн 1 хувийг эсэргүүцэн маргаан үүсгэсэн. Мөн арилжааны банкуудад ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий 9 банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Арилжааны банкууд үүнийг эсэргүүцсэн ч Дээд шүүхээс улсын байцаагчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж эцэслэн шийдвэрлээд байгаа юм. Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны 9 банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан.

Тэгвэл “Хасбанк” ХХК-ийн зүгээс улсын байцаагчийн ногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч, төрийн санд шилжүүлсэн байна.

Мягмардорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж