Пригожиний хүү бүлгийн удирдлагыг авахаар оролдож байна

Пригожиний хүү бүлгийн удирдлагыг авахаар оролдож байна

Пригожиний хүү бүлгийн удирдлагыг авахаар оролдож байна

Оросын хувийн цэргийн "Вагнер групп" компанийн тэргүүн агсан Евгений Пригожиний туслахыг Украин дахь хөлсний цэргүүдийг удирдуулахаар томилсон гэж Кремль өнгөрсөн амралтын өдрөөр мэдэгдсэн. Тодруулбал, өмнө нь Афганистан, Чечень, Сирид Оросын армид алба хааж байсан туршлагатай, хурандаа асан Андрей Трошевыг "Вагнер"-ын тэргүүнээр томилсон гэжээ.

Тэгвэл Евгений Пригожиний хүү, 25 настай Павел Пригожин бүлгийн удирдлагыг авахаар оролдож байгааг АНУ-ын нэгэн судалгааны төв мэдээлэв. Түүнийг Украин дахь дайнд "Вагнер"-ыг дахин оролцуулах асуудлаар Оросын үндэсний гвардын Росгвардиа байгууллагатай хэлэлцээ хийж байгаа гэлээ. Росгвардиа нь ерөнхийлөгчийн засаг захиргаанд шууд захирагддаг. Путин Трошевийг олон нийтийн өмнө өлгийдөн авч, "Вагнер"-ын элементүүдийг Оросын Батлан хамгаалах яаманд захируулж байгаа нь анхаарал татаж байна. Росгвардиад ийм шийдвэрийг дангаараа гаргах боломж байхгүй. Тиймээс Батлан хамгаалах яам ямар ч тохиолдолд Росгвардиагийн удирдлага дор бүрдсэн томоохон хүчнийг тоног төхөөрөмж, хангамжаар хангах ёстой аж. 

"Вагнер"-ын зарим гишүүн Кремль болон Батлан хамгаалах яамтай нэгдсэн Трошевын оронд Пригожинтой холбоотой хэн нэгнийг удирдагчаар томилохыг хүсч байна гэж Дайны судалгааны хүрээлэн дүгнэв.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-02 193.70.91.178

Энэ нусгай пацаныг дарах ч юу байх вэ дээ. Гэхдээ Пригожиныг хэн устгасан бэ? 1. Украйн болоодАНУ, барууныхан, эргээд Путин устгасан гэж ойлгуулах. 2. Путин,Оросын засгийн газар. Хэрэв Путин устгасан бол эх орныхоо эсрэг бослого гаргасан учраас зөвтгөж болно. Ямар ч хувилбараар мань хүн үхсэн нь эх орноосоо урвагч гэдэг нэрнээс аварлаа даа.

Avatar

Эцгийнхээ өшөө пу тин вагаас авна 2023-10-02 202.55.188.92

Энэ хүү эцгийнхээ өшийг өшилж хонзонг хоноглож Путинээс 1000 дахин авна. Орос орныг үхэл хагацал өшөө хорсол хүлээж бна.

Avatar

Ф 2023-10-02 103.212.118.149

Өв залгамжлуулах зөв шүү

Avatar

Нэргүй 2023-10-02 103.57.95.117

эцгийг нь хорлочихоод хүүтэй нь гар барих ажлыг хамгийн сайн гүйцэтгэдэг дарангуйлагч бол путлёр юм, кадыровыг л харчихад болно, бас нэг хадууртай болохыг тэрээр хүсэв. гэхдээ хүний хүсэл ч хэмжээтэй байдаг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж