Онгоцны нисгэгч, үйлчлэгчдийг үнэртэй ус хэрэглэхийг хориглов

Онгоцны нисгэгч, үйлчлэгчдийг үнэртэй ус хэрэглэхийг хориглов

Онгоцны нисгэгч, үйлчлэгчдийг үнэртэй ус хэрэглэхийг хориглов

Энэтхэгийн Иргэний нисэхийн ерөнхий газар саяхан архи, согтууруулах ундааны хэрэглээний талаарх дүрэмдээ шинэчлэл хийх санал гаргажээ. Шинэ дүрэмд зааснаар онгоцны нисгэгч болон үйлчлэгчид үнэртэй ус хэрэглэхгүй байх ёстой болов. 

Согтууруулах ундаанаас гадна ам зайлагч гэх мэт зүйл хэрэглэхгүй байхыг удирдамжид заасан байдаг. Харин шинэ дүрэмд үнэртэй усны тухай тусгайлан дурдсан байна. "Бүхээгийн багийн гишүүд эм, бэлдмэл, ам зайлагч, шүдний гель, сүрчиг зэрэг архи, согтууруулах ундаа агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Үүний үр дүнд амьсгалын анализаторын шинжилгээ эерэг гарч болзошгүй. Энэ төрлийн эм уудаг бол нислэгээс өмнө компанийн эмчтэй зөвлөлдөх ёстой" гэж дүрэмд заажээ.

Үнэртэй ус нь бага хэмжээний спирт агуулсан байж болох ч амьсгалын тестийг эерэг үр дүнтэй гаргадаг эсэх нь тодорхойгүй. 

Агаарын аюулгүй байдлын албан ёсны шаардлагыг 2015 оны наймдугаар сард соёрхон баталсан. Нисгэгч согтуу байх нь нисэхийн салбарын тулгамдсан асуудал байсаар иржээ. Тухайлбал, 2018 онд "Japan Airlines" компанийн нисгэгч Кацутоши Жицукавагаас онгоц хөөрсний дараа амьсгалын шинжилгээ авахад цусан дахь спиртийн хэмжээ нь хуулиар тогтоосноос ес дахин их байжээ. Үүнээс болоод Кацутоши Жицукава 10 сарын хорих ял авсан. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-02 38.42.106.107

Амиа хорлохоос ялгаагүй сонсогдож байгаа даа энэтхэгчүүдэд хаха

Avatar

Жө 2023-10-02 202.126.88.90

ажил дээр надтай хамт нэг өрөөнд суудаг эмэгтэйн үнэртэй ус н аймаар хүчтэй. мансууртал авна. хамт олноо яаж зовоодго огт мэдэхгүй

Avatar

ус үнэртэй 2023-10-02 202.9.40.194

үнэртэй ус хэрэглэх соёл байдаг, гэтэл зарим нь үнэртэй ус түрхэх бус, харин үнэртэй усанд ордог, энэ бол бүдүүлэг.

Avatar

химийн бүтээгдэхүүн 2023-10-02 202.9.40.194

үнэртэй ус их хэмжээгээр түрхэж байгаа нь эргэн тойронд нь байгаа бусад хүний тав тухыг алдуулна. хүн бүр өөр өөр үнэрт дуртай. эцэст нь хэлхэд ЭНЭ БОЛ натурал үнэр биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж