Энэтхэгийн Иргэний нисэхийн ерөнхий газар саяхан архи, согтууруулах ундааны хэрэглээний талаарх дүрэмдээ шинэчлэл хийх санал гаргажээ. Шинэ дүрэмд зааснаар онгоцны нисгэгч болон үйлчлэгчид үнэртэй ус хэрэглэхгүй байх ёстой болов.
Согтууруулах ундаанаас гадна ам зайлагч гэх мэт зүйл хэрэглэхгүй байхыг удирдамжид заасан байдаг. Харин шинэ дүрэмд үнэртэй усны тухай тусгайлан дурдсан байна. "Бүхээгийн багийн гишүүд эм, бэлдмэл, ам зайлагч, шүдний гель, сүрчиг зэрэг архи, согтууруулах ундаа агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Үүний үр дүнд амьсгалын анализаторын шинжилгээ эерэг гарч болзошгүй. Энэ төрлийн эм уудаг бол нислэгээс өмнө компанийн эмчтэй зөвлөлдөх ёстой" гэж дүрэмд заажээ.
Үнэртэй ус нь бага хэмжээний спирт агуулсан байж болох ч амьсгалын тестийг эерэг үр дүнтэй гаргадаг эсэх нь тодорхойгүй.
Агаарын аюулгүй байдлын албан ёсны шаардлагыг 2015 оны наймдугаар сард соёрхон баталсан. Нисгэгч согтуу байх нь нисэхийн салбарын тулгамдсан асуудал байсаар иржээ. Тухайлбал, 2018 онд "Japan Airlines" компанийн нисгэгч Кацутоши Жицукавагаас онгоц хөөрсний дараа амьсгалын шинжилгээ авахад цусан дахь спиртийн хэмжээ нь хуулиар тогтоосноос ес дахин их байжээ. Үүнээс болоод Кацутоши Жицукава 10 сарын хорих ял авсан.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ