"Д.Сумъяабазар жудаг, ёс зүйгээ баримталж огцрох ёстой"

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

"Д.Сумъяабазар жудаг, ёс зүйгээ баримталж огцрох ёстой"

"Д.Сумъяабазар жудаг, ёс зүйгээ баримталж огцрох ёстой"

Ардчилсан намын хуулийн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, одоо нийгэмд үүсээд байгаа асуудал бол мөсөн уулын орой хэсэг. Эрх баригчид Улаанбаатарыг аз жаргалтай хот болгоно гэсэн ч бодит байдал дээр хэрэгжээд байгаа зүйл алга. Тиймээс үүсээд байгаа асуудал дээр холбогдох хүмүүс нь хариуцлага хүлээх нь зүйтэй. Ер нь хариуцлагын систем дээрээсээ явах ёстой. Түүний дараагаар бусад холбогдох албан тушаалтнуудад ёс зүйн болоод хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв.

Асуудал гарангуут нүглийн нүдийг гурилаар хуурч өнгөрдөг биш одоо үүсээд байгаа асуудал дээр ч мөн ялгаагүй. Хотын дарга, Түгжрэлийн бууруулах үндэсний хорооны сайд нь хариуцлага хүлээх ёстой.

Одоогоор Ж.Сүхбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаа огцрохоо мэдэгдээд байна. Харин хотын дарга Д.Сумъяабазар бөхийн хувьд жудаг, улстөрчийн хувьд ёс зүй, даргын хувьд хуулиа дээдлээд ажлаа өгөх нь зүйтэй. Салбарын сайд нь хариуцлагаа ухамсарлаж байхад хотын дарга асуудлаас нь мултарна гэдэг утгагүй.

Мөн миний гайхаж байгаа нэг зүйл бол автобусны худалдан авалтыг яагаад төрийн нууцад хамруулж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нууцалж байна. Цэрэг, дайны автобус биш. нийтэд үйлчлэх тээврийн хэрэгслийн худалдан авалтыг нууцалсан нь буруу. Цаашид төрийн нууцын тэмдгээр хулгайг өөгшүүлж, дарж болохгүй. Төрийн нууцын тэмдгийг хаана дарах вэ? гэдгийг хуульд тодорхой тусгасан байдаг. Бүх асуудлыг нууцад хамруулж болохгүй. Ил тод байдлын зарчим энэ асуудлаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж