Хятадын тусламжаар Индонез өндөр хурдны галт тэрэгтэй болов

Хятадын тусламжаар Индонез өндөр хурдны галт тэрэгтэй болов

Хятадын тусламжаар Индонез өндөр хурдны галт тэрэгтэй болов

"Бүс ба Зам" санаачилгын хүрээнд БНХАУ-ын дэмжлэгтэйгээр Индонез улс 7.3 тэрбум ам.долларын өртөгтэй анхны өндөр хурдны төмөр замаа нээлээ. Ийнхүү нийслэл Жакарта хотыг эдийн засгийн гол төв болох Бандунгтай холбосон галт тэрэгний өндөр хурдны үйлчилгээг эхлүүлэв. Баруун Жава мужийн төв Бандунг нь Индонезийн "Цахиурын хөндий" гэж алдаршсан.

Уг төмөр замыг Индонез хэлнээс орчуулбал "цаг хэмнэсэн, найдвартай" гэсэн утгатай "Whoosh" гэдэг товчлолоор нэрлэжээ. Хурдны галт тэрэг 142 км замыг туулахдаа 350 км/цаг  хүртэл хурдлах боломжтой. Түүнчлэн уг хурдны төмөр замыг Зүүн Жава мужийн төв, томоохон боомт хот Сурабаяа хүртэл сунгах талаар ярилцаж байна.

Индонезийн ерөнхийлөгч тус улсын замын түгжрэлийг багасгахын тулд "Whoosh" зэрэг төслүүдийг нэн тэргүүнд тавьж хэрэгжүүлснээ онцолжээ. Уг төмөр замыг 2019 онд нээхээр төлөвлөж байсан ч газрын маргаан, Ковид-19 тахал болон 1.2 тэрбум долларын  төсөв хэтрүүлснээс болж хойшилсон байв. Хурдны галт тэргийн төмөр замыг Индонезийн төрийн дөрвөн компани болон Бээжингийн "China Railway International" компаниас бүрдсэн "PT KCIC" хамтарсан компани удирдаж байна.

Индонезийн албаныхан өндөр хурдны төмөр зам нь эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлнэ гэж үзэж байна. Тэд мөн галт тэрэгнүүд цахилгаанаар ажилладаг бөгөөд энэ нь тус улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад тустай гэдгийг онцолжээ.

Энэхүү төсөл нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 10 жилийн турш хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын нэг хэсэг бөгөөд орон нутгийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар Ази тивийг Африк, Европтой хуурай болон далайн хэд хэдэн сүлжээгээр холбох амбицтай төлөвлөгөө юм.

Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Индонез улс худалдааны хамгийн том түнш Хятадаас хөрөнгө оруулалтыг идэвхтэй хайдаг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-02 59.153.112.139

МАН байгаа цагт МУ дэлхийн хөжлөөс хоцорч хэдэн луйварчлыг тэжээх ёстой юм шиг авилгад идэгдэж дууслаа ЖДҮ, ХБ, ногоон автобус, дүүжин тээврийн төсөл сүүлийн 10 аад жилд асар их мөнгө ямар үр дүнгүй зарлаа, өөр оронд бол өнөөдөр УБ Замын Үүдыг цахилгаан галт тэргээр холбогдох төсөв байлаа !

Avatar

Иргэн 2023-10-02 66.181.177.145

Манайхаас бусад метро, хурдны галт тэрэг үэрэг шинэ шинэлэг унаатай болоод бхад монголчууд хуучин юм засаж оруулж ирээд луйвардаад бх юм. Хулгайч нт дэндсэн улс гэж ийм л бдаг учраас яагаад хөгжиж шинэ юмны бараа харахгүй л дээ

Avatar

ugly 2023-10-02 202.131.233.50

estoi p yumaa. mongolchuud azidaa gantsaaraa orkooroo duusla doo…..

Avatar

Нэргүй 2023-10-02 202.9.40.61

Хэдэн автобусаа солих хэрүүл хийж байхад, Ард нь уртын урт хурдны галт тэрэгтэй болчихоод байж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж