Х.Баделханы компанид давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

Х.Баделханы компанид давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

Х.Баделханы компанид давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

УИХ-ын гишүүн Х.Баделханы хамаарал бүхий "Жол" компанид давуу байдал бий болгосон гэх Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ хэргийг гурван сарын өмнө /2023.07.04/ Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж байв.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Хабыл нь Өлгий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр буюу Ховд голын эрэг, усан сан бүхий газраас хайрга олборлох талаар мэргэжлийн байгууллагын ямар нэг дүгнэлт гараагүй байхад 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр А/481 дугаартай захирамжийг хууль бусаар гаргаж "Жол" ХХК-д давуу байдал бий болгосон байна.

Уг хэргийг дөрвөн жилийн дараа шийдвэрлэх гэж байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан Баян-Өлгий аймагт хийх авто замын бүхий л тендерүүдийг “Жол” компаниараа өрсөлдөгчгүйгээр авдаг тухай мэдээлэл хэвлэлээр цацагддаг. Түүний хүүгийн нэр дээр бүртгэлтэй "Жол" ХХК нь сүүлийн дөрвөн жилд нийт 40 тэрбум төгрөгийн тендер авсан гэх мэдээлэл ч цацагдаж байсан удаатай. Тус компани Баян-Өлгий аймгийн гурван багийн нутаг дэвсгэрт дөрвөн газарт нийт 27 мянган га газар эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж