Украины асуудлаарх НАТО болон Европын холбооны эв нэгдэлд хүндрэл учруулж болзошгүй нам Словакийн сонгуульд урьдчилсан дүнгээр ялалт байгуулсныг мэдээллээ. Кремлийг дэмжигч хүний толгойлсон нам Словак улсад болсон сонгуулиар төсөөлж байснаас илүү санал авснаар тэргүүлжээ.
Словакийн Статистикийн газраас орон нутгийн цагаар 09:00 цагт гаргасан урьдчилсан дүнгээр Роберт Фикогийн популист "SMER" нам 22,9 хувийн санал авчээ. Харин Либерал нам болон Украиныг дэмжигч "Прогрессив Словак" нам 17.9 хувийн санал авсан байна.
Зүүн Европын 5.5 сая орчим хүн амтай Словак улс нь НАТО болон Европын холбооны аль алиных нь гишүүн, Европын холбооноос Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг уриалж буй Европын цөөхөн хэдэн орны нэг байсан бөгөөд Украинд их хэмжээний цэргийн техник хандивласан.
Гэвч энэ нь Путиныг дайн эхлүүлэхэд өдөөн турхирсан хэмээн "Украины нацистууд ба фашистуудыг" буруутгасан Путины үгийг тоть шиг давтдаг Фикогийн үед өөрчлөгдөх бололтой. Сөрөг хүчин байхдаа Фико Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны ойрын холбоотон болсон.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ