Туркийн Дотоод хэргийн яамны гадна тэсрэх бөмбөг дэлбэлжээ

Туркийн Дотоод хэргийн яамны гадна тэсрэх бөмбөг дэлбэлжээ

Туркийн Дотоод хэргийн яамны гадна тэсрэх бөмбөг дэлбэлжээ

Туркийн Дотоод хэргийн яамны байрны гадна Ням гаригт амиа золиослогчдын халдлага гарч, нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархаджээ. Тус яамнаас мэдэгдэлдээ, Турк улсын нийслэлд парламентын нээлтийн өмнөхөн хоёр халдлага үйлдэгч энгийн иргэнийг хөнөөж, автомашиныг нь хулгайлсан гэж мэдэгджээ. Хоёр цагдаа амь насанд нь халгүй гэмтэл авсан гэх мэдээлэл байна.

Халдлага үйлдсэн этгээдүүд орон нутгийн цагаар өглөөний 09:30 цагийн орчимд ирж нэг нь амиа золиосолсон бол  нөгөөг нь таслан зогсоожээ. Мөрдөн байцаагчид хэргийн газраас дөрвөн төрлийн буу, гурван гар гранат, нэг пуужин харвагч, С-4 тэсрэх бодис олсон байна. Халдлага үйлдсэн хоёр этгээдийн нэг нь Курдистаны ажилчны намын гишүүн болохыг тус яам баталжээ. Хоёр дахь халдагчийг хараахан тогтоогоогүй байна.

Турк, АНУ, Европт террорист байгууллага гэж ангилдаг Курдын зэвсэгт босогчид  халдлагыг “төлөвлөгөөний дагуу, ямар ч саад бэрхшээлгүйгээр хийсэн” гэж мэдэгджээ. Дэлбэрэлт болсноос хэдхэн цагийн дараа Турк улс Иракийн хойд нутаг дахь Курдын ажилчны намын 20 объектыг устгасан гэж тус улсын Үндэсний батлан ​​хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Курдын зэвсэгт босогчид 40 жилийн турш Анкарагийн эсрэг бослого, тэмцэл явуулж байна.  Сүүлийн жилүүдэд Турк улс тус бүлэглэлийн эсрэг дотооддоо тогтмол ажиллагаа явуулж  байна.

Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сард Истанбулын төв явган хүний ​​өргөн чөлөөнд бөмбөг дэлбэлж, зургаан хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан хэрэгт Анкара Курдын ажилчны намын бүлэглэлийг буруутгасан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж