Л.Энх-Амгалан сайд багш нар ажил хаявал заргалдана

Л.Энх-Амгалан сайд багш нар ажил хаявал заргалдана

Л.Энх-Амгалан сайд багш нар ажил хаявал заргалдана

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр /2023.10.02/ цбагшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, салбарын яамныхаа гадаа мэдээлэл хийлээ. Тэд маргаашнаас эхлэн өлсгөлөн зарлаж, аравдугаар сарын 5-нд ажил хаяхаа мэдэгдэв.

Эл асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Засгийн газар Монголын багш нарын холбоотой хамтран гурван талын хэлэлцээрээр гэрээ хийдэг хуулийн зохицуулалттай. Тэрнээс биш аль нэг хууль бус байгууллага гарч ирээд хууль бус шаардлага тавьж болохгүй. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдарч болохгүй. Уг нь багш нарын цалинг нэмэх зорилго нь зөв, арга нь буруу байна. Өөрсдөө хууль бус шийдвэр гаргачихаад ажил хаялт зарлавал бид эргээд хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй. Болдогсон бол ганц багш нар гэлтгүй бүх төрийн албан хаагчдын цалинг 1000 ам.долларт хүргэх бодол хүн бүрт бий.

Улсын төсөв чинь 19 их наяд төгрөг. Цалингийн зардал нь 5.1 их наяд төгрөг. Энэ мөнгөний 1.7 их наяд нь зөвхөн боловсролын салбарын ажилтан буюу 98 мянган ажилтны цалингийн эх үүсвэр. Сая наадмын өмнө багш нарын цалин нэмэгдэж, төсөв нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн Баасан гаригт Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвөөр нийт төсвийн төрийн албан хаагчдын тэтгэвэр, цалинг 10 хувиар нэмэхээр болсон. Хөдөө орон нутгийн сумд ажилладаг бол 40 хувь, аймгийн төвд ажилладаг бол 20 хувиар нэмнэ. Цалин хөлсний бодлого нэг цонхны бодлогоор явна. Аль нэг салбарын ажилчдын цалинг нэмэх ямар ч боломжгүй. Бид гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам буцахгүй. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хамгийн өндөр гүйцэтгэл гаргасан багш нар өндөр цалин авна. Үр дүн муутай ажиллаад өндөр цалин авах боломжгүй" гэдэг хариултыг өглөө.

Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаяхаар болсон талаар өнгөрсөн долоо хоногт Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийсэн. Ажил хаялтад одоогоор 160 гаруй сургууль нэгдээд байгааг багш нар хэлж байв. Эдгээр ажил хаялтад нэгдсэн сургуулийн 30 гаруй нь нийслэлийнх бол бусад нь орон нутгийн сургуулиуд юм гэдгийг тэд тодотгосон юм.

Энэ үеэр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн н.Мөнхбаатар  ярихдаа "Бидний зүгээс есдүгээр сарын  11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.

Бид багшийн цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалин 350 ам.долларт л хүргэсэн.

Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин  авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр. Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянган гаруй төгрөг авдаг.  Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй. цэцэрлэгийн багшид мөн анги удирдсаны нэмэгдэл олгох шаардлага байна гэлээ. Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг манаач, тогооч нарын сарын цалин 750 мянган төгрөг. Энэ 750 мянгаар хүн шиг амьдрах ямар ч боломжгүй. Өрнөөс өрний хооронд амьдарч байна. Сургуульд жижүүр харуул олдохоо больсон. Багш нарын баяр гэж элдэв хурал зөвлөгөөн хийлгүй, одон мядаалаар хууралгүй цалинг нэмэх шаардлага байна" гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-02 103.10.21.9

Багш нарын цалинга нэмэх хэрэгтэй бас багш нарын заах барил ур чадвар мэдэг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй .чанар дагаж үнэ өссөн гэдэг шиг багш нар мэдлэгтэй чадвартай үр дүнтэй сайн байх хэрэгтэй .цалин нэмэх шаардлагатай шүү тэхгүй бол бас асуудал тал талдаа үүсэх байх .

Avatar

Зочин 2023-10-02 103.242.47.234

Бүх халамжаа зогсооё оо. хүүхдийн мөнгө ч адилхан Тэжээж чадах нь хүүхэд гарга. Тэгж байж улс орон өөдлөж дээшлэх байх

Avatar

БАГШ 2023-10-02 202.9.46.70

Л.Энх-Амгалан аа??? СУИС- н захирлыг яагаад чөлөөлөхгүй байна вэ??????????????????

Avatar

Нэргүй 2023-10-02 202.179.26.191

ИЧДЭГГҮЙ ХОГ. БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ДУРГҮЙ. ТЭГСЭН МӨРТЛӨӨ БАГШ НАРТ ОЧИХ ЁСТОЙ ТӨСВИЙГ ӨӨРИЙНХЭЭ ХУВИЙН СУРГУУЛЬД УРСГАЛ ЗАРДАЛ НЭРЭЭР ӨГӨӨД ЯВЖ БӨЙДАГ

Avatar

зочин 2023-10-02 66.181.183.168

ҮЭ гэсэн коммунист байгууллагыг хориглох цаг нь болсон баймааар юм.Хоцрогдсон коммунистуудаар дүүрсэн ямар ч хэрэгцээгүй бараг гишүүн гэхээр юмгүй газар шүү дэн.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.20

Зөв ажил хийж үр дүнгээр цалин авнаа хоосон толгойтой багш нар дураараа авирлахгүй шүү

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.238.26

15 хүүхдэд хичээл заах ёстой багш 50-55 хүүхдэд хичээл заахаар яаж үр дүнд хүрдэг юм. Тэгээд ч танай хүүхэд эрхийн тэнэг, дээрээс нь архины хамааралтай чам шиг эцэг эхээс гарсан болохоор бүүр асуудалтай

Avatar

Нэргүй 2023-10-02 43.242.241.151

Ажил хаяна гэж тэгж дураараа муйхарлаж болохгүй л дээ. Улс орны төсөв санхүү чинь хэмжээ хязгаартай шд. Болдогсон бол хэлүүлэлтгүй нэмчих л байлгүй дээ. тэгээд ч ирэх оны 01 сарын 01-нээс багш нарын цалин нэмэгдэнэ гээд төсөвт сууичхсан л юм байлээ шд. Ковидын хоёр жилд эдийн засаг навс унасан гэдгийг ер нь хүмүүс мартцийн бишөөө. Арийхийж босгоод ирж байхад тал талаас нь боорлоод байж бас болохгүй шд. Манай эмч нарын цалинг тэгвэл жигд 1000 доллар болгож өгөөрэй.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.238.26

10 Сарын 1 биш юм уу. Наадмын өмнө чинь дарга толгойтой болгон 7 сарын 1 бас 10 сарын 1 гээд байсан биз дээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.9.46.214

Данхын ЗГын хоногийн тоо гүйцжээ

Avatar

Нэргүй 2023-10-02 43.242.241.151

Энэ засаг, Оюуэрдэнэ сайд харин ч боломжийн сайн ажиллаж байгаа. Сая Эрдэнэтэд ирэхэд нь хүмүүс ингэж л хандаж байна лээ. Би ч дэмжинэ.

Avatar

Зочин 2023-10-02 66.181.176.151

ичих нүүргүй хүн учраас сайд шиг биш зүгээр л хүмүүст таалагдах гэж аманд орсноо ярьдаг боловсроогүй тэнэг
тэр сумдаа очиж захиргааны манаачаа хийхэд яг таарна

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.238.26

….аль нэг хууль бус байгууллага гарч ирээд… гэж хэлсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг Монгол Улс хуулиараа хориголчихсон юм уу?

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.251.130

ҮЭ байгууллага нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсных болон ҮЭ-ийн нэр барьсан, шантааж хийдэг, нам дагаж улс төрждөг, хууль бус буюу ШАР ҮЭ гэж ангилагддаг.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.238.26

Хөдөлмөрийн тухай хуулиар ажил хаях эрх нь нээлттэй байхад юу гээд тэнэгтээд яваад байгаа юм энэ одоо. Ийм сайд байж болохгүй ээ. Нэртээгээр нь ажил хаябал хар боолууд шиг ташуурдаад ажиллуулна гэж хэлэхгүй дээ. Сайд хүн байж ичиж үхмээр юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж