Сургалт хүмүүжлйн төвийн төгсөгчид дүү нараа эргэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Сургалт хүмүүжлйн төвийн төгсөгчид дүү нараа эргэлээ

Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн /бидний хэлж заншсанаар асрамжийн төв/ багачуудыг тус төвд амьдарч байгаад насанд хүрцгээн, ажил амьдралтайгаа золгосон 30 гаруй ах эгч нар нь өнөөдөр эргэн иржээ. Тус төв одоогоор 120 гаруй багачууд амьдарч байна. 1998 онд анх байгуулагдсан энэ төвийг дамжин гарсан хүүхдийн тоо давхардсан тоогоор 1000 гаруйд хүртэл бол тогтвор суурьшилтай амьдарч байгаад төгсөн гарсан 40 гаран залуус байдаг гэнэ. Тэд 4-19 насны хүүхдүүдийг асарч сурган хүмүүжүүлэх үүргийг хүлээдэг байна.
Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвд хүмүүжиж буй 120 хүүхдээс 30 нь их, дээд сургууль, коллежид суралцдаг бол Япон, ОХУ-д тус бүр нэг хүүхэд суралцаж байна.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж