Байр суурь: Хуульгүй, төсөвгүй тул хүчирхийлэл өндөр байна

Байр суурь: Хуульгүй, төсөвгүй тул хүчирхийлэл өндөр байна

Байр суурь: Хуульгүй, төсөвгүй тул хүчирхийлэл өндөр байна

Хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдийн тохиолдлыг үсрээд л долоо хоног яриад дараагийн сэдвээр хаадаг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа гэр бүл, сургууль, хүрээлэн буй орчиндоо хохирсон статистик өсөхөд хамаарах нэгжүүд хариу арга хэмжээ авч ажилладаг. Тиймээс хууль хяналт, хариуцсан нэгжүүдээс гадна сэтгэлзүйн хувьд хүүхдүүдэд ямар тусламж үзүүлэх нь зүйтэй талаар байр суурийг хүргэж байна.

"СУРГУУЛИУДАД СЭТГЭЛЗҮЙЧИЙН ОРОН ТОО БАЙХГҮЙГЭЭС ОЛОН ЖИЛ ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙН АСУУДАЛ ХАЯГДСАН"

Баянгол дүүргийн лаборатори Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сэтгэлзүйч Ө.ЦЭЛМЭГСАЙХАН:

-Манай сургуулийн хувьд 6300 орчим сурагчтай. Сургуулийн хэмжээнд хоёр сэтгэлзүйчтэй. Ачааллын хувьд их боловч хүүхдүүдэд их хайртай учраас боловсролын салбарт ажиллах болсон. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйчийн орон тоог гаргаж өгсөнд их олзуурхаж байгаа. Хүний анхдагч хэрэгцээг хангаж байж хоёрдогч хэрэгцээний асуудал яригдана.

Сэтгэлзүйн боловсролд анхаарч эхэлснээр сурч боловсрох, хөгжих хэрэгцээнүүд хангагдаж эхлэх боломжтой. Харин сургуульд энэхүү мэргэжлийн орон тоо байхгүйгээс олон жил хүүхдийн сэтгэлзүйн асуудлыг хойш тавьсан санагддаг.

Айдас, түгшүүртэй, сэтгэлзүйн ямар нэгэн асуудалтай хүүхэд өөрт төрж байгаа мэдрэмжээс үүдэж өөрийгөө тусгаарлах, хичээл номондоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх тохиолдол бий. Тиймээс сэтгэлзүйчид бид багш, нийгмийн ажилтан, гэр бүл гээд хамтарсан багаар хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн зөвхөн сурагчидтай биш багш, эцэг эхтэй ч хамтран ажилладаг. Үе хоорондын ялгаанаас үүдэлтэй харилцаа, сэтгэлзүйн асуудлаас шалтгаалж хүүхэд дотогшоо болох, асуудлаа бусдад хуваалцахгүй хадгалах, өөрөө шийдвэрлэхийг оролдох зэрэг нь өдөр тутамд тохиолддог.

Сургуулийн сэтгэлзүйчдийн хувьд аль болох тухайн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг тогтоож, судалж байж харилцан ярилцаж дэмжлэг тусламж үзүүлдэг байгаа. Мөн өсвөр насны хүүхдүүдийн өвөрмөц онцлогтой сэтгэлзүйг ойлгож харилцахыг эрхэмлэдэг.

Эцэг, эхчүүдийн хувьд ажлын цагийн байдлаас шалтгаалж хүүхдийнхээ сургуульд байнга ирж оролцох байдал хязгаарлагдмал. Мэдээж, хүн бүр ажил амьдралтай ч хүүхдэд нь сэтгэлзүйн хувьд асуудал гарсан мэт ажиглагдаж л байвал эцэг, эхчүүд сургуулийн сэтгэлзүйчтэй ирж уулзаж, зөвлөгөө авах нээлттэй. Бид ажлын ачааллаас шалтгаалж, тэр бүр хүүхдүүдийн асран хамгаалагчтай холбогдож амждаггүй. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө хандвал бид хэрэгтэй зөвлөгөөг өгөх боломжтой байдаг.

"ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ ӨССӨН ХҮҮХЭД ӨӨРӨӨ ХҮЧИРХИЙЛЭГЧ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР"

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.БАДАМЦЭЦЭГ:

-Хүүхдийг зодох, бие махбодын болон сэтгэл санааны шийтгэл үзүүлэх нь энэ нийгэмд амьдрах чадвартай хувь хүн болон төлөвших, эргээд эцэг эх болох, үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх гэх мэтчилэн гинжин холбоотой. Хүүхдийг буруу зүйл хийвэл алдаа гаргасан тохиолдолд зоддог юм байна, зодож болдог юм байна гэдэг ойлголтыг өгдөг. Ялангуяа хүүхдийг цохиж, зодлоо гэхэд хүмүүс ямар ч сэтгэл хөдлөлгүй гар хүрдэггүй, уурласан үедээ насанд хүрсэн хүмүүс биеэ хянаж чадахгүйгээс болж хүүхдээ илүү ихээр гэмтээх, амь насанд нь ч хор хөнөөл учруулах тохиолдол гардаг.

Хүчирхийлэл нь зөвхөн нэг хүүхэд, нэг л гэр бүлийн асуудал биш бөгөөд үүнд нийгэм тэр чигээрээ өртөж байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баяр баясгалангүй, итгэлгүй болж, өөрөө хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг.

Улмаар нийгэмд баялгийг бүтээгч бус улс орны хөгжлөөс хойш татдаг иргэд бий болж хүмүүжсэнээр үйлдвэрлэл буурах төдийгүй эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг. Зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс айж, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дуурайгч болон төлөвшдөг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийн хийсэн алдаатай үйлдлийг засахдаа тэдэнтэй ярилцаж, буруу хийсэн зүйл нь юу байсныг нь ойлгуулж, туслах нь чухал.

 

"ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ СУРГУУЛИЙН ОРЧИНД ЭРТ ИЛРҮҮЛЭХ НЬ ЗӨВ "

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх нь хамгийн оновчтой аргад тооцогддог байна.

Монгол Улсын хувьд хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчинтой, төсөв санхүүжилтийн тогтолцоотой ч статистик тоо өндөр гарсаар байгааг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа онцолсон.

Мөн тэрбээр, шүгэл төслийг хэрэгжүүлэх шаардлагатай талаар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэхдээ хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хамтарсан баг, цагдаагаас ажилладаг. Гэхдээ бодит байдад дээр асуудал гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоо дутуу байгааг анхааруулсан. Хүүхэд хамгааллын тухай хуультай болсон нь сайн ч хүчирхийлэлд өртөж хохирох багачуудын тоо буурахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс хүүхдийн сэтгэлзүйд багаас нь анхаарч, хүчирхийллийг эрт илрүүлгээр оношлох шаардлагтай байна. Ингэснээр ирээдүйн хүчирхийлэгч төрөхгүй байх нөхцөл бүрдэхийг сэтгэлзүйчид зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

====== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.160.5

"хүчирхийлэл өндөр" -? Мангар юм бичээд байгаарай!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж