Д.Наранхүүг цагдан хорихгүйгээр шалгана

Д.Наранхүүг цагдан хорихгүйгээр шалгана

Д.Наранхүүг цагдан хорихгүйгээр шалгана

Гаднах төрхөө өөрчилж, БНХАУ-д саатуулагдсан Ш.Раднаасэдийн туслах гэх Д.Наранхүүг галт тэргээр өнгөрсөн долоо хоногт /2023.09.26/ Монголд авчирсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Д.Наранхүүд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шийдвэрлэжээ. Ингэснээр шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорихгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өмнө нь мэдээлэхдээ “Иргэн Д.Наранхүү гэдэг хүнтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хятадын талтай мэдээлэл солилцсон. Хариу ирэхдээ “Энэ хүн манай хилээр гарсан чигтэй байна” гэсэн. Сүүлд 14 хоногийн өмнө “Энэ хүн хилээр орж ирэх үед нь саатууллаа, хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна, шилжүүлж өгье” гэдэг асуудал яригдсан. Түүнийг Эрээн-ЗамынҮүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлж өгөх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт би БНХАУ-д ажиллалаа.

“Шувуу” ажиллагааны хүрээнд оргон зайлсан иргэдийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Мөн дээрээс нь нүүрсний хэрэгтэй холбоотой эрх зүйн туслалцааг хүссэн.

Нүүрсний хэрэгтэй холбоотой тоо баримтад Хятадын талаас “удахгүй хариу өгье, нэлээд мэдээлэл цуглуулаад өгөхөөр болж байгаа” гэсэн. Мөн БНХАУ-д ял эдэлж байгаа зургаан хүнийг энэ долоо хоногт манай талд шилжүүлж өгөхөөр болж байна. Энэ хүмүүсийг Хөх хотын агаарын боомтоор хүлээж авахаар онгоцны төлбөрийг шилжүүлсэн. Ирэхээр нь харьяа дүүргийн шүүхэд шилжүүлнэ. Мөн нэмээд 12 хүний асуудлаар Хятадын хууль зүйн сайдад хүсэлт тавилаа. Нийтдээ 18 хүн нутагтаа ял эдлэх хүсэлт тавьсан” гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SOS 2023-10-02 202.126.89.70

манай шүүх цагдаа чинь юу вэ гайхмаар айн. хорихгүй ч гэх шиг. ямар энэрэнгүй нулимс унагахаар болчихсон юм бэ. ямрийн хориод ямрийн гадуур шалгадаг юм бол. ухаан хүрэхээ байлаа шүү.

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.118.121

энэ чинь шүүхэд юмаа урдьчилаад төлчихсөн биз дээ

Avatar

зочин 2023-10-02 66.181.181.175

гайхалтай .Зүгээр л тоглочих юм байна л даа

Avatar

Иргэн 2023-10-02 103.212.117.186

Энэ шүүхийнхэн яаж солиороод байгаа юм бэ??? Бөөн ажил болгож байж хятадаас авчирсан хүнийг гадуур байцаана ч гэх шиг. Хилээр гардаггүй юм гэхэд амиа хорлочихвол, эсхүл бусдад хорлогдчихвол яах юм бол???

Avatar

зочин 2023-10-02 202.9.46.168

Нам ялгахгүй хуйлгайч луйварчидтай тэмцэл явуулж байгаа нам буруутан болж мушгин гуйвуулагч их амжилт олж цулайж гар хүндэрээд ,,,,

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

SHAAX ERCHUUDED 30DEESH80955877

Avatar

ANYSDNA MERGJLN SEKSYG80955877 2023-10-02 139.5.219.28

SEKSDNEE TACHAANGUI80955877

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

SEXSDN80955877 40DEESH

Avatar

Нэргүй 2023-10-02 103.57.92.185

хэрэг болох юмыг нь хэлээд өгчихөөр хорьж яахын

Avatar

Ард түмэн 2023-10-02 202.9.47.44

худлаа сенсац хийж сүржигнэж байдаг Нямбактер ,Данхан толгойт хоёрыг үтэр түргэн хөөж зайлуулах хэрэгтэй

Avatar

Уншигч 2023-10-02 87.248.145.53

яагаад????? хорихгүй гэж.

Avatar

Нэргүй 2023-10-02 124.158.69.241

АН-хан их мөнгөтэй. авилгач шүүгчид нь шунал ихтэй

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.244.66

МАН-ынхан шуналгүй, бас мөнгөгүй гэж үү. энд нам ямар хамаа байна. хулгай бол хулгай тэнэг ээ.

Avatar

Итр 2023-10-02 202.126.90.4

МАНгарын тролль гоншгонуур гэж үнэн юм байна манай Сумт дарга бас хүүхэд шиг уйланхай гоншгонуур шүү фенүүд бас уйлдаг юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж