Д.Наранхүүг цагдан хорихгүйгээр шалгана

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

Д.Наранхүүг цагдан хорихгүйгээр шалгана

Д.Наранхүүг цагдан хорихгүйгээр шалгана

Гаднах төрхөө өөрчилж, БНХАУ-д саатуулагдсан Ш.Раднаасэдийн туслах гэх Д.Наранхүүг галт тэргээр өнгөрсөн долоо хоногт /2023.09.26/ Монголд авчирсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Д.Наранхүүд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шийдвэрлэжээ. Ингэснээр шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорихгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өмнө нь мэдээлэхдээ “Иргэн Д.Наранхүү гэдэг хүнтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хятадын талтай мэдээлэл солилцсон. Хариу ирэхдээ “Энэ хүн манай хилээр гарсан чигтэй байна” гэсэн. Сүүлд 14 хоногийн өмнө “Энэ хүн хилээр орж ирэх үед нь саатууллаа, хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна, шилжүүлж өгье” гэдэг асуудал яригдсан. Түүнийг Эрээн-ЗамынҮүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлж өгөх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт би БНХАУ-д ажиллалаа.

“Шувуу” ажиллагааны хүрээнд оргон зайлсан иргэдийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Мөн дээрээс нь нүүрсний хэрэгтэй холбоотой эрх зүйн туслалцааг хүссэн.

Нүүрсний хэрэгтэй холбоотой тоо баримтад Хятадын талаас “удахгүй хариу өгье, нэлээд мэдээлэл цуглуулаад өгөхөөр болж байгаа” гэсэн. Мөн БНХАУ-д ял эдэлж байгаа зургаан хүнийг энэ долоо хоногт манай талд шилжүүлж өгөхөөр болж байна. Энэ хүмүүсийг Хөх хотын агаарын боомтоор хүлээж авахаар онгоцны төлбөрийг шилжүүлсэн. Ирэхээр нь харьяа дүүргийн шүүхэд шилжүүлнэ. Мөн нэмээд 12 хүний асуудлаар Хятадын хууль зүйн сайдад хүсэлт тавилаа. Нийтдээ 18 хүн нутагтаа ял эдлэх хүсэлт тавьсан” гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж