Хамгийн олон сайдтай МАН-ын Засгийн газар доторх фракциуд нь хүчээ зузаатгаж, намрын чуулгантай зэрэгцэн эхнээсээ огцорч эхлэв. Хэн хаанаас "захиалж" байгааг нь хөөгөөд үзвэл тохой нийлүүлэн суугаа нөхдөөс нь эхлэлтэй болоод хувирчих Засгийн газрын фракциуд дунд юу өрнөж байна вэ.
ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ 3 ФРАКЦ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг ам.доллар төлж, “нүүрсний мафийн толгойлогч” гэж гаднын цахим хуудаст бичүүлсэн хүн нэг танхимд тохой нийлүүлэн суугаа гэдэг ойлгомжтой. Ер нь бол МАН-ын далд зөрчил эцэстээ тулахад ойрхон байгаа. Халиар, топооруудын үлгэрээр нэг шүдэнз зурахад дүрэлзэхэд ойрхон байгааг “Д.Амарбаясгалангийн зөвлөлт маягийн авлига, нүүрсний хэрэг” материалын захиалагч ил болгосон.
Хятадын тусгай албадаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн гэх нүүрсчдийн жагсаалтын тэргүүнд МАН-ын нарийн бичгийн дарга нарын нэрс байсан гэх. Тэр мэдээлэл нь Ерөнхий сайд болон хуулийн сайд нарын фракцынханд байгаа. Энэ мэдээллийг атгасан хүн УИХ дээр нүүрсний сонсголыг удирдах дүр зураг гарна.
Тэгвэл тэдний эсрэг талд намын нарийн бичгийн даргаас эхлээд том хүчин бий. Тэдэнд санхүүгийн баримт хангалттай бий. Гурав дахь нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хууччуулын фракц Засгийн газар дахь эдийн засгийг атгаж байгаа. Түүхэнд байгаагүй олон сайдтай Засгийн газарт ийм 3 фракц бий болоод удаж буй бөгөөд гүйцэтгэх засаглал дотроосоо хөдлөх магадлал өндөр.
Давхар дээлтэй сайд нарын УИХ дахь нөлөө өндөр болон санхүүгийн бяр их. Тиймээс МАН-ын хамгийн их мөнгөтэй гэдэг хотын намын хорооны даргын суудлаар далд зөрчлөө наймаалцаж намжаах хувилбар яригдаж байгаа.
Д.АМАРБАЯСГАЛАНГ ГЕНСЕКИЙН СУУДЛААС НЬ ШАХАЖ ЭХЭЛЖЭЭ
Нүүрс, Хөгжлийн банк, төмөр зам гэх мэт олон арван их наяд төгрөгийн хулгайгаар нэг нь нөгөөгөө барьцаалсан МАН-ынхны дотоод зодоон нийслэлийн намын хорооны даргын тохироогоор шийдэгдэх хүлээлт үүсгэсэн.
МАН-ын удирдах зөвлөл болон УИХ дахь лидерүүдийн зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа өгөхийг шахаад удаж байгаа.
Түүнийг ерөнхий нарийн бичгийн дарга өөр ажил, албан тушаал давхар хашихгүй байх намын дүрмээ мөрдөж ажиллахыг сануулах болсон. МАН-ын үндсэн дүрмийн 29.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Улмаар МАН-ын лидерүүдийн зүгээс Д.Амарбаясгаланд нэр хүнд нь унаад буй хотын дарга Д.Сумъяабазарын нийслэлийн намын хорооны даргын суудлыг санал болгосон аж. Учир нь 2020 онд хотын даргын ажлаа авсан цагаасаа хойш ажлаа хангалтгүй хийж, нийслэлийн намын хорооны нэр хүндийг унагаасан гэж үзсэн байна.
Д.Амарбаясгалан энэ саналыг эхний байдлаар хүлээж авсан бөгөөд өөрийнхөө төлөөнд нийслэлийн намын хорооны даргын суудлыг УИХ-ын гишүүн, шадар сайд С.Амарсайханд өгөх болзол тавьсан гэдгийг ойрын эх сурвалж мэдээлэв.
Гэвч Д.Сумъяабазар удаан хугацааны турш нийслэлийн намын хороон дээр сөргөлдөөнтэй байсан С.Амарсайханд суудлаа тавьж өгөхгүй хэмээн гөжих болсон. Тэгвэл сүүлийн хэд хоногт Улаанбаатар хот, тэр дундаа хотын намын хороонд түймэр тавиад байгаа “Ногоон” автобусны хэрэг МАН-ын сандал суудлын наймааг бүр ч хурдлуулах шинжтэй.
Зочин 2023-10-02 66.181.178.106
Amarbayasgalan, Amarsaihan hoyor bol jinhene buzar shuu !!! Sumiya ni yadaj l judagtai hoorhii mangar ch gesen
эрдэмтэн 2023-10-02 202.131.251.130
үргэлжлэл: засаг огцрох хангалттай олон шалтгаан бна.Тэр Булгантуяа гэдэг эргүү хүүхэний цалин, тэтгэвэр нэмсэнийг хар. Багш нарынхаа цалинг нэмүүлж чадаагүү эргүү Энхамгалангаа хар.Боловсролын зээлийн сангийн бантан дуусаагүй шүү. Одоо ШУТС гэж аймшгийн луйварын сан бий. тэр санг Энхамгалангийн бууны нохой удирддаг. Идэж уусан олон жишээ байгаа. ярьж өгч болно шүү. Одоо өргөдлийг нь аваад зайлуулах сайд нарын эгнээнд Энхамгалан, Булгантуяа, Амарбаясгалан нар завсаргүй орох болзол хангасан.
эрдэмтэн 2023-10-02 202.131.251.130
Их шинэчлэл өөрчлөлтийг хийж байгаа гэж сүржигнэдэг Оюунэрдэнийн засгийн газар хулгай худал луйварын див болжээ.Энэ засгийн гишүүдээс нэр цэвэр, шудрага, зарчимтай хүн байгаа юм уу? Хамгийн сайн хийсэн, яах аргагүй манлайлал үзүүлсэн, хэн ч маргахгүй ганц ажил нь байгалийн баялагийг яаж хулгайлж болдогийг тод томруунаар харууллаа. бас болоогүй төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас яаж хумсалж болдогийг Сүхбаатар, Сумьяабазар хоёр гайхалтай харууллаа.Оюунэрдэнэд одоо хэлэх үг олдох уу?
Misheel 2023-10-02 202.55.188.115
heniig hagralduulax gj iim medee medeelel oryyldag ym be ymar ch bichig barimt gj notlogdoogui asuudal deer ingej xarluuldagaa bolix xeregtei
Winter Snow 2023-10-02 183.177.100.4
Авч байгаа мэдээ мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах л хэрэгтэй дээ
зочин 2023-10-02 139.5.218.176
МАН-ын гишүүн саад хийж байгаа увсын Хотгор шанага хулгайч Чимидийн Хүрэлбаатарын даалгавраар түүний суганы үс, боол Хүн намын Доржханд, Найдалаа гэгч хоёр нохойн гөлгийн хийсэн ажил даа, одоо Ч.Хүрэлбаатар санасандаа хүрчихсэн мушийчихсан сууж байгаа
Зочин 2023-10-02 66.181.180.50
Долгорсүрэнгийн энэ нэг махан толгойтой нөхрийг яагаад зайлуулж чаддаггүй юм бол. Үнэхээр Нийслэлийн нэр хүнд шал дээр навс уналаа. 24 онд нэг мөсөн навс унах гэдгээ мэдэхгүй тэнэгтээд явж байгаа даа. Толгой нь Олгой болсон нөхөр. Тойрон хүрээлэгчид нь авах юм бас байхгүй. Бүгд Сумынхаа өмнө ГӨЛӨГ
нэо 2023-10-02 202.72.245.121
МАН-ын нохдоос хамгийн бузар булай гарна. Ирэх жил их юм болно оо. Дахин хармааргүй хар хувалзууд
Зочин 2023-10-02 66.181.182.153
АН нэртэй мафийн бүлэлэл шиг болгох буюу хагалах зорилготой зохиол байнаа
Зочин 2023-10-02 103.212.117.114
АН 9 ФРАКЦТАЙ гэдгээ зарласан.Энэ олон фракцтай, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг АН-д иргэд санал өгөхгүй гэж тооцоод МАН-ыг 3 ФРАКЦТАЙ болгох гэж хичээсэн зохиол байна.Энэ сайтад гайгүй нөхцөл байдлын тэнцвэрийг хангасан бодитой мэдээлэл бичдэг хүнтэй болмоор юм. ЭНэ Мя гэдэг нөхөр чбас нэг мя юм бичдэг хүн ирждээ янз нь.
Зочин 2023-10-02 139.5.219.28
DYRIIN BOOBIN XXNO80955877
Зочин 2023-10-02 122.201.25.251
Гурав дахь нь СҮ тэргүүтэй Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын фракц хамгийн хогийн гарууд нь шүү дээ
Зочин 2023-10-02 139.5.219.28
80955877
Зочин 2023-10-02 139.5.219.28
ANYSDNA80955877
Зочин 2023-10-02 139.5.219.28
SEKSY TANILTSN AXIN XUSNEER SEKSEER
Зочин 2023-10-02 103.57.95.150
Фракц гэхээс мафийн бүлэглэлүүд улс орныг удирдан самарч байгаа бус уу. Өсөхөөс өлөн өссөн хулгайчууд
Зочин 2023-10-02 66.181.182.251
данх зайлаачээ
2 323 2023-10-02 202.131.249.29
Сонгуулийн дүйвээн иргэдийн хяналт ш дээ юун тохой нийлүүлсэн захиалга. Эхнээсээ л уншмааргүй өгүүлбэрүүд
Зочин 2023-10-02 43.242.241.151
нам дотор нь хагарал үүсгэх гэсэн захиалгатай зохион бичлэг төдий
Зочин 2023-10-02 66.181.161.7
танай нам тарвал таарна