МАН засаг барьснаар хулгай гаарч, хуулийнхан завгүй болов

МАН засаг барьснаар хулгай гаарч, хуулийнхан завгүй болов

МАН засаг барьснаар хулгай гаарч, хуулийнхан завгүй болов

МАН Засгийн эрх барьснаас хойш хулгай гаарч, хуулийнхан хавтаст хэргийнхээ дороос өндийх завгүй болов. Тэрбум, тэрбумын хулгай л яригддаг болов.

Учир юу вэ гэвэл, хуулийнхан нүүрсний гэх тодотголтой хэргийн дороос өндийж чадаагүй байтал ногоон автобусны дуулиан дэгдэж, эхнээсээ хариуцлагаа хүлээж, огцрох өргөдлөө мэдүүлээд буй.

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаныхан эл хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд урьд шөнө "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, мөн тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг саатуулаад буй. Эл хэрэгт нийслэлээс олон хүн чирэгдэж болзошгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд нүүрсний гэх хэргээр хуулийнханд шалгуулж, Т.Аюурсайхантай холбогдох шүүх хурал дуншиж буй бол бусдынх нь хэрэг АТГ, прокурор зэрэг шатанд хянагдаж байгаа.

Нүүрсний хэрэгт холбогдон, хэрэг нь шүүх дээр ирсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн хувьд “Нүүрсний хэргийг ярих бол УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг шүүх танхимд авч ирээд ярих ёстой. Аюур бид хэд энд шүүгдээд тэд тэнд төртэй, тамгатай, засагтайгаа үлдэж таарахгүй. Биднийг хэлмэгдүүлж байна” гэдэг мэдэгдлийг өнгөрсөн сард хийсэн.

Иймээс 40 их наядын хохирол учруулсан гэх нүүрсний хэрэгт МАН-ын гишүүд хуйгаар холбоотой байж мэдэх сэжүүр гарч ирээд буй. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Нүүрсний хэрэгт 143 хүн, 3 ААН яллагдагчаар татагдсан. Үүнээс нийтийн албан тушаалтан 90, улс төрд нөлөө бүхий 12 хүн байна" гэж мэдэгдсэн нь хэр том хулгай вэ гэдгийг бэлээхэн батлаад өгч буй.

Гэтэл одоо автобусны гэх том хэрэг мандаад байна.

УИХ-аас Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах хүрээнд хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Энэ хүрээнд нийслэл автобусаа шинэчлэх ажлыг зохион байгуулсан юм. Гэвч хоёр дахь шатны автобус худалдан авалтыг нууцад оруулсан төдийгүй угсарсан автобус оруулж ирсэн нь олны шалгалтаар батлагдаж, буцаахдаа тулаад буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-10-02 59.153.112.11

Энэ Хорол нэртэй нэг сэтгүүлчийн оронцог мулгуу хүүхэн байх юмаа??? МАН гарч ирснээр харин хүнд мэдэгддэггүй далд байсан хулгай луйвруудыг ил гаргаж чаддаг болоод байгааг ойлгох ухаан чамд дутнаа дутна

Avatar

Нэргүй 2023-10-02 213.87.156.131

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-02 66.181.182.153

Монголын топ луйварчид нь тавлаад сууж байх болж. Оюун-Эрдэнийн Засгийн газрын тэмцлийн үр дүнд түүний хэлсэнчлэн танай манай гэлтгүй олрн зөрчил илэрсээр. Дүнгээрээ хулгай луйврын загалмайлсан эцэг АН-аас дийлэнх нь илрэх ёстой

Avatar

Иргэн 2023-10-02 59.153.114.218

Тендерийн хууль гарсанаас хойш МАНАН-ын тендерүүд ийм байдлаар шалгарч ирсэн. Монгол даяараа мэднэ штээ! Үнэнхүү жүжигчэд юм даа!!!!

Avatar

Нэргүй 2023-10-02 103.57.93.34

автобусанд орж ирээд ихэнх хүмүүс уншуулдаггүй .Уншуулсан хүмүүсийн тад нь үлдэгдэл хүрэлцэхгүй гэж уншдаг Ингэхэд яаж улс орон хөгжих вээ

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.117.43

ХҮҮХЭД БОЛ 200 ТӨГРӨГӨӨР ЗОРЧДОГ. ГЭТЭЛ ИХЭНХ ХҮҮХДҮҮД УНШУУЛАХГҮЙ ЯВДАГ. ЖОЛООЧ Ч УНШУУЛ ГЭЖ ШААРДДАГГҮЙ. ЭНЭ БОЛ ЖИЖИГ ХУЛГАЙ, ТОМ БОЛООД БҮХ ЗҮЙЛИЙГ АРГАЛААД ӨНГӨРӨХ Л СЭТГЭХҮЙД БЭЛДЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ.

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.117.43

НИЙТИЙН ТЭЭВЭР БОЛ ЭНЭ ХОТЫН ДИЙЛЭНХ ИРГЭДИЙН ХАМГИЙН BASIC ХЭРЭГЦЭЭ Ш ДЭЭ. ЭНЭ АСУУДАЛД ЯГ ЯРЬДАГ БИШ ХИЙДЭГ ТИЙМ ХҮМҮҮСЭЭР ХИЙЛГЭЭСЭЙ. БИ ЯГ ҮНЭНДЭЭ МАШИН АВАХ ШААРДЛАГАГҮЙ. ЗГР Л АВТОБУСАНДАА СУУГААД ЯВАХ ДУРТАЙ. ГЭТЭЛ ЭНЭ ОЛОН ЖИЛ САЙЖИРЧ БОЛНООДОО. ЯГ ЯАГААД АВТОБУСНЫ ҮНЭ 500 ТӨГРӨГӨӨС ӨСДӨГГҮЙ БАЙНАА. ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААРАА НЭМЭЭД ЯВБАЛ БИД Ч ГЭСЭН ШААРДАГА ТАВИАД ЭНЭ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АСУУДАЛ САЙЖИРНА ДАА.

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.117.43

ӨГЛӨӨ 8:30С АЖИЛДАА ОЧСОН БАЙХЫН ТУЛД ГЭРЭЭСЭЭ 6:20-ИЙН ҮЕД ГАРДАГ. АЖЛАА ТАРААД ТҮГЖИРСЭЭР БАЙГААД 20 ЦАГИЙН ҮЕД ИРДЭГ. ХҮҮХЭДГҮЙ УЧРААС ХҮҮХЭДТЭЙ ААВ ЭЭЖ ӨВӨӨ ЭМЭЭ НАРЫГ ҮНЭХЭЭР ШҮТДЭГЭЭ. ЯАЖ ИЙМ ИХ АЖЛЫН АЧААЛЛЫН ХАЖУУГААР ХҮҮХДҮҮДИЙН ХИЧЭЭЛ АР ГЭРИЙН АЖЛЫГ АМЖУУЛААД БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ХҮНДЛҮҮШТЭЙ_ БАС ГУНИГТАЙ.

Avatar

Ард 2023-10-02 202.9.46.61

Хамгиин шуналт хүүрүүд бол нам дагсан өлөн хулгаачууд

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.118.121

нийслэлийн ёрөнхй архитектор олон удаа солонгосруу явж зохион байлагчдын нэг шуу дэээ энэ нөхөрийг барьж хорьж шалгар хэрэгтэй шүү олон юмны учир тайлагдан мөнгийг хашаа хсэнийг маш сайн мэдэх бхдаа

Avatar

судлаач 2023-10-02 202.131.251.130

Хулгай, худал, луйвар , тонуулаар дүүрсэн Монголын төр, засагт гялтайх ганц сайхан юм үлдэв үү? Хоосон амлалт, шалдан гуя гэдэг л болоод бна даа. Эрх барихын зовлон, шунал тачаалын зовлон, даанч их юм даа. Аюурсайхан, Ганхуяг нарын хэлсэн үг, тоглоом яавч биш дээ.Үхэхдээ үхэр буугаа гэдэг. Энэ хоёр хүнд гар б** биш, нилээн том холын тусгалтай үхэр б** байгаа нь ойлгомжтой. Оюунэрдэнэ гэдэг хүн энэ үхэр бууг хаашаа яаж буудахыг зүгээр хараад суух уу? эсвэл хүнгүй газар руу буудуулах уу?

Avatar

Нэргүй 2023-10-02 103.242.47.254

МАН-ын үед бас ч гэж хуулийн байгууллага ажиллаж байна. АН-н үед хуулийн байгууллага нь өөрөө авилгалын хэрэгсэл болчихсон Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь УИХ-н гишүүн АН нэг нүүрсний хулгайчийн цүнх барьчихсан Даланзадгад түнтийтэл амьсгаадаад бараадаад гүйж л байдаг байсан шүү. Тэр үеийг бодвол худлаа үнэн ч гэсэн шалгаад МАН АН гэхгүй ганц нэгийг нь чихдээд байгаа нь их юм. АН ариун бишээ та нар ингэж бичүүлээд хэрэггүй. Одооны ногоон автобус гэхэд л АН Зика буурал гансүх нар Сүхбаатартай хамт

Avatar

Э 2023-10-02 202.126.88.159

Нийслэл цэцэрлэгийн барилгыг хүртэл тагнуулаас бичиг авч шууд худалдан авалт хийж байсан,

Avatar

Нэргүй 2023-10-02 103.254.123.137

Үнэхээр тендэр болгон луйвар, цавчаа, авилга.
Жирийн иргэн хүний сонсоогүй их мөнгийг дарга нар зүгээр сууж бгаад авдаг. Монгол яг африк шиг мөнхийн ядуу бх замдаа нэгмөсөн орчихсон доо

Avatar

зочин 2023-10-02 66.181.184.64

МАН-н 2020 оны сонгуулийн уриа нь "ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" гэсэн шүү дээ.
Ямар утгатай юм болдоо гээд ойлгохгүй байсан, одоо л учрыг нь олж байна.
Хулгайч,авилгагч,төрийн түшээд нь хамтарч Төрөөсөө хулгай хийх зорилготой хүчээ нэгтгэсэн байна ш дээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.9.40.61

Гаарах биш, Гаарсан, гажуудсан хар үйл, хар мөртнүүдийг ил гаргаж байна даа. Бугшсан болохоор ингэж ихээр дэлбэрч байгаа юм Идээ бээр хагарч байгаа , Түүнтэй адил цаг хугацаа орно, Нийтээрээ хамтарч эмчлэх ёстой, Өөрсдөө сонголтондоо АНХААРАХ ЁСТОЙ Их хурлын дарга, Засгийн газар, Ерөнхийлөгч нэгдмэл санаатай авлигатайгаа тэмцэж байгаад баяр хзүргэе. Мэдээж хэцүүгээс хэцүү байгаа, Ард түмэнтэйгээ хамт байгаарай

Avatar

Нэргүй 2023-10-02 43.242.242.59

Далимдуулж МАН-ыг муулж доош нь хийхээ Хоролмаа бас мэдэж байна. Муу муухай л бол сөрөг хүчний нам гэлэг нь ойлгомжтой. АН-ынхан засаг төр баривал ямар ч муу муухай зүйл гарахгүй гэж ярьдаг нь бас худлаа даа.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.9.40.61

АН намд, Элбэг, Баярцогт, Сайханбилэг………………………………….бүлэглэл байдаг биз дээ Намаасаа хамаарахгүй, Нам нэртэй ч нэгдээд МОНГОЛ улсын эсрэг тонон дээрэмдэх, худалдах…………………………..аймшгийн юмс хийдэг дээ

Avatar

Гохь нь 2023-10-02 202.126.90.67

2024 онд хулгайч нарыг ахин сонгочихоод араас нь гоншигноод байж байх ард түмэн шүү дээ

Avatar

Zochin 2023-10-02 202.170.65.202

harin ch hulgai ilerdeg bolood baigaa yum bishuu. Ardchilliin ued bur aimaar aimaar. Yee b** uzegd dahij hezee ch bitgii garaasai.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.189.160

Оюун Эрдэнэ-н үед харин хүний өөрийнгүй хулгайч нартай тэмцэж байна. Өмнөх засгуудийн үед яадаг байлаа даа бүдг нийлж байгаад сэм хулгайлаад дуугүй өнгөрдөг байсан. Элбэгдорж ба түүний нөхдийн хулгай, М.Энхболдын хулгай наймаа гээд энэ улсыг сүйрүүлсэн шүү дээ. Одоо л эрүүл тогтолцоо руу бид тэмцэж чадаж орж байна.

Avatar

Цэндээ 2023-10-02 202.70.37.178

өөрөө бичүүлдэг байхдаа хөөрхий

Avatar

Нэргүй 2023-10-02 185.216.35.26

Хулгайч нар БҮГД ОГЦОР! ОГЦОР. ОГЦОР! ЗАЙЛ.!!!!

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.245.69

МАН бол зүгээр л бүлэг дээрэмчид, тэдэнд сэтгэл ч байхгүй, чадвар ч байхгүй, заль мэх л бий, дээр нь оросуудын санхүүжилтээр, тэдний бохир аргаар сонгуульд ялдаг, зүгээр арчигдах ёстой а******н дээрэмчид

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.88.110

Jijguud ni taarsnaa hulgailj baina. Tonchuud ni DEEREM hiij baigaa hiviin WAGONOOS ehleed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж