МАН засаг барьснаар хулгай гаарч, хуулийнхан завгүй болов

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

МАН засаг барьснаар хулгай гаарч, хуулийнхан завгүй болов

МАН засаг барьснаар хулгай гаарч, хуулийнхан завгүй болов

МАН Засгийн эрх барьснаас хойш хулгай гаарч, хуулийнхан хавтаст хэргийнхээ дороос өндийх завгүй болов. Тэрбум, тэрбумын хулгай л яригддаг болов.

Учир юу вэ гэвэл, хуулийнхан нүүрсний гэх тодотголтой хэргийн дороос өндийж чадаагүй байтал ногоон автобусны дуулиан дэгдэж, эхнээсээ хариуцлагаа хүлээж, огцрох өргөдлөө мэдүүлээд буй.

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаныхан эл хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд урьд шөнө "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, мөн тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг саатуулаад буй. Эл хэрэгт нийслэлээс олон хүн чирэгдэж болзошгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд нүүрсний гэх хэргээр хуулийнханд шалгуулж, Т.Аюурсайхантай холбогдох шүүх хурал дуншиж буй бол бусдынх нь хэрэг АТГ, прокурор зэрэг шатанд хянагдаж байгаа.

Нүүрсний хэрэгт холбогдон, хэрэг нь шүүх дээр ирсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн хувьд “Нүүрсний хэргийг ярих бол УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг шүүх танхимд авч ирээд ярих ёстой. Аюур бид хэд энд шүүгдээд тэд тэнд төртэй, тамгатай, засагтайгаа үлдэж таарахгүй. Биднийг хэлмэгдүүлж байна” гэдэг мэдэгдлийг өнгөрсөн сард хийсэн.

Иймээс 40 их наядын хохирол учруулсан гэх нүүрсний хэрэгт МАН-ын гишүүд хуйгаар холбоотой байж мэдэх сэжүүр гарч ирээд буй. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Нүүрсний хэрэгт 143 хүн, 3 ААН яллагдагчаар татагдсан. Үүнээс нийтийн албан тушаалтан 90, улс төрд нөлөө бүхий 12 хүн байна" гэж мэдэгдсэн нь хэр том хулгай вэ гэдгийг бэлээхэн батлаад өгч буй.

Гэтэл одоо автобусны гэх том хэрэг мандаад байна.

УИХ-аас Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах хүрээнд хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Энэ хүрээнд нийслэл автобусаа шинэчлэх ажлыг зохион байгуулсан юм. Гэвч хоёр дахь шатны автобус худалдан авалтыг нууцад оруулсан төдийгүй угсарсан автобус оруулж ирсэн нь олны шалгалтаар батлагдаж, буцаахдаа тулаад буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж