"2024 онд иргэдийн орлого тогтворжвол эрчим хүчний үнийг нэмнэ"

"2024 онд иргэдийн орлого тогтворжвол эрчим хүчний үнийг нэмнэ"

"2024 онд иргэдийн орлого тогтворжвол эрчим хүчний үнийг нэмнэ"

Эрчим хүчний салбарын ирэх оны төсөвт ямар ажлууд төлөвлөсөн талаар Б.Чойжилсүрэн сайд дараах мэдээллийг өглөө. 


Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

-Дорнодын цахилгаан станцыг энэ онд дуусгана. Тус ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилт болох Монголын талаас 36 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвт суусан байгаа. Дараагийнх нь, Амгалангийн дулааны станцыг 2023 оны төгсгөл 2024 оны нэгдүгээр сард ашиглалтад авах байх. Энд мөн шаардлагатай төсвийг суулгасан. Баруун аймгуудын дулааны станцууд гээд нийт есөн аймагт төсөл хэрэгжиж байгаа. Одоо 10 дахь аймаг болох Архангайг зарлана. Үүний Монголын талын хоёрдугаар бэлтгэлийн санхүүжилтийг төсөвт суулгасан. Нийт 600 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Санхүүжих дүн нь 240 орчим тэрбум төгрөг байна.

Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийг зарласан. Долдугаар сарын 27-ны өдөр санал авч хоёр оролцогч оролцсон.

Түүнээс хойш нэг компани нь Сангийн яаманд гомдол гаргасан сурагтай байна. Нэг талдаа нэг түншлэл, нөгөө талдаа нэг компани оролцсон. Энэ асуудал хуулийн хугацаанд шийдэгдэхээр гэрээ байгуулах тухай яригдах байх.

Дараагийн асуудал эрчим хүчний үнэ тариф. Ирэх онд эрчим хүч, дулааны үнийг зах зээлийн зарчимд нийцүүлнэ. 2024 оны эхний хагаст иргэдийн орлого тогтворжвол үнийн өсөлт яригдана. Энэ жилийн тухайд 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал гарч байгаа. Энэ бол эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй байгааг илтгэж байна.

Covid-19, Орос-Украйны дайн зэрэг эдийн засгийн макро савлагааны үед иргэдийн орлого тогтворжоогүй байхад шууд эрчим хүчний үнийг нэмэх боломжгүй.

Засгийн газарт ирэх нэгдүгээр сарын 1-нээс үнийг нэмэх талаар ярьсан. Гэхдээ жаахан харзнах нь зүйтэй гэж үзсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.245.34

Бидний орлого нэг л тогтворжихгүй байгаад байна, яанаа сайд аа

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.90.158

таны хурд улаанбаатарыг ширэнгэн цемент болгож бна.үнэ тэнгэрт хадсан үнэтэй.танай байрнууд бүгд цахилгаан хэрэгтэй та өөрөөсөө эхэлж цахилгаан эрчим хүчээ хэмнэлт гаргаж хаа дуртай газраа байр барихаа больчих.эхлээд өөрийгөө биш улс орноо бодож орос үнээ нэмнэ гэж бна та сайд хүн бодож эх орноо ямар хямд аргаар эрчим хүчээр хангах зэргээ бодооч одоо 3жил сайд хийлээ 1ыг бодож ажилаач

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.182.251

Энэ хулгайчыг зайлуулаачээ

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.119.68

Ene nuhuruus oligtoi yam huleeh hereggui,yuch chadahgui,idej uuj l chadah bh

Avatar

Нэргүй 2023-10-02 202.21.116.142

Эрчим хүчний үнийг чөлөөлж зах зээлийн хуулиар нь явуулсан нь зөв. Ядаж хүмүүс хэрэглээгээ хэмнэж сурна

Avatar

Үрчин 2023-10-02 103.68.107.114

Тэгвэл хэзээ ч нэмэгдэхгүй юм байна Эрчим хүчний салбар сүйрэх бололтой

Avatar

зочин 2023-10-02 139.5.219.177

Нямдоржийн үеэл дүү энэ нөхөрийг МАН болиулаач, энэ хүнд өртэй юм уу хаашаа юм. Хаана очсон газар бүртээ л мөнгөний ханш унагах, үнэ өсгөх талаар л юм яриад явахаас өөр юу ч мэдэхгүй толгой. Сангийн яам, Эрчим хүчний яам…. очсон газар болгон нь дан асуудалд орно.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.89.119

4 ажилчидтай цаасны компани ядахдаа цахилгаан станц битгий хэл ТҮЦ барьж үзээгүй Кампучи компанид ТТ цахилгаан станцыг өгөх гэж энэ их зүтгэж байна. Ногоон атусны хэргээ дор юм болох гэж байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-10-02 103.57.92.113

сонгууль өнгөрөөгөөд бүх юмны үнэ суга өсөх нь тодорхой боллоодоо,цахилгааны үнэ өсөхөөр дагаад бүхюмны үнэ өсөх нь тодорхой,цахилгаангүй ямар ч үйлдвэрлэл,худалдаа байхгүй шүү дээ "Covid-19, Орос-Украйны дайн зэрэг эдийн засгийн макро савлагааны үед иргэдийн орлого тогтворжоогүй байхад шууд эрчим хүчний үнийг нэмэх боломжгүй." ч гэж мөн их шааажийнаа ,сонго-уйл өнгөртөл аргацааж байнаа гээд хэлж чадахгүй ноовш гэж

Avatar

зочин 2023-10-02 202.131.245.69

сар бүрийн цахилгааны төлбөр дээр СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭМЖИХ ТӨЛБӨР гээд олон жил баахан мөнгө хураасан даа. Одоо тэрийгээ эрчим хүчний алдагдалдаа зарцуулаад цахилгааны ахуйн хэрэглээний төлбөрийг нэмэхгүй байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.182.251

Энэ Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдын суудлаас огцруулах хэрэгтэй болно шүү. Оросууд Монгол руу цахилгаан нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргаж байгаа юм байна

Avatar

zochin 2023-10-02 202.131.251.130

gargasan nuursee butsaaj ondor uneer heden zuun terbumaar biutsaan hudaldan avdag teneg zuiliig ene mulguu setgene.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж