"2024 онд иргэдийн орлого тогтворжвол эрчим хүчний үнийг нэмнэ"

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

"2024 онд иргэдийн орлого тогтворжвол эрчим хүчний үнийг нэмнэ"

"2024 онд иргэдийн орлого тогтворжвол эрчим хүчний үнийг нэмнэ"

Эрчим хүчний салбарын ирэх оны төсөвт ямар ажлууд төлөвлөсөн талаар Б.Чойжилсүрэн сайд дараах мэдээллийг өглөө. 


Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

-Дорнодын цахилгаан станцыг энэ онд дуусгана. Тус ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилт болох Монголын талаас 36 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвт суусан байгаа. Дараагийнх нь, Амгалангийн дулааны станцыг 2023 оны төгсгөл 2024 оны нэгдүгээр сард ашиглалтад авах байх. Энд мөн шаардлагатай төсвийг суулгасан. Баруун аймгуудын дулааны станцууд гээд нийт есөн аймагт төсөл хэрэгжиж байгаа. Одоо 10 дахь аймаг болох Архангайг зарлана. Үүний Монголын талын хоёрдугаар бэлтгэлийн санхүүжилтийг төсөвт суулгасан. Нийт 600 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Санхүүжих дүн нь 240 орчим тэрбум төгрөг байна.

Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийг зарласан. Долдугаар сарын 27-ны өдөр санал авч хоёр оролцогч оролцсон.

Түүнээс хойш нэг компани нь Сангийн яаманд гомдол гаргасан сурагтай байна. Нэг талдаа нэг түншлэл, нөгөө талдаа нэг компани оролцсон. Энэ асуудал хуулийн хугацаанд шийдэгдэхээр гэрээ байгуулах тухай яригдах байх.

Дараагийн асуудал эрчим хүчний үнэ тариф. Ирэх онд эрчим хүч, дулааны үнийг зах зээлийн зарчимд нийцүүлнэ. 2024 оны эхний хагаст иргэдийн орлого тогтворжвол үнийн өсөлт яригдана. Энэ жилийн тухайд 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал гарч байгаа. Энэ бол эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй байгааг илтгэж байна.

Covid-19, Орос-Украйны дайн зэрэг эдийн засгийн макро савлагааны үед иргэдийн орлого тогтворжоогүй байхад шууд эрчим хүчний үнийг нэмэх боломжгүй.

Засгийн газарт ирэх нэгдүгээр сарын 1-нээс үнийг нэмэх талаар ярьсан. Гэхдээ жаахан харзнах нь зүйтэй гэж үзсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж