"Нүүрсний 7 хэрэг шүүхэд, прокурорт 10 хэрэг шалгагдаж байна"

"Нүүрсний 7 хэрэг шүүхэд, прокурорт 10 хэрэг шалгагдаж байна"

"Нүүрсний 7 хэрэг шүүхэд, прокурорт 10 хэрэг шалгагдаж байна"

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнөөдөр /2023.10.02/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Одоогийн үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оролцогчдын гомдлыг заавал хянан шийдвэрлэх ёстой. Хэрвээ оролцогч нарын гомдлыг хянан шийдвэрлэх эрхийг хангаагүй бол хэрэг шийдэхэд шүүх дээр буцах үндэслэл нь болдог. Тийм учраас мөрдөгч, прокуророос шалтгаалахгүйгээр шинжээч томилдог. Жишээлбэл, Хөгжлийн банкны хэрэг дээр 62 шинжээч томилж, 1-1429 хоног зарцуулсан. Энэ хэрэг дээр 354 хүсэлт гомдлыг гаргаж, 14-21 хоногийг шалгаж шийдвэрлэхэд зарцуулсан.

Тодорхой хуулийн зохицуулалтаас шалтгаалж, нүүрсний гэх хэрэг, Боловсролын зээлийн сангийн гэх хэргийг шийдвэрлэхэд хугацаа шаардаж байна. Тийм учраас ажлыг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Нүүрсний долоон хэрэг шүүхэд шилжсэн. Нийт 66 хэрэг байгаа. Бүгд нэг өдөр шүүхэд очоод шийдвэрлэгдэхгүй. Мөрдөн байцаах ажиллагаанд 14 хэрэг байгаа бөгөөд 29 хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Нийт 143 хүн яллагдагчаар татагдсан. Гурван аж ахуйн нэгж байна. Санаж байгаагаар нийтийн албан тушаалтан 90 хүн, улс төрд нөлөө бүхий 12 хүн байна. Прокурорын шатанд 10 хэрэг шалгагдаж байна. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн зэрэг бүгд байгаа.

Ногоон автобусны хэрэгт холбогдуулж, урьд шөнө дөрвөн хүнийг албадан саатуулсан байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа тодорхой нууцлалтай явагддаг. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар өөрсдийгөө өмгөөлөх ёстой. Гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан бол хуулийн дагуу шалгах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-02 213.87.156.131

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-02 139.5.216.71

энэ хүн нүүрсний тийм том хулгайг илрүүлж чадахгүй бгаа нь бүрч хачирхалтай авилгаас амаараа гартал авсан

Avatar

зочин 2023-10-02 180.230.146.39

Ter nuursnii mongiig ugaaj Jargalantiin amand heden 10 HAUS barij ezeddee ogson tom tsunh barigch b*** doloogch Ediin zasag hugjliin turiin n.b. darga bn Handjaviin Batjargaliin undeslelgui horongojson River Gardend olon zuun sayiin bair avch horongojsoniug ATG, tsagsaagiin ediin zasgiin alba shalgaach. Eronhii saidaa ene met buzruudaas bolj manai namiin ner hund ard tumnii dund unaj duuslaa.

Avatar

Нэргүй 2023-10-02 103.9.90.100

бөөн юм болж болж шалгаад шүүх рүү шилжүүлэхээр иргэд ингээд мартчихдаг. Одоо л шуугиад нүд чих тавьж байх ёстой шүү

Avatar

Нэргүй 2023-10-02 43.242.241.151

Оюун-Эрдэнийн гаргаж тавьсан асуудал бүрийг хууль, шүүхийн та нар улам бүдгэрүүлж, муухай харагдуулах, хийсэн зүйлийг нь хий хоосон сүржигнэл болгож харагдуулах гэж ингэж удаж, зарим хэргийг нь дарж, бүдгэрүүлж байгаа шүү новшнууд аа. Ард түмэн одоо бүгдийг мэддэг, гадарладаг болсон шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж