Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам өчигдөр /2023.10.01/ мэдэгдлээ. Мөн "Цөмийн зэвсгээр хөөцөлдөх нь тус улсын эсрэг илүү их хориг арга хэмжээ авахад хүргэнэ. Олон улсын хамтын нийгэмлэг Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалт, өдөөн хатгалгыг хориглож байна. Хойд Солонгосын үйл ажиллагаа, мэдэгдлээс үл хамааран цөмийн зэвсэг эзэмшиж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэв.

Өмнөдийн мэдэгдлийн өмнөх өдөр Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй "Манай улс цөмийн зэвсэг эзэмшсэн нь тусгаар тогтнолоо хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн хэрэг. Хойд Солонгосын бүрэн эрхт байдлын  хууль ёсны хэрэгжилтийг өдөөн хатгалга гэж нэрлэсэн АНУ зэрэг дайсагнагч хүчний бодлогогүй үйлдлийг Умардын тал эрс буруушааж байна" гэж хэлсэн тул Сөүл ийн хариу тайлбар өгчээ.

Пёньян цөмийн зэвсгийн бодлогыг үндсэн хуульдаа тусгах шийдвэр гаргасан. Тус улс өнгөрсөн долоо хоногт 14 дэх удаагийн Ардын дээд хурлыг хурлаа зохион байгуулжээ. Энэ үеэр улс орныхоо оршин тогтнох эрхийг баталгаажуулж, цөмийн зэвсгийг өндөр түвшинд эрчимтэй хөгжүүлэн, дайныг зогсоох, бүс нутгийн болон дэлхийн энх тайвныг хамгаалахын тулд Социалист үндсэн хуулийн 4-р бүлгийн 58-р зүйлд нэмэлт оруулахыг санал нэгтэйгээр шийдвэрлэсэн. Үүний хариу арга хэмжээ болгож НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсаныг Чой Сон Хуй мэдэгдэлдээ шүүмжилжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж