Украины дрон Сочид цохилт өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

Украины дрон Сочид цохилт өгчээ

Украины дрон Сочид цохилт өгчээ

Украины нисгэгчгүй онгоц өчигдөр Оросын Сочи дахь нисдэг тэрэгний бааз болон Смоленск дахь нисэх онгоцны үйлдвэрт амжилттай цохилт өгсөн тухай  "Украинская правда" мэдээллээ. ОХУ-ын орон нутгийн олон нийтийн мэдээллийн сувгуудаар нийтлэгдсэн видео бичлэгүүд нь Сочи хотын Адлер агаарын баазын ойролцоо утаа, дэлбэрэлт болж байгааг харуулжээ. Одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.

Дайралтад өртсөн Смоленск дахь нисэх онгоцны үйлдвэр нь төрийн мэдлийн Тактикийн пуужингийн зэвсгийн корпорацийн нэг хэсэг юм.

Эзлэгдсэн Крымд ч, Орост ч нисгэгчгүй онгоцоор дайралт хийх нь энгийн үзэгдэл болжээ. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Псков мужид нисгэгчгүй онгоцны цохилтоор дөрвөн "Ил-76" онгоц сүйрсэн бөгөөд Крым хойгийн Севастополь хотын усан онгоцны үйлдвэрт томоохон хэмжээний халдлага үйлдэж, Оросын тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц эвдэрсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж