"Нүүрс тээвэрлэлтийн "С" зөвшөөрлийг ЭТТ хувь тэнцүүлж олгох ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

"Нүүрс тээвэрлэлтийн "С" зөвшөөрлийг ЭТТ хувь тэнцүүлж олгох ёсгүй"

"Нүүрс тээвэрлэлтийн "С" зөвшөөрлийг ЭТТ хувь тэнцүүлж олгох ёсгүй"

Олон улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн "С" зөвшөөрлийг хуулийн дагуу олгохыг шаардаж тээвэрчдийн төлөөлөл өнөөдөр /2023.10.02/ эсэргүүцлээ илэрхийллээ. 


"Монгол тээвэр нэгдэл"-ийн төлөөлөл компаниуд:

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагаа бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Олон улс хоорондын нүүрс тээврийн зөвшөөрлийг нээлттэй олгож байгаа гэдэг ч үгүй. Улирал тутамд зөвшөөрөл хүсч мэдүүлэг бөглөж байгаа машины тоо өсч байна. Өнгөрсөн улиралд 14 мянган машин байсан бол энэ улиралд 18 мянга болсон. Энэ олон тээврийн хэрэгслийн тооноос болж "Эрдэнэс Таван Толгой" компани Зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг компани биш учир асуудал гарч байна. Угтаа үүнийг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хариуцаж хэрэгжүүлэх ёстой.

ЭТТ компани бол зүгээр уул уурхайн компани. Авто тээвэртэй ямар ч холбоогүй. Мэргэжлийн баг, хүмүүс нэг ч байдаггүй байж "С" зөвшөөрлийг хувь тэнцүүлж олгож байна.

18 мянга гаруй машин хүсэлт өглөө гэхэд ЭТТ компанид оногдож байгаа 4000 гаруй машинд зөвшөөрлийг хувь тэнцүүлээд олгож байгаа. Үүнийхээ дараа зөвшөөрөл олгосон гээд цахим хуудастаа тавьдаг. Энийг шилэн ажиллаж байна гэж хэлж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж