ЧУУЛГАН: Монголын төр сахилга, хариуцлагын гажуудалд орсон

ЧУУЛГАН: Монголын төр сахилга, хариуцлагын гажуудалд орсон

ЧУУЛГАН: Монголын төр сахилга, хариуцлагын гажуудалд орсон

УИХ-ын намрын чуулганы хуралдаанд өнөөдөр /2023.10.02/52 гишүүн хүрэлцэн ирж, ирц 71.6 хувьд хүрснээр нээгээд байна.

Намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгч нар, Улсын ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрынхан оролцож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Энэ УИХ-ын бүрэн эрхийн отгон чуулган эхэлж байна. Намрын их ажил ундарсан, хүмүүсийн уур бухимдал ассан энэ өдөр чуулганыг нээж байна.

Монголын улс төр уламжлал шинэчлэлийн зааг үе туулж байна. УИХ шуурхай мэдрэмжтэй ажиллах шаардлага байна.

Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй илчлэгддэг болжээ.

Хууль зөрчсөн ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь хүмүүсийнхээ хүсэл шаардлагад нийцэж ажиллах шаардлага байна. Ингэж ажиллаж чадахгүй бол төр  иргэдийнхээ итгэлийг алдана. Монголын төр авлига хээл хахуультай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна.

Хөгжлийг гацааж хувиа хичээсэн цөөнх хэсгийн шуналт үйлдлийн үр дагвар өнөөдөр Монгол төрийн нэр хүндийг унагаж баллуурдаж байна. Тиймээс УИХ -ын гишүүд та бүхнийг авлигын эсрэг тэмцэлд тууштай зүтгэхийг хүсч байна. Засгийн газрын энэ хүчин чармайлтыг дэмжиж ажиллах ёстой.

Яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэг нь хүргээд байгаа нийслэл Улаанбаатар хотод 30 гаруй жил ужгирсан асуудлыг шалгаж, шийдвэртэй алхам авах хэрэгтэй байна.

Энэ зорилгоор УИХ -ын хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийн асуудлыг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.

Эрхэм гишүүд, нийслэлийн хөгжлийн Түр хороо, холбогдох байнгын хороод, намын бүлгүүд энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллахыг үүрэг чиглэл болгож байна.

Монгол төр сахилга хариуцлагын гүн гажуудалд орсон гэж ард иргэд дүгнэж байна.

Та бид өнгөрсөн чуулганыг авлигын эсрэг чуулган болгож, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг баталсан.  Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан нүүрсний гэх сонсголын зохион байгуулахыг ард иргэд шаардаж байна.

Шүүх байгуулах тухай хуулиас эхлээд Шүгэл үлээгчийн эрх зүйн бадйлын тухай хуулийг баталж, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шаардага байна.

Шүүхийн тухай хуулийн зарим заалт тухайлбал, шүүх тогтолцооны гажуудлыг засах тухай тодорхой заалт хэрэгжихгүй байгаа асуудалд тайлбар ирүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардаж байна…

УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье" гэлээ.

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаа өндөрлөөд байгаа бөгөөд одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Түүний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үг 2023-10-02 149.248.53.144

Хятадад ийм үг байдаг:Зах дараалан буудья гэхэд хилсдэх хүн гараад байдаг.Нэг алслаад нэг буудья гэхэд гоожих гээд байдаг,Яая даа гэж.

Avatar

Нэргүй 2023-10-02 103.57.95.150

Энэ мэт цайрсан өлөн луйварчид байгаа цагт аргагүй. Гэмгүй царайлсан новшнууд самарч дуусгалаа

Avatar

Нэргүй 2023-10-02 43.228.130.63

ene yamaa sahalt hudlaa dvr esgeed l jinhen baliar hulgaich nariin negshd

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.119.68

Ih hurliin gishuud ta nar uursdiin gargasan huulia bieluulehgui baigaagaas uuden jiriin irgediin dund hurtel huuli bieluuleh asuudal gajuudald orj ene zasag tur dampuuliin zugtee yavj bn,avilgatai temtsej bn geed neg ih surjin zaraldagch yamarch ur dun baihgui hii hooson yaria,u;s turjilt bolon zamharch bn,erhi barigchid uursdiin butelguitlee nuuhiin tuld alitnii MANAN,esvel esreg namaa gutgeh hemjeend l ajlaa tailbarlaj muugaa busad ruu chihih gej oroldoj bn

Avatar

ИРГЭН 2023-10-02 202.21.124.131

ИДЭЖ УУХИЙН ДОН ТУССАН ГЭЖ ХЭЛЭХЭД БОЛНО ДАРГА НАРИЙН ЯРИА БОЛ ДАНДАА ХУЙВАЛДААН ЯРЬДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ
ТЭГЭЭД ИДЭЖ УУГААД ЭЦЭСТ НЬ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ АВЛИЛГААР ШОРОН НАСААРАА СЭТГЭЛИЙН ЗОВЛОН БОЛНО ҮР ХҮҮХЭД НЬ Ч ХЭЦҮҮ ИХ ИДЭЖ УУСАН ХҮМҮҮС ДАНДАА НАСНЫ ЭЦЭСТ ЗОВЖ ҮХДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ

Avatar

Нэргүй 2023-10-02 202.21.124.131

гажуудахаар барах ууу

Avatar

Иргэн 2023-10-02 202.55.188.101

ГЭНЭТ СЭРЖ УХААРЧ ГЭНЭ…

Avatar

Та л ийм болгосон хүний нэг 2023-10-02 66.181.181.182

Ингэж хэлэхээсээ ичиж амьдар.

Avatar

зочин 2023-10-02 43.228.129.139

Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хэлэхэд бид нар сахилга хариуцлага бат байгаа шүү. Та нар л ийм байгаа шүү. Бид нар хийх ёстой ажлаа ёсчлон хийж байгаа шүү. Төр гэж хэлэхдээ бүгдийг нь хамруулахаа болиорой. Намын солио туссан, тавиулууддаа наад үгээ хэлээрэй

Avatar

төрийн албан хаагч 2023-10-02 202.131.245.69

яг үнэн. сургуулиа төгсөөд төрд шалгалт өгч ороод ажлаа сайн, санаачлагатай хийж байгаа төрийн жинхэнэ албан хаагч, дарга нар бол байна. Харин улс төрийн намын тавиул, тэдний хамсаатан, хамаатан садангууд төрийг жинхэнэ ашиглаж хувьдаа завшиж байна. Намын томилолттой бүх хүнээ төрөөс татаж ав.

Avatar

Занданшатар + Оюун-Эрдэнэ 2023-10-02 202.21.127.142

УИХ-ын дарга Занданшатар, Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ хоёрт бол юутай ч энэ улс орон болохоо байлаа, авлига хээл хахуульд идэгдэж гүйцлээ, одоо л биш бол болохоо байлаа гээд хэрдээ л тэмцэж байгаа нь бага ч гэсэн мэдрэгддэг. Харин манай Хүүк бол энд тэнд шоудаж нэг л тойрч гүйгээд байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.183.131

Та нарын л ажил шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.178.170

ТӨРИЙГ ТА НАР Л 8 ЖИЛД САХИЛГА ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛГОЖ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА Ш ДЭЭ. ГЭНЭТ УХААРЧ ПОПОРЧ ГЭНЭ.

Avatar

хотын иргэн 2023-10-02 202.131.245.69

Манай МАН-аас болж "Монголын төр сахилга, хариуцлагын гажуудалд орсон" гээч. дуракууд УИХ, нийслэл, аймаг, дүүргийн албан тушаалаас бүгд огцрох хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-02 66.181.161.52

Сахилгасаад байх юмгүй. Ерөөсөө төр нь улсынхаа эсрэг ажиллаж байна. Төрийн апарат зөвхөн цаг л бүртгэдэг. Харин элементүүд нь энэ улсыг өдөр шөнөгүй тонох ажлыг л гарддаг. Төр нь улсынхаа, ард түмнийхээ эсрэг ажиллаж байна. Сүүлийн лавтайя 12-15 жилийн туршид шүү. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Avatar

Нэргүй 2023-10-02 202.21.96.178

Тэмцэж байгаа гээд уянгалаад байгаа Тэмцэж чадахгүй байгаа. Ингэхэд манай Хүүк ерөнхийлөгч чуулганы нээлтэн дээр үг хэлсэн удаа бий юу Нэг л таг амьтан. Улс орноо удирдан чиглүүлэх үүрэг хариуцлага тангарагаа болон өөрийнхөө удаа дараагийн аман андгайг яагаад биелүүлэхгүй байна вэ

Avatar

Зочин 2023-10-02 66.181.168.8

Цөөн хэдэн шударга бус улстөрчдийг нийгэмд хавтгайруулан харлуулан ойлгуулж, төр, жирийн иргэдийн хооронд яс хаяж, бүх зүйл "энэ хулгайчдаас" боллоо хэмээн ярьж төрийг хүчгүйдүүлэх нь итгэл алдах, улмаар монгол төрийг сонсохоо болино гэдгийг анхаарна биз ээ.Монгол түмэн минь ээ Төрийн минь сүлд үүрд өршөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж