Британи цэргүүд Оросын армийн овоо хараанд өртөнө гэв

Британи цэргүүд Оросын армийн овоо хараанд өртөнө гэв

Британи цэргүүд Оросын армийн овоо хараанд өртөнө гэв

Британи сургагч багш нар Украинд байрлаж, цэргийн сургалт орж магадгүй гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл "Украины нутаг дэвсгэрт украин цэргүүдэд сургалт орсон британи цэргүүд Оросын армийн овоо хараанд орно" гэж ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэллээ.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Медведев сүүлийн үед барууныхны эсрэг хурц мэдэгдүүд хийх болсон. Телеграмд мэдэгдэл хийхдээ тэр Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шаппс руу юун түрүүнд дайрчээ. Британи цэргүүдийг Украинд байрлуулах тухай Грант Шаппс анх мэдэгдсэн. "Энэ шийдвэр нь тэдний сургагч багш нарыг манай зэвсэгт хүчний хууль ёсны бай болгох болно. Тэднийг хайр найргүй устгана гэдгийг сайн ойлгох хэрэгтэй" гэж Медведев бичжээ.

Түүнчлэн Украинд нийлүүлж буй Таурус пуужинг үйлдвэрлэдэг Германы үйлдвэрүүд ч Оросын овоо хараанд өртөж байгааг Медведев анхааруулав. "Тэд үүнийгээ олон улсын хууль тогтоомжийн дагуу гэж хэлж байна. Тийм бол эдгээр пуужинг үйлдвэрлэдэг Германы үйлдвэрүүдэд цохилт өгөх нь ч олон улсын хууль тогтоомжид бүрэн нийцнэ. Энэ тэнэгүүд биднийг дэлхийн гуравдугаар дайн руу идэвхтэй түлхэж байна" гэжээ.

Гэвч Их Британийн ерөнхий сайд Риши Сунак өчигдөр /2023.10.01/ Шаппсын мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Тэрбээр сургагч багш нарыг Украинд байрлуулах төлөвлөгөө байхгүй гэжээ. "Батлан хамгаалахын сайдын хэлсэн зүйл ирээдүйд хэзээ нэг өдөр боломжтой болох байх. Гэхдээ энэ нь яг одоо биш илүү урт хугацааны асуудал. Яг одоогоор мөргөлдөөн рүү илгээсэн нэг ч британи цэрэг байхгүй" гэж Манчестерт болсон Консерватив намын бага хурлын үеэр Сунак хэллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2023-10-02 59.153.114.76

хаха энэ одоо өдөр болгон согтуу байдаг байх

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.88.90

чадахгүй мөртөө том том баахий н яанаа)

Avatar

Зочин 2023-10-02 78.187.120.177

Үгэнд ер орохгүй юм. Бас уучихаж…

Avatar

өвгөн 2023-10-02 192.82.65.103

энэ медведев гэж архичин наркоман арай гэж нэг юм сэрсэн юм байх даа хөөрхий, одоо том том баасныхаа шагналд жаахан наркотик аваад буцаад хэдэн 7 хоног нам чаана ккк

Avatar

Нэргүй 2023-10-02 202.21.115.186

Баавгай нэртэй дутуу төрсөн нохойн гөлөг шиг бичкэн чөтгөр чинь хуцаж өгөх юмаа галзуугийн тариа хийлгээсээ!!!

Avatar

Ах минээ 2023-10-02 202.126.90.67

после запоя гэхэд сайхан харагдаж байна

Avatar

Нэргүй 2023-10-02 59.153.112.90

Риши Сунак цэргээ явуулахгүй гээд хэлчихсэн шүү дээ. 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-10-02 103.57.95.178

Кермлийн алкаш медведьевийн аль солиорохыг тэр гэхэвдээ,,,,

Avatar

иргэн 2023-10-02 192.82.65.32

Энэ тэнэг иван ерөнхийлгөч байсан байж их хуцдаг болжээ. Үхэх гээд л гай нь татлаад байна даа

Avatar

Нэргүй 2023-10-02 109.70.100.3

Сунак Борисыг бодвол эрүүл ухаантай хүн байна. Оросын пуужин Англи Укр гэж ялгахгүй цохилт өгч арчаад хаяна. Цэргүүд нь үхээд эхлэвэл Британи улс дотор шууд бослого гарна.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.178.170

ӨМХИЙ ОРОСУУД УДАХГҮЙ ӨМДӨНДӨӨ ЧЯЦГА ЧААНА ДА. ИХ ХУУЦАЖ БНА ДАА. ИЛИЙ БАЛАЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ТЭЭНЭГ УЛС БОЛСОН ДО. АРД ТҮМЭН НЬ ӨРӨВДӨЛТЭЙ МАШ ИХ ӨРӨВДӨЛТЭЙ САНАГДДАГ.

Avatar

Нэргүй 2023-10-02 203.17.23.177

УКРАЙЧУУДЫГ ОВОО ХАРААНДАА ӨРТҮҮЛЖ ЧАДААГҮЙ БАЙЖ УУ

Avatar

Нэргүй 2023-10-02 192.82.92.204

Архины цагаан солиот согтуу баавгай бага зэрэг эрүүлжиж босож ирээд барууныханд агсамчхаад дахин 100гр уугаад нам чаана ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж