Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 61 дэх улирлын нээлтийн тоглолтоо Ж.Бизегийн “Кармен” дууриар 2023 оны есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 17:00 цагаас тайзнаа амжилттай тоглолоо. Уг тоглолтод ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович урилгаар хүрэлцэн ирж удирдсан юм.
Ж.Бизе "Кармен" дуурийн гол дүрд ДБЭТ-ын гоцлол дуучин Т.Чулуунчимэг, М.Даариймаа нар Карменд тоглосон бол гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар Хозегийн дүрд, Л.Бүүвэйбаатар эскамильо, Б.Энхнаран Микаэлагийн дүрд тоглов. Мөн симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид, мөн Монгол Улсын консерваторийн сурагчид оролцсон байна.
"Кармен" дуурийн хувьд 1987 онд Парис хотноо анх үзэгчдийн хүртээл болсон энэ дуурийг монголчууд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар 1984 онд анх үзсэн түүхтэй. Сүүлд 2013 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ж.Бүрэнбэх удирдаач шинэчилж, франц хэл дээр найруулан тавьж байсан. Тухайн үед удирдаачаар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, ерөнхий удирдаач, Н.Туулайхүү гуай ажиллаж байсан билээ.
Холбоотой мэдээ