Чанар, үнэ цэнийг өвлүүлнэ

Чанар, үнэ цэнийг өвлүүлнэ

Чанар, үнэ цэнийг өвлүүлнэ

"Даацын Цамхаг Групп"-ын Ерөнхий захирал Г.Энхбаатар


“Бид нэг удаагийн ашиг харахаас илүүтэй чанарыг чухалчилдаг. Ашиглалтад оруулж буй төслүүдийн чанарыг дагаж зах зээлд бидний үнэ цэнэ бий болох учраас түүнд анхаарч, чанарт суурилсан сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьж, даацтай бүтээн байгуулалтууд хийхийг зорьдог” хэмээн “Даацын Цамхаг Групп” компанийн ерөнхий захирал Г.Энхбаатар өгүүлж байна. Тэрбээр механик инженерийн мэргэжил эзэмшиж, барилгын салбарт анх туслах ажилтнаас инженер хүртэл бүхий л шат дамжин ажиллан, улмаар бие даан барилгын компани байгуулж Монгол Улсын барилгын салбарт өөрийн арга барилаар ажил хэргээ удирдаж буй олон залуусын нэг. Тэрбээр 2013 оноос “Даацын Цамхаг Групп” компанийг үүсгэн байгуулж, сүүлийн 10 жилийн хугацаанд барилгын салбарт бие даан үйл ажиллагаа эрхэлж байна.

Өнгөрсөн хугацаанд “Даацын Цамхаг Групп” олон улсын хэмжээний томоохон төсөл, бүтээн байгуулалтуудад оролцож, барилгын зах зээлд өөрийн байр суурийг батлан харуулж байв. Тухайлбал, олон улсын “Shangri-La Ulaanbaatar” цогцолборын цамхагт кран, люлкний ажлыг төслийн хугацаанд “Фасад МЖЛ” компанитай хамтран амжилттай гүйцэтгэжээ. Тэрчлэн “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байсан 35 давхар бүхий “Соёмбо Тауэр” барилгын краны угсралт, буулгалтын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай. Краны тооцооллыг хийж, угсрахад ямар ур чадварууд шаардагддаг юм бэ хэмээн “Даацын Цамхаг Групп” компанийн ерөнхий захирал Г.Энхбаатараас тодруулсан юм. “Механик инженер бүр краны инженерийн ажлыг гүйцэтгэх боломжгүй. Инженерийн нарийн тооцоолол хийдэг, хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой маш хариуцлагатай ажил учраас хөнгөн хандаж болохгүй. Энэ ажлаа олон жил хийсэн учраас аливаад нэлээд няхуур, хариуцлагатай хандах зан чанар надад суусан юм болов уу гэж боддог” хэмээн ярилаа.

Ийнхүү “Даацын Цамхаг Групп” компани анх цамхагт кран, цахилгаан шатны угсралт, барилга угсралтын чиглэлээр туслан гүйцэтгэгч компаниар ажиллаж байсан бол 2015 оноос өөрсдөө бие даан барилгын төслүүд хэрэгжүүлж байна. Хамгийн анх III, IV хорооллын эцэст таван давхар, 30 айлын орон сууцны барилгыг 2015 оны намар эхлүүлж, амжилттай хүлээлгэн өгч байжээ. Сүүлд 2021 онд “Баганат Өргөө” хорооллын хоёр блок бүхий 16 давхар 192 айлын орон сууцны  барилгын ажлыг бие даан хэрэгжүүлж, Улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Харин өдгөө гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд, Улаанхуарангийн эцэст байрлах ерөнхий боловсролын 68 дугаар сургуулийн урд “Шинэ Амгалан” хорооллын хоёр блок барилга бүхий 380 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэн, эхний барилгыг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар зэхэж байна. ““Шинэ Амгалан” төсөл бол цогцолбор хороолол. Нэгдүгээр давхартаа үйлчилгээний төв, дэргэдээ нэгдсэн зогсоолыг төлөвлөснөөс гадна гурван лифттэй, давхартаа 12 айл бүхий, айл бүрт орчин үеийн, сайн чанарын вакум цонх, тагтны хаалт суурилуулсан бүрэн цутгамал орон сууц гэдгээрээ давуу талтай. Бид төслийн бүхий л шатанд чанарыг онцгойлон анхаарч байна. “Даацын Цамхаг Групп” нэг удаагийн ашиг гэхээс илүүтэй олон жилийн хугацаанд зах зээлд өөрийн байр суурийг тэлэхийн тулд чанарыг нэгдүгээрт тавьдаг. Төслийн чанарыг дагаж бидний үнэ цэн бий болох учраас түүнд анхаарч, чанарт суурилсан сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьдаг” гэлээ. Өдгөө “Даацын Цамхаг Групп” зөвхөн Улаанбаатараар тогтохгүй Орхон аймаг, Завхан аймагт барилгын хэд хэдэн төслийг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж буй юм. Нийслэл хотын амьдралын хэв маягийг орон нутагт хэвшүүлж, Улаанбаатар хотын барилгын стандартыг орон нутагт нутагшуулахыг тэд зорьж буй нь энэ. “Орон сууц гэдэг бол үеийн үед, үрийн үрд өвлөгдөх хөрөнгө. Тийм ч учраас орон нутагт ялгаатай байдаг стандартыг халж, жишгийг эвдэхийг бид төслүүдээрээ зорьж байна” гэж Г.Энхбаатар тодотголоо.

Ерөөс “Даацын Цамхаг Групп” компани бүхий л үйл ажиллагаагаараа “ДААЦТАЙ АМЬДАРЪЯ” хэмээн уриалж байна. Тодруулбал, анх барилгын салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус групп компани өдгөө тавилга үйлдвэрлэл, блок болон бетон зуурмагийн чиглэлээр ажил хэргээ тэлж, “ДААЦТАЙ БИЗНЕС” концепцыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн “Даацын Цамхаг Групп” компанийн хэрэгжүүлж буй бүхий л төсөл бүрэн цутгамал, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй зэрэг давуу чанараараа “ДААЦТАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-ын жишгийг Монголдоо тогтоохыг эрмэлзэж байгаа юм. Харин “ДААЦТАЙ УХААЛАГ ШИЙДЭЛ” концепцоор дамжуулан айл бүрт домофон систем, бүхий л орчныг бүрэн хянах боломжтой камер зэрэг орчин үеийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж буй. Эцэст нь, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах чиглэлээр санаачилга гаргаж, “ДААЦТАЙ УРАМШУУЛАЛ”-т нөхцөлийг бүхий л захиалагч, оршин суугчдадаа санал болгож байна.

“Тухайн хүн өөрөө хичээвэл Монголд маш их боломж бий гэж боддог. Тийм ч учраас би өөрөө бэрхшээл тоочихоос илүү аливаа хүндрэлийг давах ёстой сорилт гэж хүлээн авч, аль болох шийдэхийг эрмэлздэг” хэмээн Г.Энхбаатар ярьж байна. “Манай “Даацын Цамхаг Групп” компани залуу үе, дунд үе болон ахмад настны төлөөллөөс бүрддэг. Зөвлөх инженерүүд өөрсдийн үзэж туулсан туршлагаа залуу үетэйгээ хуваалцаж, зөвлөгөө өгдөг. Тийм ч учраас бид хамтдаа зориход аливаа ажлын ард нь амжилттай гардаг. Хамтдаа бүтээе, хамтдаа хөгжье уриатай манай хамт олон Монголдоо төдийгүй дэлхийд гарч ажиллахыг зорьдог. Цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй маш олон төсөл бий” хэмээн тэрбээр ярилаа.

Facebook: https://www.facebook.com/Daatsiintsamhag

Утас: +976 7766 0933

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж