Д.Тогтохсүрэн: Ногоон автобуснуудыг хүлээж авах боломжгүй учраас гэрээг цуцлана

Д.Тогтохсүрэн: Ногоон автобуснуудыг хүлээж авах боломжгүй учраас гэрээг цуцлана

Д.Тогтохсүрэн: Ногоон автобуснуудыг хүлээж авах боломжгүй учраас гэрээг цуцлана

НЭМЭЛТ:18:00

МАН-ын бүлгийн хурал үргэлжиж шийдвэр гаргасан талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс манай нам, Засгийн газарт тавьж байгаа гол шаардлага  бол хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцохыг л шаардаж байна. Энэ асуудалд Ерөнхий сайд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.  Үдээс хойш Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзалт хийсэн. МАН-ын бүлгийн хурал дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар огцрох хүсэлтээ албан ёсоор гаргалаа.Тийм учраас нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой асуудал дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, энэ ажлыг хариуцсан Засгийн газрын гишүүн, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар албан ёсоор ажил, албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад  гаргаж байна. Засгийн газар болоод Ерөнхий сайд өнөөдөр нийгэмд үүсэн асуудлаас болж хариуцлага ярьж байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оны улсын төсөв дээр тавьсан 300 гаруй тэрбум төгрөгөөр хийгдсэн худалдан авалтын асуудал нийгэмд шуугиан тарьлаа. Худалдан авалтад асуудал үүссэн учраас тус ажлыг зохион байгуулсан хоёр хүнтэй хариуцлага тооцох тухай асуудлыг ярьж байна. Бусад хүмүүстэй үе шаттай хариуцлага тооцно. Парк шинэчлэлтэй холбоотой асуудал Засгийн газартай холбоогүй. Нийслэлийн хариуцсан ажил. Худалдан авалтыг нь зохион байгуулсан, гэрээг нь хийсэн гэх мэт бүх ажиллагаа нийслэлтэй холбоотой. Тийм учраас дээрх хоёр албан тушаалтантай холбогдуулж хариуцлагын асуудал ярьж байна.Цаашид авлига, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцох чиглэлээр Засгийн газраас тодорхой чиглэл баримтлаад явж байна. Тодорхой үр дүн гарна. Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй хүмүүстээ хариуцлага тооцож чадаж байна. Ерөнхий сайд өөрөө санаачилаад Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын холбогдох хүмүүсийн хуралд суусан.Нийслэлийн парк шинэчлэлтэй холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм билээ.Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралд танилцуулах байх.  Цаашид ч нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил үргэлжилнэ. Үнэнийг хэлэхэд ногоон автобуснуудыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс гэрээг цуцлах асуудал яригдана.  Эрүүгийн цагдаагийн алба болоод АТГ-аас ажлын хэсэг ажиллаж байна. Шалгалтын үед УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болж байна гэж үзвэл холбогдох хуулийн дагуу асуудлыг шийдээд явна" гэв

НЭМЭЛТ:14:30

МАН-ын бүлэг завсарлалаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХАТИГИЙГ УУТААР НЬ ШАХНА

НЭМЭЛТ: 12.40 цаг

МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Хотын дарга Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нарын мэдээллийг сонсч байгаа юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийн хуралдаандаа оролцож, хөдөө орон нутагт ажилласан тайлангаа танилцуулж, үг хэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас нийслэлд онцгой анхаарч, бие даасан төсөв бүрдүүлж, хоёр жил дарааллан 420 тэрбум төгрөгийг Улаанбаатарт төсөвлөсөн ч зөв зарцуулж чадаагүй. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой. Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй. Нийтийн тээвэр гэдэг газар олголтын адил бас л том авлигын сүлжээ гэдэг нь харагдаж байна. Их хөрөнгө зарсан ч олон жил нийтийн тээврийн чанар сайжраагүй нь ч үүнтэй холбоотой. 2009 оноос хойш нийтийн тээврийн шинэчлэл огт хийгдээгүй байна. Есдүгээр сарын 3-29-нд 28 хоногийн хугацаанд 16 аймгийн 7300 орчим иргэдтэй 100 гаруй цагийн уулзалт хийсэн. Одоо нийслэлд онцгой анхаарал хандуулна. Хатигийг уутаар нь шахна, өвдөлт өгөх нь мэдээж” гэжээ.


МАН-ЫН БҮЛЭГ: ЕРӨНХИЙ САЙД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА

НЭМЭЛТ: 11.20 цаг

МАН-ын бүлгийн хуралдаан эхэлсэн бөгөөд сайд Ж. Сүхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Д. Сумьяабазарын мэдээллийг сонсч байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.

МАН: Ж.СҮХБААТАР, Д.СУМЪЯАБАЗАР НАРЫН МЭДЭЭЛЭЛ СОНСОНО

Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг 13.00 цагт товлогдож,  2024 оны төсөв хэлэлцэнэ. Тодруулбал, 2024 оны төсөв УИХ-д өргөн барьсан бөгөөд Сангийн сайд Б. Жавхлан төсвөө гишүүдэд танилцуулж, мэдээлэл өгөх юм. Мөн бүлгийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, худалдан авалтанд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүн, сайд Ж. Сүхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Д. Сумьяабазар нарын мэдээлэл тус тус сонсоно.

Ардчилсан намын бүлэг мөн өнөөдөр 13.00 цагт хуралдахаар товложээ. Тус намын бүлийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн барьсан 2024 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсоно. Мөн нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн шинэчлэл хийж, шинэ ногоон автобус нийлүүлсэн ч тэдгээр нь хуучин автобус болж, асуудал үүсээд буй. Үүнтэй холбоотой мэдээллийг сонсох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-10-02 192.82.64.167

Энэ сонин биш ээ, гол нь өвлийн хүйтэнд иргэдээ унах унаагүй болгодогт, төсвийн мөнгө ингэж үрдэг нь хэтэрсэн асуудал болчлоо шүү. Ийм хариуцлагагүй ч юм уу цэвдэг ч юм уу ажил хийж чаддаггүй ч юмуу гэмээр асуудал хавтгай хавтгай

Avatar

Нэргүй 2023-10-02 92.118.151.147

МАН-ын зохион байгуулсан бүх авилга албан тушаалын наймаа, тендер, концесс, хулгайн ард Амарбаясгалан байдаг тухай эртнээс ярьж эхэлсэн дээ.

Avatar

Зочин 2023-10-02 66.181.182.153

Олон жилийн идээ бээрийг Сумяабазар, Сүхбаатар гараар туг тахиад алга хийхиймуу. 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй. Хийсэн нь буруу юу. Сумяабазөр, Сүхбаатар нар будгий нь хуулж үзээд шалгах байснуу. Улай үзсэн хэрээ шиг новшнууд өөрсдөө яадаг билээдээ

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.186.191

Энэ нэг гэмгүй махан толгой….

Avatar

Иргэн 2023-10-02 59.153.114.218

Тендерийн хууль гарсанаас хойш МАНАН-ын тендерүүд ийм байдлаар шалгарч ирсэн. Монгол даяараа мэднэ штээ! Үнэнхүү жүжигчэд юм даа!!!!

Avatar

Зочин 2023-10-02 66.181.160.22

Намаараа , Засгаараа , Тагнуултайгаа нийлж хулгай хийж байхад Данх л ганцаараа үлдчихэж гэнэээ…!!! ГУЦВАААААА …

Avatar

Зочин 2023-10-02 203.91.115.41

Огцроод л болоо Өөр шийтгэл байхгүй

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.91

Хатигийг орчны махтай нь хамт огтолж хаях хэрэгтэй!!

Avatar

Зочин 2023-10-02 139.5.216.71

сумкак циркээс буцааж өгтөл шүүсийг нь шах түгжрэл сайдруугаа чихээд өөрөө цэвэр үлдэхнээ наад бөх чинь

Avatar

Зөв 2023-10-02 202.21.127.142

Оюун-Эрэдэнээ, зүтгээд байгаарай. Намын нөхдөдөө биш, олон нийтэд найдаарай, тэднийг түшээрэй.
Ер нь бүх намыг тараах хэрэгтэй. Намаа тараагаад дахин шинээр эмхлэн байгуулж, инхэнэ журмын нөхөдтэй болсон нь дээр шүү

Avatar

ЗОЧИН 2023-10-02 66.181.180.222

ХАХАХА ОЮУН-ЭРДЭНЭ ӨӨРӨӨ ХЭРГИЙН ЭЗЭН АМАРБАЯСГАЛАН ТЭР ХОЁР БҮХ Л ЮМНЫ АРД БАЙДГИЙН

Avatar

Нэргүй 2023-10-02 79.110.54.247

Хөл гаруудаа бүгдийг нь өргөж дэмжэе.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.168.82

тэгээд үтэр түргэн шахаачэээээ

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-10-02 202.21.108.31

Сумъяабазар ….Сүхбаатар нар МАН д гай тарьж эхэлжээ…. ЦИРКийг хурааж авах хэрэгтэй…..Румын улсын буцалтгүй тусламжаар барьсан УЛСЫН хөрөнгө…ОЛОН улсын шүүхэд өгнө шүү…..Сүхбаатар гэдэгийг халж …бас шалгаач ээ…Автобус …олон хүн чирэгдэнэ шүү…. Тэр Жанжин Штабын дарга .Энхийг сахиулсан МОНГОЛ цэргийн цалин болон .ЦЭРГИЙН мөнгө идсэн ….ЭНХИЙГ сахиулахын мөнгө идсэн хулгайчийг ОЛОН улсын ГААГИЙН шүүхэд өгнө өө…..

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-10-02 202.21.108.31

Сумъяабазарыг ШИНЭ ЦИРКИЙГ авч Сумъяабазар аа халж өөр хүн түр орлон гүйцэтгэгчээр байлгаад СОНГОН ШАЛГАРУУЛАТ хийх хэрэгтэй……Цаашд АВТОБУС….БАС ОЛОН тооны МӨНГӨНИЙ хэрэг үргэлжилнэ шүү…Сумъяабазар ..Сүхбаатар …ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА 40 сая төгрөг Энхийг сахиулахын цэргүүдийн цалингаас хулгайлж авсан Ганаа гэдэгтэйгээ МАН чад ..ЧАД ..хийх цаг нь дөхөж байна шүү…..ОюунЭрдэнэ ихл САЙН бодоорой… ЧАМД МАН БИШ МОНГОЛ улс ..МОНГОЛЧУУД тус болно шүү….Хэнтийнхэн тус болно…Ц

Avatar

Зочин 2023-10-02 122.201.25.251

Hotgor shanagaa zailuulj chadahgui bj yuun Suumka

Avatar

Нэргүй 2023-10-02 119.40.100.170

уутанд нь өөрөө орчвоо

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

DYYDLGN MERGJLN XANAGCH80955877

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

BOOW XXNO80955877

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.116.218

Хамтын хулгай жүжиг хэрэггүй. үнэхээр үнэн шүүмжилж байгаа бол наад хүнээ огцруул. хангалттай шалтгаан байна огцрох. үгүй бол ард түмэн та нарыг хамтдаа хийсэн гэж хардах эрхтэй шүү.

Avatar

Zochin 2023-10-02 202.126.90.18

Сумбузар огцрох ч багадана. Авилгал хангалттай авсан одоо хууулийн дагуу арга хэмжээ ав!!! Замын авилгал бгаа АЦ баярсайхантай нийлж идсэн мөнгийг нь шалга!!!

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

XALYYTSTAL SHAALGN80955877

Avatar

Нэргүй 2023-10-02 43.242.242.24

ХУЛГАЙЧ ЯМАРЧ ЧАДВАРГҮЙ ХОТЫН ДАРГАА ОГРЦУУЛЖ ЧАДАХГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР БАЙДАГ ЮМ УУ. зАСГИЙН ГАЗАР НЬ ХОТЫН ДАРГАТАЙГАЙЙ ЕРАНХИЙЛӨГЧТЭЙГЭЭ ХАМТ ОГЦОР. яМАР ЧАДВАРГҮЙ ХОТЫН ДАРГААР ХОТЫГ САМРУУЛЖ ДУУСЛАА. ОДОО БОНД ГАРГАЖ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА. АРД ТҮМНЭЭР АРАЙ Л ХЭТРҮҮЛЭН ТОГЛОЖ БАЙНА. ХОТЫН ДАРГА АА ОГЦРУУЛААЧ

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

DYRIIN ODOONO XANGI80955877

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

TANILTSN80955877 AX NART XUSNEER

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

DYRAAR XIITSNE8095587740 DEESH

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

33DEESH SERELIIN MERGJLN XUND80955877

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

ANYSDN80955877

Avatar

Нэргүй 2023-10-02 43.242.243.128

Хулгай. Умьяабхзараа огцоруулж чадахгүй бол засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцор шаардаж бна

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.189.84

Найман жил МАН засгийн газартайгаа нийлж хулгай хийлээ

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.183.116

сумка одоо болсоон, сумкатай хамааралтай бүхэн ашиг сонирхлын зөрчил орсон байдаг, гэр бүлээрээ тиым хүмүүс

Avatar

Нэргүй 2023-10-02 202.179.27.194

Энэ Сумьяабазар гээч боловсролгүй луйварчинг хурдан огцруулаач ээ. Яагаад Долгорсүрэн гэдэг хүний хулгайч луяварчин хүүхдүүдийг төр дэмжээд байдаг юм бэ. Тэр циркээ хурдан аюаач, Ойр хавийн газрыг тэд зарж дууслаа. Үнэхээр аймаар гэр бүл.

Avatar

Зочин 2023-10-02 122.201.17.98

1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2024 оноос үйлчилгээнд гарах автобус яагаад хар утаа олгойдсон дизель түлшээр ажилладаг загвар хийц сонгож аваад байнаа.
2. Нийслэлийн иргэдийн тав тухтай, гадаадын жуулчдын нүд хужирлахуйц брэнд автобус захиалдаггүй юм уу.

Avatar

иргэн 2023-10-02 103.57.95.130

Мэдээлэл гээчихжээ МАН-ынхан Өөрсөдөө Автобусны хэрэгт Намаараа бүлэглэн оролцсон байж,,,,,,

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.183.49

Суиьяабазар ч ирэхгүйдээ ! Харин өнөө орой 2-3 хүнийг хэвтэрт ортол нь зодно доо, хэн зодуулах нь бүлгийн хурал дээр тодорноо, гайгүй !

Avatar

уур хүрч байна 2023-10-02 192.82.92.204

Мэдээлэл сонсон ч гэх шиг "Хүчээ нэгтгэж хамтдаа 5-лаа л гушсан биздээ" гэж нөгөө 2 нь шантаажлан мэдээлэн биздээ, тэгээд тэр шантааж төрийн нууцад хамаарна.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.183.131

Энэ кр нь ганц МАН- ын ч зан биш л дээ. Хүүхэд дайрч алж байж хурд сааруулагч тавьдаг, усанд нь живүүлж байж далангийн тухай ярьдаг, авилга авсан хойно нь биш аваад баяжсан хойно нь шалгадаг

Avatar

Нэргүй 2023-10-02 122.201.25.251

Hotgor shanagiin nuursnii hulgaichaa zailuulaachee

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.182.251

эрчим хүчний асуудлаар хараат БОЛООД байгаа энэ асуудлыг авч хэлэлцэх хамгийн чухал асуудал. Чойжилсүрэнг 4 хүнтэй цахилгаан станц битгий хэл ТҮЦ барьж үзээгүй компанид ТТ станцыг бариулах гэсэн асуудлаар огцруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-02 124.158.109.175

Хотын даргаасаа сал, тэгэхгүй бол сонгуульд оноо авахгүй гэж эртнээс олон хүн хэлсэн дээ. МАН-ын нэрийг ногоон автобус сайн унагах янзтай шүү…

Avatar

Нэргүй 2023-10-02 202.72.245.121

Сонсоно гэнэ шүү. Сонсоод яахын. Тэр хоёр нь биеэ өмөөрч арьсаа хамгаална. Та нар намаараа нэгдэж ирэх жилийн сонгуйлын мөнгөө бэлдэх хуйвалдаан зохиогоо биздээ. Мөнгөний төлөө яахаас ч буцахгүй ард түмнээ элэг барьж тэнэг байлгахыг хүссэн ианай МАН өөдлөхгүй ээ. Хүн тус бүр үйлийн үрээ эдэлнэ. Тэнгэр харж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж