Монголчуудын 49 жил хүлээсэн медаль эцэст нь ирлээ

Ханжоу-2022

Монголчуудын 49 жил хүлээсэн медаль эцэст нь ирлээ

Монголчуудын 49 жил хүлээсэн медаль эцэст нь ирлээ

Ханжоугийн Азийн наадам монголчуудын хувьд алтан медальгүй хэдий ч ололт амжилт арвин, ярих зүйл ихтэй өрнөж байна. Өчигдөр л гэхэд Монгол Улс түүхэндээ анх удаагаа Азийн наадмын багийн спортын төрлөөс мөнгө, хүрэл медаль хүртээд зогсохгүй дахин нэг мөнгөн медалийн болзол хангалаа.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй, эрэгтэй багууд хагас шигшээ шалгарч, Монголын медалийн тоог ахиулах боломж гарч ирсэн. Зорилгоо ч хангалттай биелүүлсэн. Эмэгтэй шигшээ баг хагас шигшээд Тайванийн эсрэг учраа таарсан. Ширүүхэн өрсөлдөөний эцэст цаг дуусахтай зэрэгцэн Ц.Болорцэцэг алдаа авч, хоёр шидэлт хийх эрхтэй болов. Улмаар Ц.Болорцэцэг эхний шидэлтээ амжилттай болгосноор эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөө тоглохоор болсон юм. Шигшээд тэд талбайн эзэн орон Хятадын багтай өрсөлдөж, 12-21 гэсэн харьцаатай дийлдсэн. Харин эрэгтэй шигшээ баг хагас шигшээд Катарын багийн эсрэг үндсэн тоглолтоо гарч чадалгүй 13-21 гэсэн харьцаатай ялагдсан. Гэхдээ тэд хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын багийг М.Өлзий-Оршихын хожлын шидэлтээр буулган авч, медалийн тавцанд зогссон юм.

Монгол Улс Азийн наадамд оролцож эхэлснээс хойш 49 жилийн дараа багийн спортын төрөлд медаль хүртсэн нь энэ байлаа.

Мөн Монголын цахим спортын баг тамирчид ялгуусан амжилт үзүүлж байна. Олимпийн хөтөлбөрт багтах нь цаг хугацааны асуудал болоод буй цахим спортын төрөл 2018 оноос хойш Азийн наадмын хөтөлбөрт багтаж буй. 19 дэх удаагийн наадамд Монгол Улс анхны баг тамирчдаа "dota 2" болон "PUBG Mobile" төрөлд илгээсэн. "IHC Esports" багийн тамирчид энэхүү хоёр төрөлд эх орноо төлөөлж байгаа бөгөөд "dota 2"-ийн баг нь мөнгөн медалийн болзол хангалаа. Тэд өчигдөр хагас шигшээд Киргизстаны багийг буулган авснаар шигшээд шалгарав. Малайз, Хятадын багийг л эс тооцвол бусдыг нь хожно гэгдэж байсан тэд алтан медалийн төлөө оддын цуглуулга Хятадын багийн эсрэг өнөөдөр/2023.10.02/ тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
116
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Түмэнгийн Батбаяр 2023-10-02 202.9.40.168

Монголын минь бахархал болсон авхаалж сэргэлэн залуус та нартаа сайн сайхан аз жаргал хүсэн ерөөе. Баярлалаа. Та нар түүх бүтээж чадлаа

Avatar

Уншигч 2023-10-02 87.248.145.53

МҮОХ-ны авилгач,хулгайчдыг тэр чигээр нь өөрчлөөд ,залуу боловсон дасгалжуулагчдыг тавиад өгөхийн бол тамирчид маань АЗИ -даа битгий хэл Eвропд ч илүү гаран дан ч авилга нь дэндүү аймаар.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.183.49

Нүүрсний 40 их наядыг эрх баригчид идэлгүйгээр соёл гэгээрэл, эрүүл мэнд, спортдоо зориулсан болоосой…….
Тэгвэл энэ олон мөнгөн медалийн нилээд нь АЛТ байх байлаа даа !!!

Avatar

Нэргүй 2023-10-02 103.57.92.38

Багш нар ажил хаях хүртлээ эдийн засгийн хувьд туйлдлаа.

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.125

Залуус маань тивдээ Монголынхоо нэрийг сайхнаар мандуулсааар харин улс төрчид ахмадууд нь Монголынхоо нэрийг авилгаараа доош нь хийсээр

Avatar

Нэргүй 2023-10-02 43.242.242.59

Баяр хүргье. Эх орныхоо далбааг том тэмцээнд мандуулна гэдэг бол бахархал юм. Одооноос дэлхий болон олимпын медалийн төлөө системтэй бэлтгэж дайчин давшингуй улам ахиж ажиллах ёстой шүү. Тайвширчихаж сэтгэл ханаж болохгүй.

Avatar

Нэргүй 2023-10-02 43.242.242.59

Та бүгдээрэ бахархаж байна. Улам хичээж олимп, дэлхийн аваргаас медаль авахыг бодоорой. тийм ирээдүй та нарт байнаа. Мундаг шүү дүү нар минь

Avatar

hehe 2023-10-02 43.242.242.201

ene hediigee l harj baysah yum daa.

Avatar

Нэргүй 2023-10-02 103.212.119.231

ЗӨВ. МАШ САЙН БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ.

Avatar

MGL 2023-10-02 59.153.114.44

Монгол хүний саруул ухаанд итгэдэг. С.Зориг

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.176.38

БАЯР ХҮРГЭЕ МУНДАГ 👏👏👏

Avatar

Зочин 2023-10-02 66.181.178.164

Баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж