Улс төр өрнөсөн, сонгуульд бэлтгэсэн намрын чуулган эхэллээ

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улс төр өрнөсөн, сонгуульд бэлтгэсэн намрын чуулган эхэллээ

Улс төр өрнөсөн, сонгуульд бэлтгэсэн намрын чуулган эхэллээ

100  жил найр наадам хэсч, шагнал гардуулж амарсан УИХ-ын гишүүд ажилдаа орж, намрын чуулган өнөөдөр /2023.10.01/ нээлтээ хийнэ. Энэ удаагийн намрын чуулган улс төрийн үйл явдал өрнүүн, мөн 126 гишүүний төсөв баталж өгөх, сонгуулийн өмнөх намрын чуулган гээд ач холбогдолтой ч улстөржсөн чуулган байхаар байна.  Намрын чуулганаар хэлэлцэх, иргэдийн хамгийн их хүлээж буй зүйл бол Нүүрсний сонсгол. Эрх баригчид авлигатай тэмцэх дайн зарласнаас хойш хамгийн их мөнгөн дүн яригдаж, хамгийн их хүн хамарсан нүүрсний гэх бүлэг хэрэг. Гэхдээ нүүрсний хэрэгт анх 40 их наяд төгрөг,  40-н хүн холбогдож байсан бол өнөөдөр 11 хүн хуулийн байгууллагын өмнө буруутай эсэхээ шалгуулж буй. Тэдний толгойлогч нь Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар гэгдэж буй. Гэхдээ тэд шүүх хурал дээр “Бид буруугүй, буруутвал ганцаараа биш” гэж хэлсээр буй.  Ийн шүүх хурал үргэлжилж байх зуур олон нийтийн хүлээлтэд буй Нүүрсний сонсголыг удахгүй эхлүүлэх бөгөөд ажлын хэсгийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй. Гэхдээ энэ сонсголоос олон нийт тийм ч их зүйл хүлээгээд хэрэггүй л болов уу. Учир нь, нүүрсний гэх хэрэг анх зарлагдсан шигээ нэрлэгдсэн, хардагдсан, холбогдсон хүмүүс нь өнөөдөр хэрхсэн бэ гэдгийг анзаарвал сонсгол ч гэсэн тиймэрхүү л болоод өнгөрнө. Онцлог нь сонгуулийн өмнө өрсөлдөгчөө “намнах” ажиллагааг харин Нүүрсний сонсголоор сайн хийх болов уу. Нүүрсний хэрэг анх зарлагдаж байхад АН, МАН-ынхан гээд олон хүний нэр холбогдож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний, өөрий гэж ялгалгүй тэмцэнэ гэдгээ хэлж байв.

Үндсэндээ Нүүрсний сонсгол, нүүрсний хэрэг  Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараар туг дахиж, өрсөлдөгчөө “намнасан”-аар дуусгавар болно.

2024 оноос УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох шийдвэрийг энэ парламент гаргасан. Тиймээс энэ намрын чуулганаар  126 гишүүнээс бүрдсэн шинэ Засгийн газар ямар төсөвтэй байх, ямар бүтээн байгуулалт хийх вэ гэдгийг нь баталж өгөх учиртай. Гэхдээ сонгууль бүрийн өмнөх жилийн төсөв дараагийн бүрэлдэх парламент, Засгийн газрын төсөв гэхээс илүү эрх барьж буй намын сонгуулийн “амлалтад” шингэдэг бичигдээгүй хуультай. Сонгуулийн өмнө их бүтээн байгуулалтуудыг тойрог руугаа татах, тойрогтоо шингээх, намын бодлогодоо шингээх боломжтой учраас 2024 оны төсөв маш чухал. Хэдийгээр хуульд өөрчлөлт оруулаад гишүүд тойрогтоо мөнгө хувиарладаг, дур зоргоороо төсөв өөрчилдөггүй болсон гэж Сангийн сайд хэлдэг ч өмнө төсвийг боловсруулах хугацаанд энэ бүхэн өрнөчихсөн, хувиарлагдсан байгаа нь тодорхой. Намрын чуулганаар 2024 оны төсөв хэлэлцэх үеэр Монголд, Улаанбаатар, аймаг, сумдаа юу бариулахыг хүсч буй нь аяндаа тодорхой харагдах болно.

Хүлээлт үүсгэсэн, нийтийн эрх ашгийн хамгаалсан олон хууль намрын чуулганыг хүлээж буй.

Тухайлбал,  Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль. Өмнө нь нэг удаа олон нийтийн шүүмжлэл дагуулаад парламентын босго давж чадаагүй учраас Засгийн газар өөрсдөө боловсруулан өргөн барьж буй.  гадаадын хөрөнгө оруулагчдыг “үргээдэг” байдлыг халах, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах  ёстой гадныхан нь ч судлаачид ч хэлсээр ирсэн. Тиймээс энэ хуулийг Засгийн газраас заавал батлах ёстой боловч сонгууль ойртсон намрын чуулганаар амжих эсэхийг парламентын гишүүд шийдвэрлэнэ.

Мөн нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралд хамгийн их асуудал үүсгэдэг түгжрэлийг шийдэх багц хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэнэ.  Замын түгжрэлийг бууруулахаар олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ч үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй бөгөөд хариуцлагагүй жолооч нарыг хариуцлагжуулах, олон жилийн насжилттай автомашиныг гаалийг хориглох зэрэг олон шийдлүүдийг хуулийн аргаар зохицуулахаар болсон. Тиймээс Ж.Сүхбаатар хууль түгжрэлийг бууруулах хуулиа парламент дээр сайн хамгаалж, түгжрэлийн асуудлыг шийдэх ёстой. Тэгэхгүй бол нийслэлчүүд зам дээрээ тэг зогсолт хийхэд ойрхон болоод байна. Ж.Сүхбаатар сайд  “Төсвийн бодлогоор түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Үндэсний хороо түгжрэлийн эсрэг хууль гаргах, авто зам ашигласны төлбөр, машинтай холбоотой татвар зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь авч үзэхээр болж байна. Ард иргэд хэцүү байгаа үед төсвийн бодлогоо анхаарч үзье гэсэн. Түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл нь ганцхан замын хөдөлгөөн бус төрд буй хүнд суртлын болон дүрэм, журмын, сэтгэлгээнээс ч үүсч байгааг тодотгож байв.

Энэ мэтчилэн намрын чуулганаар Газрын тухай багц хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Түгжрэл бууруулах тухай, Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөх  гээд 60 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн.

Нэгэнт сонгуулийн өмнөх, энэ парламентын сүүлчийн намрын чуулган учраас батлагдаж байгаа хууль нэг бүрийг иргэд анхааралтай ажиглаж, дүгнэлт, саналаа хэлж хяналттай байхгүй бол одоо ч хуулиар хулгай хийдэг болсон шүү хэмээн ам уралдахаас илүү батлагдаж байгаа хууль нэг бүрийг судалж, батлагдахаас нь өмнө “хулгай” хийлгэхгүй байх боломж иргэн бүрт нээлттэй бийг сануулья.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-10-02 202.131.245.69

одоо УИХ, ЗГ тарвал таарна даа. өнгөрсөн жилүүдэд ер олигтой ажилласангүй. баахан л сүрийг үзүүлээд буруу юм хийсэн хүмүүс нь огт олдохгүй л байна ш дээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

S AWI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж