Ц.Уянга: Миний тулаан одоо л эхэлж байна

Ц.Уянга: Миний тулаан одоо л эхэлж байна

Ц.Уянга: Миний тулаан одоо л эхэлж байна

АН-ын гишүүн Ц.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд та шинэ, содон үзэгдэл байлаа. Нэрээ дэвшүүлэхээс эхлээд нэрээ татах хүртэл олон нийтийн сүлжээнд, сунгааны гол дүр байж чадсан. Нөгөө талаар таны энэхүү "үйлдэл" улс төрийн нэг тохиролцооны хүрээнд өрнөсөн гэсэн хардлага ч байсан. Таны тайлбарыг бол уншсан. Гэхдээ манай уншигчдад өөрийн амаараа тайлбарласан нь дээр байх?

-Б.Жаргаланг дэмжихийн тулд нэрээ татсан биш. Ер нь сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон нөхцөл байдлын талаар яръя. Одоогийн явж ирсэн тогтолцоо мандатын эрхийг багцалж авч лоббиддог зарчмаар явдаг юм байна. Улс төрийн лобби гэдэг зүйл байлгүй яах вэ. Тэр нь ямарваа нэг сонгуульд очоод, өөрийгөө таниулаад, тайлбарлаад, ямар зорилгоор дэвшиж байгаа юм бол, юу хийх үү гэхчлэн өөрийгөө сонгох хүмүүст бололцоог олгодог. Хамгийн тохирсон нэр дэвшигч мөн гэдгээ нотлохын тулд лобби хийж болно. Гэтэл лобби нь өнөөдрийг хүртэл хуйвалдааны зарчмаар, мөнгө тараалт эсвэл тухайн эрхэлж байсан албан тушаалын давуу байдлаа ашиглаж, илүү мэдээллийг өгч өөрийгөө таниулдаг, бусдын бололцоог хаадаг байдалтай явсаар байгаад ерөнхий гажуудсан систем рүү орчхож. Нөгөө талдаа бүлгэрхэх үзэгдэл байна. Манай бүлгээс ийм хүн гарахын тулд юугаа ч хамаагүй тавьж байгаад гарна гэдэг зорилготой. Эцсийн бүлэгтээ гаргаж ирсэн лидер нь буруу замаар яваад ирэхээр тэр чигээрээ бүлгийнх нь нэр хүнд нь унадаг. Эсвэл дотоод асуудлаа гадагшаа гаргахгүй дарсаар байгаад бугшдаг. Нөгөө бидний эрх чөлөөт, хувь хүний үнэ цэнийн тухай ярьж тунхаглаж явдаг намын үзэл биш, эрх ашгийн хуваагдлын нам болж, эцэстээ зөрчил үүсээд нам алга болохоо шахлаа. Энэ ганцхан АН-ын асуудал биш.

-АН-ын асуудал биш юм бол тэгээд хэний асуудал юм бэ?

-Яагаад гэвэл АН-ыг дагаад манай нийгэм дэх ардчилал маш эмзэг, эрсдэлтэй байдалд хүрсэн.

Тиймээс би ардчиллыг ямар нэгэн байдлаар нухчин даруулахаас өмнө өөрийн чадлаар хувь нэмрээ оруулахаар орж ирсэн.

Нэгэнт бий болсон бугшмал бүтцийг хараад биеэр мэдрээд үзье гээд АН-д орсон. Эцсээ хүртэл тэмцэлдээд яваад байсны учир ерөөсөө энэ юмыг нь эвдэх гээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ асуудал ганцхан энэ удаагийн эмэгтэйчүүдийн сонгуулийн асуудал биш. Цаашдаа намын дотоод сонгуулийнхаа системээр өөрийн удирдлага бүтцээр манлайлагчдыг тавина. Тэгэхээр ийм хуйвалдааны байдлаар манай, танай хүн гээд хүмүүсийнхээ зодоон болгоод тавих хэрэггүй. Миний гол зорилго, эцсээ хүртэл өрсөлдөнө гэдэг нь эмэгтэйчүүдийн даргын суудал дээр биш энэ сонгуулийн тогтолцоог задалж гаргахын тулд өрсөлдөнө. Учир нь намайг нийгэм хүлээж байсан. Би өөрөө нийгэм дээр шилэн тунгалаг байж хаалттай хаалганы цаана олон жил бугшмал явсан зүйлийг гаргаж ирж нийгмээр шахуулж байж АН нийгмийн захиалгыг үүрэг даалгавар болгоод гүйцэтгэх ёстой. Ийм үүднээс сонгуульд орсон. Ерөнхийдөө хатуу сонгуулийн ажиллагаа буюу зам зуураа дэлгүүрээс талх авч байгаа мэтээр хийнэ гэдэг бол манай намын хувьд ичгэвтэр. Бид өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрөөд ард түмнээсээ уучлал гуйгаад тусламж хэрэгтэй байгаа бол гадна дотнын мэдлэгтэй, чадвартай хүмүүсээс тогтолцооны, реформын чанартай тусламжийг авах ёстой.

"НАМЫГ БИД НАР ЯЛУУЛДАГ ЮМ БИШ, НАМЫГ НИЙГЭМ ЯЛУУЛНА"

Реформын чанартай тусламж гэж та юуг хэлж байна вэ. Хэнээ тэр тусламжийг гуйж байгаа юм бэ, тэгвэл?

-Явцын дунд нөхцөл байдал мэдрэгддэг юм байна. Энэ эмэгтэйчүүдийн байгууллагын манай намын ерөнхийлөгчийн сонгууль биш фракц хоорондын сонгууль болсон л доо. Нэг талдаа жигүүр нь МоАХ, нөгөө талдаа АЭХ-г удирдаж байсан хуучин удирдлагууд өв залгамжлуулах гэж үзсэн том аппарат явсан. Сохор хүмүүс гэж байхгүй шүү дээ. Хэдийгээр эрх ашиг нь нэгдээд урваж чадахгүй ч гэсэн өөрчлөх гэсэн хүсэлтэй хүмүүс зөндөө байгаа. Тиймээс би уриалга хэлсэн. Нөгөө талдаа илэрхий Женкогийн групп буюу нуугаад яах вэ вэ А.Адъяасүрэн гарчих гээд байсан. А.Адъяасүрэн гишүүн манай клубийн гишүүн. Манай клуб дээр санал хураалт явагдаагүй, энэ талын мэдээлэл явагдаагүй. Зүгээр л А.Адъяасүрэн гишүүнийг гаргахаар шийдвэрлэсэн байгаа, дэмжих ёстой гэдгээс эхлээд анхны маргаан эхэлсэн.

Дараа нь “би өөрөөсөө урвахгүйн тулд та нартай тэрсэлдэхээр шийдлээ” гээд нэрээ дэвшүүлсэн. А.Адъяасүрэн гэдэг хувь хүнтэй ямар ч асуудал байхгүй.

Гэхдээ зарчмын хувьд нам хоёр хуваагдчихсан, үзэл санааны хувьд төөрсөн, МАН-аас ялгаагүй, эрх ашгийн зодоон болоод нийгэмд аль ч байсан ялгаагүй гэдэг имижтэй байхад бид үлдсэн найман сарын хугацаанд яг энэ чигээрээ, хуучин сэтгэлгээгээр явбал уучлаарай бид ялалт байтугай ардчиллыг ч хамгаалж чадахгүй. Хурал дээр нэр дэвшигчид намаа ялуулахын төлөө гэж маш их ярьж байна лээ. Намыг бид нар ялуулдаг юм биш. Намыг нийгэм ялуулна. Манай намд ямар итгэл хүлээлгэх вэ гэдэгт бид ажиллах ёстой. Энэ бол бидний гэрийн даалгавар. Бид байнга Женко Х.Баттулгын фракцтай тохиролцоод явах уу эсвэл манлайллаар гараад цэвэр ардчиллын зарчмаар, эрх ашиг, бүлэглэлийн сонирхолгүйгээр энэ хугацаанд бүхнээ дайчлах хүнээ томилж чадах уу, үгүй юу гэдэг асуудал ярьж байна. Удахгүй ҮБХ, АЗХ сонгогдоход энэ удаагийн бидний хийж буй алхам хамгийн чухал. Дараагийн удаа бүлэглээд, фракцлаад ч юм уу хуйвалдаанаар явах юм бол цэвэр нэг гараанаас хэн ч харсан хүлээн зөвшөөрөх хүнийг гаргаад ирэх юм бол нийгэм маш хүчтэй алга ташиж хүлээж аваад маргааш нь манай намын хаалгыг өөрсдөө хүрч ирж нээнэ. Би үүнд итгэлтэй байна.

-Цаашдаа АН шинэчлэгдэж чадах уу. Та юу гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, би өөрөө шинэ. Хоёрдугаарт, дотооддоо нэр нөлөө, итгэлээ олж авах нь чухал. Гишүүдтэйгээ ажиллана, суралцах хугацаа байна. Гуравдугаарт, би АН-ыг хараагаад гарч ирсэн. Босоод ирэхэд нь амьхандаа амьсгаа даран хүлээж байгаа тэр нийгмийн талд, АН-ыг энэ олон жилийн дарагдсан засахад маш хэцүү, мөнгө, эрх мэдэл корпорацуудын хооронд дамнасан эрх ашиг сүлжилдсэн, энэ байдлаас гарч чадахгүй хэцүү байдалд орчихсон, хүчтэй тэмцэх гэхээр намаа унагаачих гээд байдаг ийм байдлын дунд би гүүр нь болж байгаа. АН асуудлаа дотроо шийдчихээд дараа нь та нартаа хэлнэ биш болж буй асуудлыг ил тод ичиж зовохгүйгээр нээгээд бид чадна, мундаг МАН-тай үзэлцсэн сөрөг хүчин байна гэхээс илүү нийгэмд үнэнээ хэлээд тусламж гуйгаач ээ гэж хүсмээр байна. Тусламж гуйх нь ичгэвтэртэй зүйл биш.

"МИНИЙ ЗОРИЛГО ЭНЭ ӨРСӨЛДӨӨНӨӨР ДУУСАХГҮЙ"

-Сонгууль хаяанд ирлээ. Гэхдээ танай нам ялалт байгуулна гэдэгт олон нийт эргэлзэж байна. Та ирэх сонгуулийг хэрхэн харж байна. АН үнэхээр дотооддоо эвлэрч чадсан уу. Энэ байдлаараа явбал ирэх сонгуульд ялалт байгуулж чадах уу?

-Би хэлсэн л дээ. Намайг энэ удаагийн сонгуульд оруулж байгаа нь сайхан хэрэг боловч гадна талд нэлээд орилж байж нийгмийнхээ дэмжлэгээр өөрчлүүллээ. Дараагийн удаад дүр эсгэсэн, бид нарыг хөшигний урд бүжиглүүлсэн хүмүүс болгох гэж битгий яваасай. Ямар байхыг би мэдэхгүй. Бүтцийнхээ хувьд яг зарчмаа ойлгоогүй, яг би тэдэн жил явчихсан байхад манай бүлэг юу ч үгүй хоцорсон гээд гомдлын асуудал гардаг. Бие биедээ гомдохгүйн тулд өрсөлдөөнийг нэг зарчим дээр тавь гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Би хэтэрхий романтик юм яриад байж магадгүй. Энэ хаалганы цаана гараад өөрийнхөө намынхандаа ямар ч дайралт үзүүлэхийг мэдэхгүй. Сошиал дээр над руу дайрч байгаа нь ихэнхдээ манай намын гэсэн сэтэртэй улсууд явж байгаа юм билээ. Энэ хугацаанд өөрийгөө олно гэдэг шиг АН бойжилтынхоо тодорхой хугацаанд явж ирсэн. Гэхдээ би өөрийнхөө байр сууринаас ухраагүй. Мөнгө авсан барьсан гээд байгаа юм байна.

Эхнээсээ мөнгөө авсан бол Б.Жаргаланг дэмжээрэй гэх байсан байх. Б.Жаргаланг битгий дэмжээрэй гээд нэрээ татаад тайзнаас гарсан хүн шүү дээ.

Өрсөлдөөнд орж байгаа бол эрсдэлээ хүлээж таараа. Дандаа гоншигноно гэж юу байх вэ. Би цэвэр тунгалаг, ямар нэгэн байдлаар гаргасан мөнгөндөө барьцаалагдаад явахгүйн тулд хандиваар тал мөнгөө босгосон. Яах вэ бусад зардлаа өөртөө эрсдэл гаргах хэмжээний санхүүгийн бие даасан аж ахуй эрхлээд явж байна. 60 сая дотор наймаа хийнэ гэдэг инээдтэй л асуудал. Миний зорилго энэ өрсөлдөөнөөр дуусахгүй. Нэлээд том зорилго бий. Зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрийн энэ алхмыг хийж байна. Хүмүүс чамайг танихгүй, чи дотооддоо танигдаагүй гэдэгт няцаалт хийхэд намынхандаа нийгэмдээ ч өөрийгөө харууллаа. Хүлээж авахгүй гээд дайрах юм уу. Эсвэл цаашдаа бүрэлдэхүүнийхээ нэг хэсэг болгоод, реформ хийлгэх бололцоо олгох юм уу гэдгийг одоо л үзнэ дээ. Одоо л миний тулаан эхэлж байна.

-Тэгэхээр ирэх сонгуульд хүч үзнэ гэж ойлголоо?

-Би орно гэж шийдэхгүй. Ордог бүтцэд оруулахыг дарга нар шийднэ дээ. Одоо би хүлээн зөвшөөгдөж байна уу дарга нараа гэдгийг л ярих гээд байна. Хараад суугаад байвал хэн ч өөрчлөхгүй юм байна. “Давай” бүгдээрээ ороод ир. Ингэж бидний дуу хоолой хүрч байж шахалтад орох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-02 66.181.182.153

Энэ эмэгтэй өнөөгийн АН-ыг яг л хэлсэн байх юм. Үнэндээ АН болбоос Засгийн эрхэнд гарч луйвраар баяжих гэсэн эрх ашгийн бүлэглэлүүдийн нийлбэр мөн. Учир нь анхнаасаа танхайчуудын хуурамч нэгдэл байсан. Нэгэнт ийм бол цоо шинээр захи он байгуулахгүй бол хэзээ ч ийгэм ард түмний төлөө нам болж чадахгүй

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.161.167

АН дууссан гдг нь ингээд мэдэгдээд бдаг юм, захын яаашка, элий балай гаж согогтой юмнуудын цуглуулга болсон бдаг.

Avatar

Зочин 2023-10-02 66.181.181.58

гошного бөгснөөс өөр юм ярьж мэдэхгүй энэ эргүүгээр яах вэ. Ямар их юм бодчихсон ац вэ чи

Avatar

Нэргүй 2023-10-02 165.84.179.205

эргүү *л

Avatar

Зочин 2023-10-02 103.212.116.152

Ардчилсан нам ямар ч хүний нөөцгүй болжээ дээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.180.186

өдөөн хатгагч хагалган бутаргагч эм

Avatar

Зочин 2023-10-02 103.212.117.124

энэ хүн бол худал ярьж, гэмгүй хүнийг гүтгэдэг хүн шүү, болгоомжтой байгаарай

Avatar

Нэргүй 2023-10-02 203.217.139.240

Амжилт, чадахын төлөө зүтгээрэй.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.82

эргүү дагз авгай тэр нөхрийнхөө ббоовыг хөхөөд тай даа хэвт тонил ггичий мин

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.183.49

Уянгыг муулаад бгаа гарууд цөмөөрөө Ундрамыг дэмждэг Гэртээ нөхрийнхээ дэргэд өөр хүнтэй секс хийдэг янхнууд байгаа даа !

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.216.204

МААНАГ ХОГ

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.20

Овоо тэнэг гаруу

Avatar

зочин 2023-10-02 202.9.46.168

Ардчилал АНын гол зорилого эрх мэдэл албан тушаал авах улс төрийн тоглоомын хэлбэр лобби хулгай луйвар авилгал баяжих хөрөнгөжих хөзөр ард түмэн,,

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.188.136

Иймэрхүү ичих булчирхайгүй, хөлдүү халтар авгай нараар улс төр дутахгүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 43.242.241.151

ийм нахальний, гудамжны шизотой хүүхний хажууд боловсролтой эмэгтэйчүүд төрийн бодлошго боловсруулах үйл хэрэгт оролцоод явсан нь тэнгэр газар шиг ялгаатай. Хашгичиж гуугачсан энэ мэт хүүхнүүд бол хэл амаа билүүдээд гудамжиндаа л орилж явах хэрэгтэй. Үхсэнийх нь төр, засагт орох вэ, Монголын төр улам л доройтно. Боловсрол, хүмүүжил бол улстөрч хүний хамгийн суурь шалгуур шүүүү

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.90.53

Хэлсэн юмыг нь уншаач дээ. Логиктой л юм ярьсан байна шд. Үүн шиг тодорхой байх юм бол би лав АН-ыг дэмжихэд бэлэн байна.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.20

Чам шиг балай шахуу юмнуудад л таалагдах биз

Avatar

зочин 2023-10-02 59.153.112.207

зөв шүү дэмжиж байнаа

Avatar

Франц 2023-10-02 66.181.191.144

Нийгэм чамайг хүлээн авахгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 216.38.195.74

-oyxf;

Avatar

Нэргүй 2023-10-02 202.21.96.178

Эрүүл сэтгэлгээ эрүүл зарчим харагдаж байна. Эрүүл шударга энгийн гишүүд иргэд чамайг дэмжиж байгаа тэд сонголтоо чамд өгнө.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.53

битгий ххуц жингэр минь монголоос ззайл ацаа гадны гудас дэвсгэр мин

Avatar

Зочин 2023-10-02 192.82.65.88

Юмныг учрыг олж харах чадваргүй, элий авгай байна лээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ногоон автобус тээвэрлэсэн компаний тодорхойлолт 1900 ам.доллрыг автобусны үнэгээд л сэвээд байсан. Нийтийн сэтгэл зүйг энэ мэт авгай нар их үймүүлж байна даа.

Avatar

Нэргүй 2023-10-02 59.153.112.226

ene avgai chin orosiig demjdeg geed elchinguuded mglchuudiig olij viziigni garguuldaggui elii avgai monuu amerik boojgoigoo hohood mgloos zailaa

Avatar

УНШИГЧ 2023-10-02 43.242.242.140

гУДАМЖНЫ АВГАЙ

Avatar

Нэргүй 2023-10-02 202.126.94.110

ХООСОН ТОЛГОЙЛСОН ЦАРАЙ ШИГЭЭ ХҮҮХЭН БЭ ЭНЭНИЙ ДАРГА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ХҮН НАМД БАЙСАН ГАР МӨН ШИВ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-10-02 92.118.151.147

Уянгыг дэмжинээ. ил цагаан, шударга шулуухан, шаггүй боловсролтой. гагцхүү хэрэгтэй хэрэггүй сул үг хэллэгээ цэгцлэвэл зүгээр.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.225.242

галцуу эм юухэв дээ

Avatar

Нэргүй 2023-10-02 202.131.225.242

галзуу

Avatar

Зочин 2023-10-02 66.181.181.240

Ардчилсан намын дотоод сонгууль гэж жонхуу болдог юм даа. энэ фракцуудын өрсөлдөөнийг өөрчлөх гэж байхгүй л байх даа. Амжилт хүсье.

Avatar

батмөнх 2023-10-02 202.72.245.121

Уянга минь нүүрээ будаад нөгөө хувцсаа өмсөөд мэдлэгээрээ гайхуулаад харснаараа гялбуулаад хэдэн хөдөөнөөс ирж уянгалсан дарга нарын суганы үс болсон хүүхнүүдийг бут цохиорой амжилт

Avatar

энхээ 2023-10-02 202.72.245.121

АН мангар л биш бол нөгөө хэдэн хэлээ зажилсан хүүхнүүдийнхээ оронд Уянгын нэрийг дэвшүүлэх л хэрэгтэй. Одоо л Уянгын мэдлэг чадварыг ашиглахгүй бол хохь нь болох байх даа. Уянгыг дэмждэг.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.72.245.121

Уянгыг дэмжиж байна. Үзэл санаа эрүүл, тууштай зөв шударга эмэгтэй. Боловсролтой хэлтэй устайбөс тууштай. Даанч хүмүүс энэ утгаар нь биш худлаа уянгалсан наалинхайтсан одоогийн улс төрч хүүхнүүдээр төсөөлөөд тэднийхээ төлөө саналаа өгч улс орноо самралцаж байна даа. Нара Уянга 2 хэл ам нь түргэн ч улс монголоо гэсэн сэтгэл ханхийдэг юм.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.188.136

Энэ авгай хэдэн малуудынхаа тархийг л угаадагаас өөр чадах юм байхгүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.87

Энэ өмхий г***й шиг хүний адгууд зайлаасай

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

SEXSDN80955877 ANYSIIN SEKSYG

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

S AWN SEKSEER80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж