Долоо хоногийн өрнийн зурхай 2023.Х.02-Х.08

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.Х.02-Х.08

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.Х.02-Х.08

Ньюс агентлаг энэ долоо хоногийн /2023.Х.02-Х.08/ өрнийн зурхайг толилуулж байна. 


Хонь

Энэ долоо хоногт ажлын горимдоо эргэн орж, гэрт болон оффис дээр овоорсон олон ажлаа дуусгах цаг болжээ. Гэхдээ эцсийн дүндээ ажлаа бус гэр бүлээ нэгдүгээрт тавихыг зөвлөе. Ажлын үр дүн сайн байлаа гээд хувийн амьдрал тань орхигдож байна. Ажил тань таныг хянаж, хайртай хүмүүсээс тань холдуулахыг бүү зөвшөөр. Хайр дурлалын харилцаа энэ долоо хоногт романтик үргэлжилнэ. Танд мэдрэгдэж буй зүйл хайртад тань яг адилхан байх албагүй тул бодит байдлыг хүлээн зөвшөөрөөрэй. Энэ долоо хоногт санхүүгийн асуудалд маш болгоомжтой ханд. Хөдөлмөрлөж олсон мөнгөө дур зоргоороо үрэн таран хийхээс зайлсхий. Хуурамч төсөлд мөнгөө алдаж магадгүй учир зальтай хүмүүсээс хол байгаарай. Ядарч туйлдсан үедээ ажлаа түр завсарлаад, алжаалаа тайлахгүй бол янз бүрийн өвчин ээрэх магадлалтай. Хангалттай сайн нойр аваарай.

Үхэр

Энэ долоо хоногт сөрөг зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүйг хичээж, сайн үйлсэд цаг заваа зориулаарай. Таны амьдралын олон талбарт өөрчлөлт гарна. Ялангуяа ажил мэргэжлийн тухайд олон өөрчлөлт гарна. Шинэ эхлэлийг тавихын тулд одоогийн байр сууриа үгүй хийхээс бүү ай. Хайр дурлалын харилцааны тухайд заримдаа буулт хийх шаардлага гарч магадгүй. Юм бүхэнд шүүмжлэлтэй ханддагт таны дотны хүн дургүй байна. Үр дүнд нь та хоёрын харилцаа холдоно уу гэхээс ойртохгүй. Тиймээс сэтгэлгээгээ өөрчилж, хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй. Санхүүгийн шийдвэр гаргах бол мэргэжлийн хүний зөвлөгөөг ав. Жижиг сажиг асуудлыг ч тоохгүй орхилгүй нухацтай авч үзээрэй. Энэ нь эргээд таныг санхүүгийн хямралаас хамгаална. Хэт их ажиллах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ойрхон агаар салхинд гарч, бүтэн өдрийг зугаатай үйл ажиллагаанд зориулаарай.

Ихэр

Ажлын үр дүнгээ өөрчилмөөр байвал арга барилаа шинэчлээд үз. Шинэ салбарт ажиллаад үзэхийг хүсч байсан бол энэ долоо хоногт эхлэхэд хамгийн тохиромжтой. Ялангуяа кино урлагийн салбарынханд энэ нь хамаатай. Танд олон шинэ боломж гарч ирнэ. Хайр дурлалын харилцаа аз жаргалтай байна. Хамаатан садан, ойр дотны хүмүүстэйгээ дотно яриа өрнүүлбэл сэтгэл санаа таатай байна. Бизнесийн их хэмжээний ашиг олж, санхүүгийн байдал сайжирч магадгүй. Давуу талаа ухаалгаар ашигласны үр дүнд хэд хэдэн ашигтай гэрээ хэлцэл хийж чадна. Зүрх судасны өвчтэй хүмүүс хоолны нарийн дэглэм баримталж, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийгээрэй. Хурц хоол унднаас зайлсхий. Бусдыг анхааралтай сонсож, өөрийн мэдрэмжээ шудрагаар илэрхийлэх нь таны харилцааны гол түлхүүр болно. Шаардлагагүй маргаанаас зайлсхий.

Мэлхий

Сониуч зангаа ашиглан эрэл хайгуул хийх долоо хоног. Сонирхолтой баримтат кино үзэж, ном уншиж мэдлэгээ тэлээрэй. Карьераа өөрчлөхийг хүсч байсан бол энэ долоо хоногт эхний алхамаа хийхэд тохиромжтой. Сэтгэл зүйн зөвлөгөө гэх мэт бусдад туслах төрлийн ажил мэргэжил мэлхийн ордныхонд тохиромжтой. Санхүүгийн байдал сайн байна. Сайн байгаад зогсохгүй бусад тусалж, буяны үйлсэд хүртэл гар бие оролцоно. Ингэснээр танилын хүрээгээ тэлж, эерэг үр дүн үзэх нь дамжиггүй. Энэ долоо хоногт янз бүрийн үйл ажиллагаанд оролцсоор бага зэрэг ядарч магадгүй. Тиймээс ажил амьдралын тэнцвэрээ хадгал. Эрүүл мэнддээ жаахан цаг зарцуулахад л долоо хоногийн турш урам зоригтой байж чадна. Хайртай хүмүүстэйгээ санаа бодол, мэдрэмжээ нээлттэй хуваалц. Тэдний хэрэгцээг анхааралтай сонсож, шаардлагатай үед нь дэмжлэг үзүүлээрэй.

Арслан 

Энэ долоо хоногт сэтгэл хөдөлгөсөн үйл явдал нэгээр тогтохгүй тохиолдоно. Хажуудах хүнээ ч бас хэт сэтгэл хөдлөлд автуулахгүйг хичээгээрэй. Хүнтэй хошигнохдоо хэмжээ хязгаарыг давахгүйг хичээ. Учир нь цаад хүмүүс тань аливаа хошигнолыг хэт нухацтай хүлээж авч мэдэх юм. Ерөнхийдөө хүмүүс таны хошин шогийн мэдрэмжинд сөрөг хандах магадлал өндөр байна. Дүрмээс хэт гажуудах хэрэггүй. Хайр дурлалын харилцаа сайн ч биш, муу ч биш. Харилцаа тань сэтгэл татам байхаа болиод удсан бол шинэ зүйлийг туршиж үзэх цаг болжээ. Энэ долоо хоногт орлого буурах магадлалтай. Тиймээс ухаантай байж, ашигтай боломжуудыг эрэлхийл. Аливаа хэрүүл маргаанаас зайлсхийхгүй бол стресстэж, даралт ихсэнэ. Сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд амьдралаас сайн сайхныг нь олж хар.

Охин 

Ажил дээр тань стрессийн түвшин өндөр байна. Аливаа үүрэг даалгаврын эцсийн хугацаа ойртож байгаа тул та маргааныг шийдвэрлэх авьяасаа ашиглах хэрэгтэй болох нь. Хэн ч тань шиг маргааныг шийдэж чадахгүй. Өнгөрсөн долоо хоногжин үргэжилсэн романтик уур амьсгал энэ долоо хоногт ч үргэлжилнэ. Эрсдэлтэй алхам хийж, онцгой нэгэнтэй уулзаж магадгүй. Шинэ бизнес эхлүүлэхэд тохиромжтой. Шинэ ажилд орох, хөрөнгө оруулалт хийх аль нь ч байлаа гэсэн шийдвэр гаргахдаа бүү эргэлзээрэй. Та үүнийг л хүлээж байсан. Хайртай хүнээсээ хэт их зүйл хүлээх хэрэггүй. Өндөр хүлээлт нь аз жаргалыг үгүй хийдэг. Урт хугацааны хайр дурлалын нууц нь ямар ч нөхцөлд дасан зохицох явдал юм. Санхүүгийн хувьд хувьцаа худалдаж авах эсвэл эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой. Гэхдээ мэдлэгтэй, туршлагатай хүнээс зөвлөгөө авахад илүүдэхгүй. Эрүүл мэнд сайн байна.

Жинлүүр 

Ажлаа үргэлж цаг тухайд нь дуусгахыг эрмэлздэг байдал тань хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Гэсэн ч хааяа завсарлага авч байгаарай. Энэ долоо хоног бол өөртөө бага зэрэг анхаарал хандуулах долоо хоног. Бясалгал хийж, ном унш. Ажлын талбарт өвөрмөц санал шийдэл гаргах нь хүмүүсийг гайхашруулна. Гэхдээ өөртөө, үзэл бодолдоо үнэнч, итгэлтэй байвал хүмүүс ч бас танд итгэнэ. Хайр дурлалын харилцаа таны хүссэнээр болохгүй бол тайван байхыг хичээ. Харилцаагаа сайжруулах өөр ямар арга зам байна гэдгийг эргэцүүл. Хайртай хүнээ баярлуул. Санхүүгийн тогтвортой ирээдүйг төлөвлөхөд цаг гаргаарай. Хэрвээ та түрээсийн байранд амьдарч байгаа бол байнгын байр сууцтай болохыг хичээ. Стресс, уур хилэнгээ зохицуулахын тулд дасгал хөдөлгөөн, йог хийгээрэй. Дотор хуримтлагдсан эрчим хүчээ зөв зүйлд чиглүүлэхийг зуршил болго.

Хилэнц

Аливаа ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвар танд бүрэн бий. Бусад хүн таны ур чадварыг хүлээн зөвшөөрч, магтаал сайшаалын үг хэлнэ. Одоогийн карьер тань зорилгодоо хүрэхэд туслахгүй байж магадгүй. Тиймээс өөрчлөлт хийх талаар бодож үзээрэй. Тогтолцоог өөрчлөх гэж оролдохын оронд өөрийн гэсэн тогтолцоог бий болго. Хайр дурлалын харилцаанаас болж сэтгэлээр унаж болзошгүй. Хайртай хүн тань таныг ойлгож гэмээнэ харилцаа улам бат бөх болно. Сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийл. Хичээл зүтгэлийнхээ ачаар бизнесийн өрсөлдөгчөө хялбархан давж гарна. Амжилттай гэрээ хэлцлийн үр дүнд их хэмжээний урамшуулал авах боломжтой. Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгож, ус сайн уу. Энэ таны биеэс хорт бодисыг зайлуулахад тусална.

Нум 

Аливаа хурцадмал байдал үүсэхээс сэргийлж, уян хатан бай. Сэтгэл шаналгасан дурсамж байдаг бол түүнийгээ өнгөрсөнд нь үлдээхийг хичээ. Үгүй бол хайран цаг хугацаагаа сүйтгэх нь байна. Ажил дээр хүндрэлтэй асуудал тулгарсан ч хэн нэгэн танд өвөрмөц шийдэл санал болгосноор нөхцөл байдал илүү хялбар болно. Эхлээд сонсоход тэр нь утгагүй байх ч гэлээ ач тусаа өгнө гэдэгт итгэ. Хайр дурлалын харилцааны хувьд онцгой хүнтэйгээ хамт аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөнө. Сөрөг зүйлсийг таягдан хаяж, харилцаагаа бэхжүүлэхийг хичээ. Та удахгүй үл хөдлөх хөрөнгөд ашигтай хөрөнгө оруулалт хийнэ. Мөн ойрын хүнээсээ хамтарсан компани эсвэл түншлэлийн санал хүлээж авна. Ходоод гэдэсний асуудал байгаа бол энэ долоо хоногт эмчид үзүүлж шийдээрэй. Хийжүүлсэн ундаа, цай, кофе гэх мэт хүнс хэрэглэхээс зайлсхий. 

Матар 

Хийх зүйл, очих газар, уулзах хүн даанч олон байна. Сэтгэл зүй, бие махбодио бэлдээд долоо хоногийг хүчирхэг эхлүүл. Шинэ ном уншиж, сонирхолтой баримтат кино үзэж, мэдлэг оюунаа тэл. Карьерын өсөлт хөгжил танаас өөрөөс тань шалтгаална. Өөрийгөө хамгийн сайнаар илэрхийлсэн хүн ялах нь дамжиггүй. Бусадтай харилцахдаа үнэн бай. Хайртай хүнтэйгээ хамт байх нь танд таатай мэдрэмж төрүүлнэ. Та хоёр энэ долоо хоногт харилцаагаа бэхжүүлж чадна. Орон байраа засч тохижуулахад багагүй мөнгө зарцуулна. Төсвөө хэтрүүлж болохгүйг анхаараарай. Энэ долоо хоногт эрүүл мэндийг тань муутгах гол зүйл таны ааш авир байх нь. Хангалттай унтаж амарч, зөв хооллоорой. Таны сахилга баттай зан чанар таныг бусдаас ялгаруулж, цаашдын амжилтад хүрэх замыг нээнэ.

Хумх 

Энгийн, тав тухтай нөхцөлд ажиллахын оронд шинэ зүйлийг туршиж, өөрийгөө сориорой. Алдаа гарч болох ч тэр нь танд үр дүнгээ өгнө гэдэгт итгээрэй. Танд санхүүгээ сайжруулах гайхалтай боломж гарч ирнэ. Хөрөнгө оруулалт хийхээс бүү ай. Салбартаа мэргэшсэн хүмүүст итгэж, тэдний зөвлөгөөг дагавал та хожно. Хайр дурлалын харилцаа аз жаргалтай байна. Тэвчээртэй, тууштай байж чадвал хайр дурлал улам цэцэглэнэ. Гэр бүлийнхэн тань ч бас халамж хайраар таныг дутаахгүй. Мөнгө олох олон боломж гарч ирэх ч гэлээ зарцуулалтаа анхааралтай ажиглаарай. Эрүүл мэндэд үл ялиг асуудлууд тулгарах ч өөртөө багахан анхаарал тавихад үүнийг шийдвэрлэж чадна. Спортоор хичээллэвэл бие махбодийн эрүүл мэндэд тустайгаас гадна бусадтай хэрхэн хамтран ажиллахыг сурах давуу талтай.

Загас 

Удахгүй таны карьерт өөрчлөлт гарна. Энэ долоо хоногт шинэ мэргэжил, шинэ ур чадвар эзэмшихэд тань түлхэц болох хэд хэдэн санал хүлээн авах болно. Бүү ай, зүгээр л мэдрэмжээ дага. Таны хамгийн том дайсан бол бүтэлгүйтэх вий гэсэн айдас юм. Таны хайртай хүн таны дутагдлыг хүлээн зөвшөөрч, таныг уучлана. Хайртай хүнээ баярлуулж чадсангүй гэж санаа зовж байгаа бол тэгэх хэрэггүй. Таны мөн чанарыг тэр сайн мэддэг юм байна. Удирдах албан тушаалтнууддаа ур чадвараа батлан харуулж чадвал албан тушаал ахих магадлалтай байна. Өөрт байгаа бүх боломжоо ашигла. Та нарын заримд нь гадаадад ажиллаж, амьдрах санал ирж магадгүй. Эргэлзэлгүй саналыг хүлээн аваарай. Цаг агаарын өөрчлөлтөөс болж ханиад хүрч магадгүй. Энэ тохиолдолд антибиотик хэрэглэхээс зайлсхийж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.188.183

Зурхайг хуурамчаар бич гэж хахуухь өгсөн хүнийг нь танай зурхайг уншаад л мэдэж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж