Ханжоу-2022: Ц.Болорцэцэгийн хожлын шидэлт багаа финалд хөтөллөө

Хуучирсан мэдээ: 2023.10.01-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022: Ц.Болорцэцэгийн хожлын шидэлт багаа финалд хөтөллөө

Ханжоу-2022: Ц.Болорцэцэгийн хожлын шидэлт багаа финалд хөтөллөө

Ханжоугийн Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн хагас шигшээ шатны тоглолтууд өнөөдөр/2023.10.01/ үргэлжилж байна. Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хагас шигшээ шатанд шалгараад байгаа бөгөөд Монголын эмэгтэй шигшээ баг Тайванийн эсрэг тоглолоо.

Тоглолтын эхэнд Ө.Индра дөрвөн оноо авч, Монголын баг давуутай тоглолтыг эхлүүлсэн. Үүний дараа Тайванийн баг хариу барьж, оноо ойртуулсан ч Ц.Болорцэцэг тэргүүтэй тамирчид оноог тэнцүүлэх боломж олгосонгүй. Тоглолтын төгсгөлд Монголын багийн тоглолт унаж, Тайванийн тоглолт эсрэг илт сэргэв. Онооны зөрүү нэг хүртэл ойртож, байдал эвгүйтсэн. Энэ үед Б.Аринцэцэгийн хоёр онооны шидэлт байндаа тусч, илүү гарсан боловч тоглолтын төгсгөлд Ц.Болорцэцэг эсрэг багийн тамирчин дээр алдаа гарган Тайванийн тамирчин хоёр шидэлтээ амжилтаа болгосноор тоо 20-20 болж тэнцсэн. Гэвч тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн Ц.Болорцэцэг алдаа авч, хоёр шидэлт хийх эрхтэй болов. Улмаар Ц.Болорцэцэг эхний шидэлтээ амжилттай болгосноор эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөө тоглохоор боллоо. Тэд финалд Хятадтай өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж