“Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо” Үндэсний чуулган болж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.01-нд нийтлэгдсэн

“Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо” Үндэсний чуулган болж байна

“Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо” Үндэсний чуулган болж байна
Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баяр болгон тэмлэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан  Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлжхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, төрөөс ахмадын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, арга хэмжээг тэдний саналд үндэслэн тодорхойлох зорилгоор "Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо"‘ үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж /2023.10.01/  байна.
Уг чуулганд улс орны өнцөг булан бүрээс ирсэн 800 ахмад оролцож байна.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, "Шинэ сэргэлт реформ" илтгэл танилцуулсан.  Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 364,6 мянган ахмад настан амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 10,6 хувь байгаа бөгөөд 2050 онд 19,4 хувь болж өсөх тооцоо бий. Иймд, Засгийн газраас ахмад настны талаарх бодлого, арга хэмжээ насжилтад бэлтгэх, насжилтаас үүдэн бий болох үр дагаврыг шийдвэрлэхэд уг чуулганы зорилго чиглэж байна.
АХМАД НАСТУУДАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД Э.Ганхүү:
-Дэлхийн ахмадын өдрөөр Монгол Улсын өнцөг булан бүрээс ахмадууд цугларч, чуулганд оролцож байна. Энэ чуулганаар ахмадууд гэдэг өндөр настан гэдгээс илүү Монгол Улсын хөгжил цэцэглэлд өөрсдийн амин туршлагыг хэрэгжүүлэх, цаашлаад ахмадуудын сэргэлт улс оронд ямар үр нөлөө үзүүлэх вэ, тэдний маань хийж бүтээсэн ажлаас залуус бид юуг туршлагадаа нэвтрүүлэх үү, алыг нь зөв чиглэлд авч явах уу талаар хэлэлцүүлж, зөвлөмжөө гаргана. Цаашид улс орныг хөгжүүлэхэд ямар ач холбогдолтой байх уу, ямар сургаал, сургамжийг хүртэж явах уу гэдэгт гол өнцөг бодлогоо баримталж чуулганыг зохион байгуулж байна. Ахмадуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлаа залуу үедээ өвлүүлэх, хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэх талаас нь байр сууриа илэрхийлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбооны тэргүүн Я.Алтанзагас:
-Ерөнхий сайдын илтгэл дурдагдсанаар ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаарх хууль эрх зүйн шинэчлэл хийнэ гэж байна. Энэ бол маш үр дүнтэй алхам. Чуулганы үр дүн энэ зүйл дээр гараасай. Ерөнхийдөө, 50 хүрээд тэтгэвэртээ гарч байгаа багш, эмч, сувилагч нарт ажил олдохгүй байна. Хороо дүүргийнхээ хүрээнд болон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй гэр бүлүүд байгаа. Тэд нартай холбогдож гэрийн үйлчилгээ явуулдаг ч юм уу, өөртөө тохирсон хөдөлмөр эрхлэх боломжууд гарч ирнэ. Дөнгөж ахмадын эгнээнд орж ирж буй хүмүүс хөдөлмөр эрхлэх чадвартай, ажлын туршлагатай байдаг. Үүнд хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй.

СХД-ийн 19-р хорооны ахмадын хорооны дарга Ц.Ядамсүрэн:

-Би тэтгэвэрт гараад 13 жил болж байна. Одоо 80 нас хүрч байна. Өнөөдрийн чуулган 10 жилд нэг удаа болдог үндэсний чуулган. Монгол Улсын Засгийн газар ахмадуудыг хөдөлмөр эрхлэх боломжийг олгосон эрх зүйн орчныг бүрдүүлэх шийдэлд хүрч байна. Нийгмийн даатгал, ахмад настнуудын хуульд өөрчлөлт оруулж ахмадуудыг өөрийн биеийн эрүүл мэнд оюун ухааны чадавхиас шалтгаалаад хөдөлмөр эрхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Монголын ахмадын холбооноос хийсэн судалгаагаар одоо амьд сэрүүн байгаа ахмадуудын 11 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтойгоо илэрхийлжээ. Эндээс үндэслээд төр засгаас томоохон арга хэмжээ авч байгаа нь ахмадуудын нийгмийн амьдралд оролцох идэвх сайжрахаас гадна, ахмад, залуу, дунд үеийн алтан хэлхээ сайжрах чухал үйл ажиллагаа боллоо. Ер нь Монголчууд дээр үеэс ахмадууддаа хайрлаж, хүндэтгэж, тэднийгээ түшиж, сургаальд нь үнэнч явсан ард түмэн. Тэр чанар энэ чуулганы уур амьгалаас мэдрэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж