Цагаачдын асуудалд оролцсон Элон Маскад Герман хариу өгөв

Цагаачдын асуудалд оролцсон Элон Маскад Герман хариу өгөв

Цагаачдын асуудалд оролцсон Элон Маскад Герман хариу өгөв

Тэрбумтан Элон Маск Германы цагаачлалын асуудлаарх мэтгэлцээнд оролцжээ. Тодруулбал, Элон Маск хууль бус цагаачдыг Итали руу илгээж байна гэж Газар дундын тэнгис дэх Германы төрийн бус байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн нийтлэл твиттертээ гаргасан. Мөн дараагийн сонгуульд хэт барууны үзэлт Германы Альтернатив намыг ялаасай гэж хүсч буйгаа нийтлэлдээ тусгасан.

"Одоогийн байдлаар Германы төрийн бус байгууллагын найман хөлөг онгоц хууль бус цагаачдыг Италид буулгаж байна. Эдгээр төрийн бус байгууллага нь Германы засгийн газраас татаас авдаг. Европын энэхүү амиа хорлолтыг зогсоохын тулд Германы Альтернатив сонгуульд ялна гэж найдъя. Германы ард түмэн үүнийг мэддэг үү?" гэж тэр 158 сая дагагчдаа хандаж твиттертээ жиргэсэн. 

Харин түүний нийтлэлийн хариуд Германы Гадаад хэргийн яам мэдэгдэл хийлээ. "Тийм ээ, үүнийг хүний амь аврах гэж нэрлэдэг юм" гэжээ.

Дашрамд дурдахад, төрийн бус байгууллагын Газар дундын тэнгис дэх ажиллагаатай холбоотойгоор Герман, Итали улсууд маргалдсан байсан. Германы Дотоод хэргийн яам Европын сайн дурын эв санааны нэгдлийн төлөвлөгөөний дагуу Италиар дамжин ирж буй цагаачдыг хүлээн авахаа түр зогсооно гэж энэ сарын эхээр мэдэгджээ. Харин Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони хэлэхдээ "Хэрэв улс бүр цагаачдаа өөр улс руу буулгахаар бодож байгаа бол цагаачдын асуудал хэзээ ч бүрэн шийдэгдэхгүй" гэж анхаарууллаа. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-01 202.126.90.2

Энэ.баяныг.чөтгөр.хөтлөж.байгаа.болотой..юм.хугцаа.дөхөхөөр.отоо.багтааж.яддаг…

Avatar

Нэргүй 2023-10-01 124.158.64.70

tsagaachdiig oros ruu ilgeeh hergtei

Avatar

Нэргүй 2023-10-01 202.21.126.30

Энэ олон цагаачид дүрвэгчдийг хүлээж авсаар Европ үнэхээр амиа хорлож бн. Илон зөв л хэлж. Эцэст нь Итали, Франц шиг цагаачид нь даам гарчихсан улс л болно доо, дараа нь хүүрнүүдийг буцаагаад хөөх гэж том асуудал… бараг л дайн гарна. Өөрсдөө цагаачдад ирэх боломж олгоод байгаа нь гайхмаар

Avatar

Нэргүй 2023-10-01 98.37.80.18

tsagaach nereer gazar nutagiin ezelj bna

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.119.42

Харин тийм ээ. Францыг л харчих.

Avatar

Нэргүй 2023-10-01 213.87.144.188

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

S AWN AXAAS80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж