Цагаачдын асуудалд оролцсон Элон Маскад Герман хариу өгөв

Хуучирсан мэдээ: 2023.10.01-нд нийтлэгдсэн

Цагаачдын асуудалд оролцсон Элон Маскад Герман хариу өгөв

Цагаачдын асуудалд оролцсон Элон Маскад Герман хариу өгөв

Тэрбумтан Элон Маск Германы цагаачлалын асуудлаарх мэтгэлцээнд оролцжээ. Тодруулбал, Элон Маск хууль бус цагаачдыг Итали руу илгээж байна гэж Газар дундын тэнгис дэх Германы төрийн бус байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн нийтлэл твиттертээ гаргасан. Мөн дараагийн сонгуульд хэт барууны үзэлт Германы Альтернатив намыг ялаасай гэж хүсч буйгаа нийтлэлдээ тусгасан.

"Одоогийн байдлаар Германы төрийн бус байгууллагын найман хөлөг онгоц хууль бус цагаачдыг Италид буулгаж байна. Эдгээр төрийн бус байгууллага нь Германы засгийн газраас татаас авдаг. Европын энэхүү амиа хорлолтыг зогсоохын тулд Германы Альтернатив сонгуульд ялна гэж найдъя. Германы ард түмэн үүнийг мэддэг үү?" гэж тэр 158 сая дагагчдаа хандаж твиттертээ жиргэсэн. 

Харин түүний нийтлэлийн хариуд Германы Гадаад хэргийн яам мэдэгдэл хийлээ. "Тийм ээ, үүнийг хүний амь аврах гэж нэрлэдэг юм" гэжээ.

Дашрамд дурдахад, төрийн бус байгууллагын Газар дундын тэнгис дэх ажиллагаатай холбоотойгоор Герман, Итали улсууд маргалдсан байсан. Германы Дотоод хэргийн яам Европын сайн дурын эв санааны нэгдлийн төлөвлөгөөний дагуу Италиар дамжин ирж буй цагаачдыг хүлээн авахаа түр зогсооно гэж энэ сарын эхээр мэдэгджээ. Харин Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони хэлэхдээ "Хэрэв улс бүр цагаачдаа өөр улс руу буулгахаар бодож байгаа бол цагаачдын асуудал хэзээ ч бүрэн шийдэгдэхгүй" гэж анхаарууллаа. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж