Тойм: Ногоон автобусыг АТГ шалгахаар болж, М.Бадарчийн цолыг хураав

Тойм: Ногоон автобусыг АТГ шалгахаар болж, М.Бадарчийн цолыг хураав

Энэ долоо хоногт болж өнгөрч буй онцлох үйл явдлыг News агентлаг мэдээлж байна.


АЭХ: Б.ЖАРГАЛАН ЯЛЖ, А.АДЪЯАСҮРЭН ӨВДӨГ ШОРООДОВ

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд шинэ салхи сэвэлзээгүй долоон жил болсон. Тиймээс тус холбоо өчигдөр хуралдаж, шинэ тэргүүнээ сонголоо. АЭХ-ны сунгаа олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиантай, багагүй талцал хэрүүлтэй өрнөв. Энэ нь нэг талаасаа АН хэрүүлтэй байгаа хэвээр, нөгөө талаасаа АН шиг олон нийтийг анхаарлыг татсан нээлттэй улс төрийн хүчин алга байгааг харууллаа.

Корпорэйт зочид буудалд, бага үдийн 11.00 цагт эхэлсэн хурал үүрийн 04.00 цагт өндөрлөв. Уг хурлаар 50.8 хувийн саналаар Б.Жаргалан АЭХ-г удирдахаар боллоо. Өдөржин шөнөжин хуралдсан АЭХ-ны хурал "нанчилдаан"-аас холуур өнгөрсөнгүй. Г.Баасан, Баярмаа гэх саналын мандатгүй хүмүүс А.Адъяасүрэнд санал өгснөөр маргаан дэгдэж бөөн шуугиан тарьжээ. Тэрчлэн Ц.Уянга Б.Жаргалангийн саналаас зулгаахгүйн тулд нэрээ татсан болохоор мэдэгдэж, С.Одонтуяа Б.Пунсалмааг илтэд балиашигласан байна.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 2027 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 12-НЫГ ДУУСТАЛ ХАСЛАА

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.

Т.АЮУРСАЙХАН, Б.ГАНХУЯГ НАРЫГ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 30-нд хийхээр болж хойшлууллаа. Яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах шаардлага байна гэдэг асуудлыг хөндсөн юм. Харин есөн сар гаруйн хугацаанд хоригдсоноос эрүүл мэнд нь муудсан Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзэв.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Т:Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

Х.НЯМБААТАР: ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР УУЧЛАЛТ ҮЗҮҮЛСНИЙГ МЭДЭХГҮЙ

Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөж, шүүхээс 13 жилийн ял сонссон байсан тус яамны  Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал магадлангаар суллагдсан нь олны анхаарлыг татаад буй.

Эл асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Анхан шатны шүүхээс Б.Махбалд 13 жилийн хорих ял оноосон. Ерөнхийлөгч түүний ялаас нэг жил 11 сар 21 хоногийг нь уучилсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн өөрт байгаа бүрэн эрхт уучлал үзүүлэх эрх нь байгаа. Ерөнхийлөгч ямар үндэслэлээр уучлал үзүүлсэн талаар тайлбарлаж мэдэхгүй байна.

Хуульд ямар хэрэгт Ерөнхийлөгч уучлал үзүүлж болох эсэх тухай зохицуулалт бий. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөл уучлал үзүүлж болохгүй гэдэг олон улсын конвенцыг мөрдөж байгаа” гэлээ.

Сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд Зам тээврийн яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурч, улмаар дээрх хэрэг үйлдэгдсэн юм.

МАРГААН ДАГУУЛСАН НОГООН АВТОБУСЫГ ТӨВ ТАЛБАЙД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 336 сая төгрөгөөр Өмнөд Солонгосын "Daewoo" брэндийн 2023 оны шинэ загварын 600 автобус худалдан авахаар гэрээ хийсэн.

Гэвч эхний 100 автобусыг Улаанбаатарт авчирсны дараа 2003 онд үйлдвэрлэсэн хуучин автобус гэх мэдээллийг нийтэд дэлгэснээр шүүмжлэл дагуулаад байгаа юм. Улмаар Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргийг шалгахаар хэрэг нээсэн тухай мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр  Сүхбаатарын талбайд "Daewoo" загварын 60, "skywell" брэндийн бүрэн цахилгаан 15 автобусыг байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулга мэдээлэл өгч байна.

Нийслэлийн нийтийн тээвэрт явах автобусуудыг танилцуулах арга хэмжээ 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мөн Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраас хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, “Тэнүүн Огоо” компаний хилээр оруулж ирсэн гэх нийтийн тээврийн автобустай холбоотой асуудлыг шалгаж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-01 213.87.144.188

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

ANYSDNA33 DEESH80955877

Avatar

Зочин 2023-10-01 202.9.46.1

Г. Баасан авгай мандатгүй хүн саналын эрх байхгүй гэдгийг ойлгохгүй шүү дээ.

Avatar

Zochin 2023-10-01 202.21.107.22

Монголдоо автобус угсарч байсан үйлдвэрийг дэмжих хэрэгтэй байсым даа. Тэр үйлдвэр байсан бол одоо хамаагүй хямд үнээр нийтийн тээврээ шинэчилсэн бгаа. Юм хийж бгаа хүнээ дэмжмх биш, шахаа хийж мөнгө идэхээ урьдал болгодог дарга нартай байхад бид хөгжихгүй. Түгжрэл буурахгүй бгаа шалтгаан бол мөнгө идэх донтой дарга нар шүү дээ.

Avatar

Иргэн 2023-10-01 202.126.89.161

Улс төрчид яагаад хотын дарга болох хүсэлтэй байдаг вэ? Ганц хариулт – тэнд мөнгө угааж болдог. 34 жил энэ замаар явлаа… хөөрхис

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

ANYSIN SEKSY XNE80955877

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.117.158

солонгос автобусыг вьтнамаас худалдаж авдаг.хачинаа.Ховдын тарвас гээд Өмнөговийн тарвас очиж авах уу?

Avatar

Нэргүй 2023-10-01 139.5.218.220

ЭНЭ УЛС МОНГОЛЫН ТӨРД БОЛЖ БҮТЭЖ БАЙГАА ЮМ АЛГА ДАА. ХАРАААЛ ИДЭЭСЭЙ БЗДААА ГЭЖ. ЭНЭ УЛСАД ТӨРСӨНДӨӨӨ ГУТАРЧ БНАААА.

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

BOOWXXNO80955877

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

DYYDLGN MERGJLN SEXSY ODOOGCH80955877

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

XALYYXNAAR TACHAANGUI SEKSYG80955877

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

40DEESH ERTEI XUCHINDUULI80955877

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

ANYSIN SEKSEER XNE80955877

Avatar

Зочин 2023-10-01 76.220.74.140

Яст мэлхийнээс 7 дор хурдаар л асуудлыг шийдэх гэж оролдох юм даа.ккк

Avatar

Нэргүй 2023-10-01 202.126.89.133

Hun sanaataigaar alsan darga yalgui ungurdug iim shogiin ulsad amidarmaargui baina. Yag Afrikiin uls boljee.

Avatar

Нэргүй 2023-10-01 202.126.88.105

Боолтын будсан, утаа хаяж байгаа байдал, энгийн аппарутартайг харахад л хуучин нь шууд харагдана, цааш шалгаж цаг үрэх ч хэрэггүй энэнд ямар ч инженериын мэдлэг шаардахгүй шүү АТГ-ынхаан, хэн ч боолтын будсан шинэ машин хувьдаа бол авахгүй , хүний мөнгөөр л шүү

Avatar

Нэргүй 2023-10-01 202.179.24.92

АТГ намын даалгавраар л ажиллана, итгэхэд хэцүү

Avatar

Зочин 2023-10-01 59.153.115.96

Ногоон автуусыг их л хүмүүс ирж үзэж байна,зузаан замааск,рэзинэн нөхөөс,сантэхникийн турба ,шахсан хөөсөнцөр. ийг зарим нэг з/б тай хүмүүс шинэ л гээд байна

Avatar

Нэргүй 2023-10-01 202.21.107.11

Энэ балай допингчдоос болж даваагүй баахан бөх цол нэмжээ. Гунигтай юм аа. Бөхчүүд ээ, та нар хаанаас допинг авдгийг мэдэж байгаа хэн хэрэглэдэгээ ч бараг гадарлаж байгаа тэр хууль бусаар допинг зардаг хүмүүсийг илчлээч ээ. Үндэсний бөх чинь утгаа алдлаа. Ер нь ч хаа сайгүй шударга юм байхаа больжээ.

Avatar

Нэргүй 2023-10-01 66.181.177.116

тендэр авч чадаагүй автобус компанийнхан Тэнүүн-огоод атаархаад жолооч нараа явуулж миалуулж байна гэх юм. Жолооч нар техникийн шинжээчид үү? Инженерийн мэдлэг байх уу? Монголчууд үнэхээр хогийн болжээ. Уг нь хүний мууг үзэхээс л хамгийн их цээрлэдэг байсан юм даа.

Avatar

Zochin 2023-10-01 24.15.5.204

Hooe.chi.ooriihoo.mashinii.A/C.nii.hooloig.
santehnikiin.tomor.trubaagaar.soliod.uzdee.
ajilahnuu.ugui.uy.naizaa

Avatar

y##-; 2023-10-01 216.38.195.74

at;

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

SXAN ZYGAATSN80955877

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

BOOW XXNO80955877 ANYSDN

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

SHAALGN MANSYYRTLA SEXSDN80955877

Avatar

Уншигч 2023-10-01 202.9.46.79

Ногоон автобусны учрыг АТГ зөв олох нь юу л бол. АТГ-т итгэл алдаад байгаа шүү.

Avatar

Зочин 2023-10-01 174.194.196.99

АТГ нь авилгал авбал энэ орон өнгөрчээ. Удирдлаггүй Африкийн замаар орлоо.

Avatar

Зочин 2023-10-01 174.194.196.99

Нэг талаас хэдхэн тооны урвагч феодолууд, нөгөө талд улныхан,. Ер нь 5 % нь урвагч авилгач феодолууд, 95 % нь хүлцэнгүй өдрийн хоолныхоо л төлөө амьдардаг улныхан.

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

ZYGAATSN80955877 TSAGN

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

30DERSH SEXSY AXTAI UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

ANYSDN80955877SEKSEER

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

ANYSDNA UILCHLN80955877

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

AWI S80955877 35DEESH

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.118.21

TANILTSN SEXSYG80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж