Энэ долоо хоногт болж өнгөрч буй онцлох үйл явдлыг News агентлаг мэдээлж байна.
АЭХ: Б.ЖАРГАЛАН ЯЛЖ, А.АДЪЯАСҮРЭН ӨВДӨГ ШОРООДОВ
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд шинэ салхи сэвэлзээгүй долоон жил болсон. Тиймээс тус холбоо өчигдөр хуралдаж, шинэ тэргүүнээ сонголоо. АЭХ-ны сунгаа олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиантай, багагүй талцал хэрүүлтэй өрнөв. Энэ нь нэг талаасаа АН хэрүүлтэй байгаа хэвээр, нөгөө талаасаа АН шиг олон нийтийг анхаарлыг татсан нээлттэй улс төрийн хүчин алга байгааг харууллаа.
Корпорэйт зочид буудалд, бага үдийн 11.00 цагт эхэлсэн хурал үүрийн 04.00 цагт өндөрлөв. Уг хурлаар 50.8 хувийн саналаар Б.Жаргалан АЭХ-г удирдахаар боллоо. Өдөржин шөнөжин хуралдсан АЭХ-ны хурал "нанчилдаан"-аас холуур өнгөрсөнгүй. Г.Баасан, Баярмаа гэх саналын мандатгүй хүмүүс А.Адъяасүрэнд санал өгснөөр маргаан дэгдэж бөөн шуугиан тарьжээ. Тэрчлэн Ц.Уянга Б.Жаргалангийн саналаас зулгаахгүйн тулд нэрээ татсан болохоор мэдэгдэж, С.Одонтуяа Б.Пунсалмааг илтэд балиашигласан байна.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 2027 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 12-НЫГ ДУУСТАЛ ХАСЛАА
Т.АЮУРСАЙХАН, Б.ГАНХУЯГ НАРЫГ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 30-нд хийхээр болж хойшлууллаа. Яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах шаардлага байна гэдэг асуудлыг хөндсөн юм. Харин есөн сар гаруйн хугацаанд хоригдсоноос эрүүл мэнд нь муудсан Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзэв.
"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Т:Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.
Х.НЯМБААТАР: ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР УУЧЛАЛТ ҮЗҮҮЛСНИЙГ МЭДЭХГҮЙ
Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөж, шүүхээс 13 жилийн ял сонссон байсан тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал магадлангаар суллагдсан нь олны анхаарлыг татаад буй.
Эл асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Анхан шатны шүүхээс Б.Махбалд 13 жилийн хорих ял оноосон. Ерөнхийлөгч түүний ялаас нэг жил 11 сар 21 хоногийг нь уучилсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн өөрт байгаа бүрэн эрхт уучлал үзүүлэх эрх нь байгаа. Ерөнхийлөгч ямар үндэслэлээр уучлал үзүүлсэн талаар тайлбарлаж мэдэхгүй байна.
Хуульд ямар хэрэгт Ерөнхийлөгч уучлал үзүүлж болох эсэх тухай зохицуулалт бий. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөл уучлал үзүүлж болохгүй гэдэг олон улсын конвенцыг мөрдөж байгаа” гэлээ.
Сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд Зам тээврийн яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурч, улмаар дээрх хэрэг үйлдэгдсэн юм.
МАРГААН ДАГУУЛСАН НОГООН АВТОБУСЫГ ТӨВ ТАЛБАЙД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 336 сая төгрөгөөр Өмнөд Солонгосын "Daewoo" брэндийн 2023 оны шинэ загварын 600 автобус худалдан авахаар гэрээ хийсэн.
Гэвч эхний 100 автобусыг Улаанбаатарт авчирсны дараа 2003 онд үйлдвэрлэсэн хуучин автобус гэх мэдээллийг нийтэд дэлгэснээр шүүмжлэл дагуулаад байгаа юм. Улмаар Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргийг шалгахаар хэрэг нээсэн тухай мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Сүхбаатарын талбайд "Daewoo" загварын 60, "skywell" брэндийн бүрэн цахилгаан 15 автобусыг байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулга мэдээлэл өгч байна.
Нийслэлийн нийтийн тээвэрт явах автобусуудыг танилцуулах арга хэмжээ 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Мөн Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраас хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, “Тэнүүн Огоо” компаний хилээр оруулж ирсэн гэх нийтийн тээврийн автобустай холбоотой асуудлыг шалгаж эхэллээ.
Холбоотой мэдээ