Хойд Солонгосын дүрвэгчдэд зориулан виртуал ертөнц бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын дүрвэгчдэд зориулан виртуал ертөнц бүтээжээ

Хойд Солонгосын дүрвэгчдэд зориулан виртуал ертөнц бүтээжээ

Хойд Солонгосын уугуул, 81 настай Ким Бён Мо 1950 онд Өмнөд Солонгост дүрвэн ирсэн. Тэр цагаас хойш ээж, дүүтэйгээ уулзаагүй тул баруун эрэгт орших Жиннампо хот руугаа очихыг хүсчээ. Хоёр Солонгосын харилцаа хүйтэн жавартай байгаа үед энэ хүсэлт тийм амар биелэхгүй. Гэхдээ виртуал ертөнцийг ашиглан Ким Бён Мо хүслээ биелүүлэх боломжтой болжээ. 

Өмнөд Солонгосын Нэгдлийн яам Хойд Солонгосын хотуудтай төстэй ертөнцийг виртуалаар бүтээжээ. Ингэхдээ БНАСАУ-ын Жиннампо, Пёньян, Хамхун хотоос гаралтай хүмүүсийн дурсамж, бэлэн баримт бичиг, гэрэл зургууд дээр үндэслэсэн байна. 

Виртуал ертөнцөөр бүтээсэн Хойд Солонгосын хотуудад гэр, сургууль, сүм зэрэг эгэл жирийн газруудаас гадна 1950-53 оны Солонгосын дайны үеэр сүйдсэн Тэдун голын төмөр замын гүүр зэрэг түүхэн газар ч багтана. Уг виртуал ертөнцөд нэвтэрч буй хэрэглэгчид бусад хэрэглэгчтэй мөн чатлах боломжтой. Залуу хэрэглэгчдэд илүү ойлголт өгөхийн тулд модон завиар Тэдун голыг гатлах гэх мэт мини тоглоомуудыг ч бүтээжээ.

"Хойд Солонгос дахин нэгдэх хүсэлтэд хариу өгөхгүй байгаа энэ үед салж сарнисан гэр бүлүүдэд зориулсан өөр ертөнцийг бий болгох нь үүсээд буй гацалтыг технологийн тусламжтайгаар даван туулах гэсэн оролдлого юм" гэж Нэгдлийн яамны харьяа Нэгдлийн боловсролын үндэсний хүрээлэнгийн ажилтан хэлэв. Эргэн сануулахад, 2019 оны эхээр Ханойд болсон Умард болон АНУ-ын хоорондын дээд хэмжээний уулзалтын дараа Солонгос хоорондын дахин нэгдэх арга хэмжээг түр зогсоожээ. Сүүлийн таван жилийн хугацаанд 16 мянга орчим өндөр настан Хойд Солонгос дахь гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахыг хүлээж байгаад нас барсныг яам мэдээллээ. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж