ОХУ дахин 130 мянган цэргийг армид элсүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.01-нд нийтлэгдсэн

ОХУ дахин 130 мянган цэргийг армид элсүүлнэ

ОХУ дахин 130 мянган цэргийг армид элсүүлнэ

ОХУ-ын Украин дахь дайн цэргүүдийн тоо хэмжээнд ихээхэн хохирол учруулж буй тул ерөнхийлөгч Путин Бямба гаригт цэргийн албанд 130 мянган хүн нэмж элсүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Путин есдүгээр сарын 30-ныг Луганск, Донецк, Запорожжиа, Херсон мужуудыг ОХУ-д нэгтгэсэн Эргэн нэгдлийн өдөр гэж зарласан. Энэхүү зарлигтаа цэрэг татлагын тухай нэмж дурджээ. Тодруулбал, аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 18-27 насныхнаар цэргийн албыг өргөжүүлнэ гэж зарлигт заасан байна. 

Өнгөрсөн хавар 147 мянган цэргийг Украинд илгээсэн. Энэ 147 мянгаас гадна дахин 130 мянган цэрэг татах болсон нь энэ юм.

"Шинэ цэргүүдийг Украины нутаг дэвсгэр рүү явуулахгүй, ОХУ-д байрлана" гэж Хошууч адмирал Владимир Цимлянский хэллээ. 

Дашрамд дурдахад, ерөнхийлөгч Путин өчигдөр Эргэн нэгдлийн өдрийн зарлигийн хүрээнд Украины дөрвөн бүс нутаг дахь Москвагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчидтэй гэрээ байгуулж, тэднийг ОХУ-ын нэг хэсэг гэж тунхаглажээ. Бүс нутгуудад хэд хэдэн удаа хуурамч санал асуулга явуулсны эцэст ийнхүү зарлиг гаргав. Эзлэгдсэн бүс нутгийн оршин суугчдын хэлснээр эрх баригчид тэднийг сүрдүүлэх тактик хэрэглэж, ард түмний санал асуулгад оролцохыг албаддаг гэжээ. 

Эх сурвалж: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж