Нью-Йоркод үерийн улмаас онц байдал зарлав

Нью-Йоркод үерийн улмаас онц байдал зарлав

Нью-Йоркод үерийн улмаас онц байдал зарлав

Нью-Йорк хотод хүчтэй шуурганы улмаас үер бууж, онц байдал зарлажээ. Хотын зарим хэсэгт хур тунадасны хэмжээ 20 см хүрсэн тул метроны систем, гудамж, хурдны зам үерт автав. 

Мужийн захирагч Кэти Хочул твиттер хуудсандаа "Энэ бол амь насанд аюултай үзэгдэл. Тиймээс Нью-Йорк хот, Лонг-Айленд болон Хадсон хөндийд онц байдал зарлаж байна. Хүмүүсийг аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авахыг уриалж байна. Үерт автсан замаар бүү зорч" гэж бичжээ. Нью-Йорк хотын дарга Эрик Адамсын мэдээлснээр албаныхан автомашиндаа гацсан 15 хүн, хонгилын орон сууцнаас гурван хүнийг аварсан гэв. 

Хадсон голын эрэгт орших Нью Жерси мужийн Хобокен хотод мөн онц байдал зарласан байна. 

Нью-Йоркийн цаг уурын асуудал хариуцсан ахлах ажилтан Рохит Аггарвала виртуалаар нөхцөл байдлын талаар товч танилцуулга хийжээ. Түүний хэлснээр хотын бохирын систем нь цагт 4.4 см хур тунадасыг торгоох чадвартай аж. Гэтэл Брүүклин Нэйви Ярд орчимд нэг цагийн дотор 6.3 см хур тунадас оржээ. Нью-Йорк хотод энэ сард бараг 35.5 см хур тунадас орсон нь 1882 оноос хойш есдүгээр сард хамгийн их хур тунадас орсон тохиолдол юм. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-10-01 192.82.65.120

Бусдын зовлонгоор бүү зугаац. Ухаанаа, сэтгэлээ гээсэн та бүхэн уужуу ухаан, сэтгэл өег бодол санаагаа цэгцлээд асуудалд хүний ёсоор хандахыг хичээнгүйлэн гуйя.

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.117.158

цөөврүүд ямар их болоо вэ?хүн барина шүү болгоомжлоорой

Avatar

Нэргүй 2023-10-01 213.87.144.188

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-10-01 66.181.186.98

Америкийн нэгдсэн улс ямар ч хүчтэй байгалийн гамшгийн өмнө сөхрөхгүй хүчтэй улс даа. Үнэхээр бардам онгирч хэлж чадна. Дэлхийн хамгийн аюулгүй эрсдэлгүй улс бол Америкийн нэгдсэн улс даа. Хүн болгон Америкт амьдрахыг мөрөөддөг шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-01 202.55.188.99

bitgii tenegt tarhia ugaalgasan mulgui min

Avatar

Нэргүй 2023-10-01 66.181.161.42

Энэ одоо улаан буриад юм уу хаашаа агуу путин ч гэх шиг ацаараа агуу гэж

Avatar

Нэргүй 2023-10-01 103.212.116.218

Amerik uls iluu tsetseglen hugjih bolno!

Avatar

Нэргүй 2023-10-01 202.21.108.39

Ali hediin hugjtsun shdee huu@

Avatar

Нэргүй 2023-10-01 66.181.179.232

Янкууд сөнөж, агуу Путин дэлхийг захирах болно.

Avatar

өвгөн 2023-10-01 103.212.119.71

тэнэг илжигээ, фашист путлерийн чинь хоногийн тоо дуусаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж