Нью-Йорк хотод хүчтэй шуурганы улмаас үер бууж, онц байдал зарлажээ. Хотын зарим хэсэгт хур тунадасны хэмжээ 20 см хүрсэн тул метроны систем, гудамж, хурдны зам үерт автав.
Мужийн захирагч Кэти Хочул твиттер хуудсандаа "Энэ бол амь насанд аюултай үзэгдэл. Тиймээс Нью-Йорк хот, Лонг-Айленд болон Хадсон хөндийд онц байдал зарлаж байна. Хүмүүсийг аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авахыг уриалж байна. Үерт автсан замаар бүү зорч" гэж бичжээ. Нью-Йорк хотын дарга Эрик Адамсын мэдээлснээр албаныхан автомашиндаа гацсан 15 хүн, хонгилын орон сууцнаас гурван хүнийг аварсан гэв.
Хадсон голын эрэгт орших Нью Жерси мужийн Хобокен хотод мөн онц байдал зарласан байна.
Нью-Йоркийн цаг уурын асуудал хариуцсан ахлах ажилтан Рохит Аггарвала виртуалаар нөхцөл байдлын талаар товч танилцуулга хийжээ. Түүний хэлснээр хотын бохирын систем нь цагт 4.4 см хур тунадасыг торгоох чадвартай аж. Гэтэл Брүүклин Нэйви Ярд орчимд нэг цагийн дотор 6.3 см хур тунадас оржээ. Нью-Йорк хотод энэ сард бараг 35.5 см хур тунадас орсон нь 1882 оноос хойш есдүгээр сард хамгийн их хур тунадас орсон тохиолдол юм.
Эх сурвалж: BBC