Жолоодох эрхгүйгээр автомашин барьсан 240 хүнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.30-нд нийтлэгдсэн

Жолоодох эрхгүйгээр автомашин барьсан 240 хүнийг саатуулжээ

Жолоодох эрхгүйгээр автомашин барьсан 240 хүнийг саатуулжээ

Тээврийн цагдаагийн албанаас  “Уусан бол бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг өнгөрсөн шөнө  зохион байгууллаа. Хяналт шалгалтаар Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 577, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 240, эрэн сурвалжлагдаж байсан 39 иргэнийг илрүүлэн таслан зогсоосон байна.

Хүчин төгөлдөр үйлчилж буй өнөөдрийн Эрүүгийн тухай хуульд зааснаар дээрх тохиолдолд дараах хариуцлага ногдуулахаар заасан юм.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих:

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:
4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;
4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж