Норвеги: Орос дугаартай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2023.09.30-нд нийтлэгдсэн

Норвеги: Орос дугаартай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй

Норвеги: Орос дугаартай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй

Норвеги улс хэд хэдэн тохиолдлыг эс тооцвол 2023 оны аравдугаар сарын 3-наас эхлэн ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ.

Энэ талаар Норвегийн Гадаад хэргийн сайд Анникен Хуйтфельдт хэлэхдээ, "Орос улс олон улсын хууль тогтоомжийг зөрчин Украины эсрэг явуулж буй дайны хариуд Норвеги нь ОХУ-ын эсрэг нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авч байна. Норвеги холбоотнууд болон үзэл бодол нэгтнүүдийнхээ хамтаар Украины эсрэг явуулж буй Оросын харгис түрэмгийллийн дайнд хариу арга хэмжээ авч байна. Хориг арга хэмжээ нь Оросын төр дайнаа санхүүжүүлэхэд шаардлагатай  аль болох их хэмжээний орлого олохоос сэргийлэхийн тулд үр дүнтэй байх ёстой. ОХУ-д бүртгэлтэй ес буюу түүнээс цөөн хүний ​​суудалтай тээврийн хэрэгсэл Норвегид нэвтрэхээ больсон" гэв.

Харин арав ба түүнээс дээш суудалтай тээврийн хэрэгсэлд энэ журам хамаарахгүй. Тиймээс одоо байгаа шиг Сторског хилийн боомтоор микро автобус, автобусаар хилээр гарах боломжтой хэвээр байна.

Норвеги улс мөн тодорхой хөнгөлөлтүүдийг нэвтрүүлсэн. ОХУ-д байнга оршин суудаг Норвеги эсвэл Европын эдийн засгийн бүсийн иргэд эсвэл тэдний гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг тээврийн хэрэгслийг хүндээр өвдсөн, гэр бүлийн гишүүний оршуулгад оролцох зэрэг онцгой тохиолдлуудад хилээр нэвтрүүлэх гэнэ. Мөн олон улсын байгууллага, төрийн шуудангийн үйлчилгээнд хамаарах дипломат тээврийн хэрэгслийг хоригоос чөлөөлдөг.

Гэхдээ тээврийн хэрэгсэл нь онцгой нөхцлөөр хил нэвтрэхийг зөвшөөрсөн ч дотор нь байгаа хүн бүр автоматаар Норвегид нэвтэрнэ гэсэн үг биш гэдгийг Гадаад хэргийн яамнаас анхааруулав.

Ийнхүү Балтын бүх улс орнууд Оросын дугаартай автомашиныг хил нэвтрүүлэхийг хориглолоо.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж