Румын пуужингийн системээ Украины хилд ойртуулав

Румын пуужингийн системээ Украины хилд ойртуулав

Румын пуужингийн системээ Украины хилд ойртуулав

Румын улс агаарын довтолгооноос хамгаалах системээ Украины хил рүү ойртуулж байна гэж "Reuters" агентлаг мэдээллээ. Түүнчлэн нэмэлтээр АНУ-ын  "F-16" загварын дөрвөн онгоц байрлуулах, нислэгийн хориотой бүсийг өргөтгөх зэрэг арга хэмжээг авч байна гэв.

Өнгөрсөн есдүгээр сарын эхэн үеэс эхлэн хоёр улсын хилийн нэг хэсэг болох Дунай мөрөн дэх Украины боомтууд руу ОХУ-аас хийсэн довтолгооны  нөлөө Румын улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн юм. Оросын довтолгооны нисгэгчгүй онгоцнуудын үлдэгдлийг Румын улсаас дор хаяж гурван удаа олсон гэж тус улсаас НАТО-д суугаа элчин сайд Дан Некулеску есдүгээр сарын 13-нд мэдэгдэв.

Оросын нисгэгчгүй онгоцууд Румын  улсыг зориудаар онилоогүй ч үүссэн нөхцөл байдлыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж Румыны ерөнхийлөгч Клаус Иоханнис есдүгээр сарын 21-нд мэдэгдсэн.

Тэрбээр өмнө нь Оросын ямар нэгэн нисгэгчгүй онгоц Румын улсын нутаг дэвсгэрт нэвтэрснийг Москва няцаасан ч есдүгээр сарын дундуур өөр нисгэгчгүй онгоцны хэлтэрхий олдсоны дараа өөрийн оронд суугаа Оросын элчин сайдыг дуудаж, тайлбар авчээ.

Орос улс "Румын руу довтлох бодолгүй байна" гэж мэдэгдсэн ч Дунай мөрний ойролцоо амьдардаг, Украинтай хиллэдэг тус улсын иргэд "айдастай байна" гэж Иоханнис мэдэгджээ. Улмаар Дунай мөрний ойролцоох энгийн иргэдийг пуужин, нисгэгчгүй онгоцны хэлтэрхий унасан тохиолдолд хамгаалах байрыг Румынд барьжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-30 213.87.137.222

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-30 71.239.25.243

Ruminii tsiganuud bol hun hog.mongolchuud shig diilenhi n hulgaich luivarchid baidag.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж