Маргаан дагуулсан ногоон автобусыг төв талбайд танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.30-нд нийтлэгдсэн

Маргаан дагуулсан ногоон автобусыг төв талбайд танилцуулж байна

Маргаан дагуулсан ногоон автобусыг төв талбайд танилцуулж байна

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 336 сая төгрөгөөр Өмнөд Солонгосын "Daewoo" брэндийн 2023 оны шинэ загварын 600 автобус худалдан авахаар гэрээ хийсэн.

Гэвч эхний 100 автобусыг Улаанбаатарт авчирсны дараа 2003 онд үйлдвэрлэсэн хуучин автобус гэх мэдээллийг нийтэд дэлгэснээр шүүмжлэл дагуулаад байгаа юм. Улмаар Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргийг шалгахаар хэрэг нээсэн тухай мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр  Сүхбаатарын талбайд "Daewoo" загварын 60, "skywell" брэндийн бүрэн цахилгаан 15 автобусыг байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулга мэдээлэл өгч байна.

Нийслэлийн нийтийн тээвэрт явах автобусуудыг танилцуулах арга хэмжээ 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж